АТР-ийн чансааны 204 дүгээр байрт бичигддэгМонакогийн теннисчин Валентин Вашеро БНХАУ-ын Шанхай хотодболсон “Мастерс” ангиллын тэмцээндтүрүүллээ. Ийнхүүтэрбээранхны цомоо шуудтом тэмцээнээс хүртэж чадав. Тэртусмаа АТР цувралын тэмцээндөмнө нь ийм бага чансаатай тамирчин нэгч удаа түрүүлж байгаагүй юм.
Цомдхүрсэн түүний түүх тун сонирхолтой. Хэдхэдэн тамирчин татгалзсан учраас В.Вашеро сонгон шалгаруулах тэмцээндоролцсон байна. Тэрбээрөөрт олдсон боломжийггарамгай ашиглаж, найман өрсөлдөгчөө ээлж дараалан ялсаарфиналдшалгарчээ. Финалдтүүнтэй сонирхолтой өрсөлдөгч таарсан нь үеэл АртурРиндеркнеш нь байв. Ах дүүсийн тоглолт хоёрцаггаруй үргэлжилж, үзэгчдийгсуудлаас нь өндөлзүүлсэн гэдэг.
В.Вашеро эхний сетэдялагдсан ч удалгүй санаачилгыггартаа авч чадсанаарөрсөлдөгчөө 4:6, 6:3, 6:3-ын харьцаатай ялж, аваргалжээ. Финал хүрэх түүний зам тийм ч амарбайгаагүй бөгөөдН.Жокович (дэлхийн чансааны номер5), Х.Руне (11), А.Бублик (17), Т.Махач (23) нарын олон шилдэгтамирчныгялсан юм. Монако тоглогч ялалтынхаа дараа “Ийм юм болсон гэдэгт итгэж чадахгүй нь. Юу болж байгаагойлгох ч сөхөө алга. Би ягзүүдэлж байх шигбайна. Энэхотодөнгөрүүлсэн хоёрдолоо хоногтоо их баяртай байна. Миний карьерыгэхнээс нь алхам алхмаарурагшлуулсан бүх хүндбаярлалаа. Өнөөдөрнэгнь л ялах ёстой байсан нь харамсалтай хэрэг. Гэхдээминий бодлоорбидхоёулаа ялсан. Бидхоёрын гэрбүл ялсан. Энэбол талбайн теннисний түүхэндховорамжилт гэж бодож байна” хэмээн ярьжээ.
В.Вашеро тус тэмцээндтүрүүлснээрдэлхийн чансаанд164 байрахиж, 40 дүгээр байрт орж ирсэн бол түүний өрсөлдөгч А.Риндеркнеш 54-өөс 28 хүртэл ахижээ.
Н.Энх
