Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Эхний өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Субраманьяам Жайшанкар Ерөнхийлөгчид бараалхаж, уг айлчлалд энэтхэгчүүд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэжээ. Төрийн тэргүүн “Энэтхэг бол манай “гуравдагч хөрш”, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн бид үздэг. “Стратегийн түншлэл”-ийн харилцааны цар хүрээг улам өргөжүүлэн, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна” гэсэн юм. Мөн Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг эрчимжүүлж, Монгол Улстай хамтран томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хоёр орны хооронд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг талаар Энэтхэгийн Гадаад хэргийн сайд мэдээлэл өгсөн байна.