Монголын волейболын шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн дээд лигийн шилдэг багуудын нэг “Ahmedabad defenders” багт легионероор нэгдсэн. Тус багийнхныг 2018 онд анх бүрдүүлэн, дээд лигт 2022 онд оролцуулахад хүрэл, 2023 онд алтан медаль хүртэж байв. Дараа жил нь клубүүдийн ДАШТ-д өрсөлдөхдөө VI байр эзэлсэн юм. Энэ жилийн лигт нийт 10 баг цомын төлөө өрсөлдөж буй. Эхлээд удаагүй байгаа тэмцээнд түүний багийнхан дөрвөн тоглолт хийснээс гурав хожиж, нэг ялагдсанаар хүснэгтийн III байрт бичигдэж байна. Тэднээс манай тамирчин гайхалтай техникүүдийг үзүүлэн, довтолгоогоор 50 оноо авч, сүүлийн тоглолтод шилдгээр шалгарчээ.