МАН-ынхны талцал дуусаж, томилгоо, эрх мэдлийн хуваарилалтын “улирал” эхлээд байна. Парламент сар гаруйн турш даргагүй байсны эцэст спикертэй болоод долоо хонож буй. Шинэхэн спикер Н.Учралыг олон томилгоо, “бялуу” хуваах ажил хүлээж байсан. Тиймээс даваа гаргаас эдгээрийг түрүүчээс нь “эзэнтэй” болгов. МАН-ын шинэ даргыг сонгосонтой холбоотойгоор Засгийн газарт ч халаа, сэлгээ өрнөсөөр байна. 100 гаруй жилийн түүхтэй хэдий ч МАН-д хүний нөөц тун хомс гэдгийг хэдхэн улс төрчийг хооронд нь “сэлгэдэг”-ээс харж болно. Тэргүүн шадар сайд Н.Учрал УИХ-ын дарга болсон тул албан тушаал нь “суларсан”. Тэгмэгц Ерөнхий сайд танхим дотроосоо Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, түүний оронд М.Бадамсүрэнг томилох шийдвэр гаргаж, уржигдар нэгдсэн чуулганд танилцуулан албажуулав. Тус намын “их талцал”-ын үед Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн С.Амарсайханыг Ерөнхий сайд огцруулж, түүний оронд гишүүн Х.Ганхуягийг томилсон. Гэтэл өнөөх нь ч бас “чиргүүл”-тэй байв. Тэрбээр Төсвийн байнгын хорооны дарга байсан юм. Гурав дахь парламентдаа олонхоор эрх барьж буй энэ намын гишүүдийн дунд “дан дээл”-тэй хүн ховор. Ингээд тус байнгын хорооны даргаар гишүүн Д.Үүрийнтуяаг томилсон.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАЛЫНХАН
УИХ-ын дарга Н.Учрал бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “хуурай хүү”. Тэрбээр түүнийг “аав”-тайгаа зүйрлэж хэлснээр ийм тодотголтой болсон юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт Төрийн тэргүүний эрх ашгийг төлөөлөгчдийн нэг. МАН-ын түүхэн дэх хамгийн анхны залуу дарга, 1980-аад оны төлөөлөл түүнийг эрх баригч намынхан хоёр сар үргэлжилсэн талцлаа дуусгах “дундын хувилбар” болгон даргаараа сонгосон. “Хаан” болох шахтал эрх мэдлээ хэтрүүлж, туйлсан Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулахад Төрийн тэргүүний нөлөө их байсныг бид мэднэ. Үүний дараа тэрбээр Тамгын газрынхнь даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгож чадсан. МАН хоёр талцахад ч Төрийн тэргүүн өөрийн хүнээ дэмжсэн ньмэдээж. Түүний нөлөө энэ намд их гэдгийн баталгаа ньН.Учралыг даргаар сонгосон явдал. Тэгэхээр Н.Учрал, Г.Занданшатар нар нэг баг. Танхимдаа халаа, сэлгээ хийхдээ ч өөрийн хүмүүсээ түлхүү оруулбал Ерөнхий сайдад, цаашлаад Ерөнхийлөгчид ашигтай нь мэдээж.
Н.Учрал 2022-2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байхдаа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хэмээх хуульсанаачилж, яаралтай горимоор батлуулж байв. Үүнд цахим орчинд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан заалтууд оруулсныг тухайн үед сөрөг хүчин шүүмжилж, олон нийт ч дургүйцэж байсанюм. Улмаар Ерөнхийлөгч хуульд бүхэлд ньхориг тавьсныг УИХ хүлээж авснаар хүчингүй болгосон. Тэгэхээр хэдий залуу хүн ч хянах, цагдахыг илүүд үздэг коммунист УИХ-ын даргатай болсон юм биш биз, бид.
Юутай ч УИХ-ын дарга, Ерөнхий сайд нэг багболсон тул өмнөх талцал давтагдахгүй гэсэн найдвар байна. Мөн тэд Засгийн газарт халаа, сэлгээ хийхдээ ч багаа зузаатгах “даалгавар” авсан бололтой. Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад таван сар болж буй. Гэхдээ сүүлийн хоёр сард дөрвөн ч сайдаа өөрчлөв. Тэрбээр нам доторх авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхээр Хуульзүй, дотоод хэргийн “номхон” сайд Л.Мөнхбаатарыг өөрөө ч мэдээгүй байхад ньчөлөөлж, гишүүн Б.Энхбаярыг томилсон. Намын даргад өрсөлдөж явсан “омголон” үедээ хийсэн түүний шийдэмгий алхам энэ байв. Б.Энхбаяр өмнө ньэнэ салбарын сайдаар ажиллаж байсан, туршлагатай нэгэн учраас маргах хүн гараагүй. Удаад ньдээр дурдсанаар Засгийн газраа огцруулах санал өгч, танхимын зарчмын эсрэг ажилласан Шадар сайд С.Амарсайханыг чөлөөлсөн юм. Энэ бол зүй ёсны хэрэг. Түүний оронд гишүүн Х.Ганхуягийг томилоод удаагүй байтал МАН-ынханэвлэрч, Засгийн газраа 2027 он хүртэл тогтвортой ажиллуулах тохиролцоонд “зориулсан” халаа, сэлгээ залгасан нь энэ.
Гэхдээ Ерөнхий сайдад Ж.Энхбаяраас өөр сонголт байгаагүй гэж үү. Монголын төр өртэй мэт хандаж, нам ньүргэлж ямар нэгэн өндөр албан тушаалд хуваарилдаг хэдхэн хүний нэг ньтэр. Уг ньэрхэм гишүүн хуульч мэргэжилтэй юм билээ. Хүмүүс их сургуулиа дүүргээд багаас ньэхэлж ажилладаг. Гэтэл Ж.Энхбаяр шууд л Нефть, онцгой албан татварын гаалийн газрын даргаар ажлын гараагаа эхэлж, Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга, МХЕГ-ын дарга хийжээ. 2008 оноос хойш тасралтгүй гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, энэ зууртаа Батлан хамгаалахын сайдаар ажилласан. ТүүнийаавШ.Жадамбажирийнбайлдагчаасдэслэгчгенерал, сайдхийжявсныгэстооцволугсалбартайхолбогдохтүүхүгүйбайлаа. Харин 2020 онд тэрбээрсонгогдож чадсангүй. Гэхдээ мэдээж хоосон үлдэхгүй. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болмогц ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Ерөнхийлөгчөөр сонгогдмогц ньҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болов. Дарга гэдэг сэтэр түүнээс салсан он жил ер ньалга. Ингээд жилийн өмнө УИХ-ын гишүүнээр сонгогдоод, улмаар ХХААХҮ-ийн сайдын “давхар дээл” өмсөж, одоо Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд болон дэвшлээ. Өөрөөр хэлбэл, тэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талын хүн. Өмнө ньхоёр удаа сайдаар ажиллахдаа тоймтой хийсэн ажил ховор. Харин ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэж, олон нийтийг гайхшируулсан. Ингэж нүүлгэснээр ямар давуу тал, өөрчлөлт гарсан нь ч тодорхойгүй.
Түүний оронд ХХААХҮ-ийн сайдаар томилсон М.Бадамсүрэн 2024 оны сонгуулиар зүүн бүсэд нэр дэвшин, анх удаа УИХ-д сонгогдсон юм. Дорнод аймгийн Засаг даргаар гурван удаа дараалан ажилласан аж. Уг туршлага ньЕрөнхий сайдад “таалагдсан” гэнэ. Энэ салбарын туршлага бий, эсэхийг түүнээс асуухад “Засаг даргаар ажилласан туршлага, хөдөө өссөн, орон нутгийн амьдралыг сайн мэдэх учраас томилсон байх” гэсэн юм. Монголчуудын олонх ньхөдөө төрж, өссөн тул сайдаар ажиллаж тэнцэх нь. Ямартай ч тэрбээр “Тус яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэрийг нэг хүний илүү саналаар гаргасан. Одоо 70 хувьньДархан-Уулд, 30 хувьньнийслэлд ажиллаж байгаа гэж ойлгосон. Ажлаа авсны дараа хүмүүсийнхээ санал бодлыг сонсоно” гэв. Тэгж байж буцааж авчрах, үгүйг шийдэх нь. Мөн “Төрийн тэргүүн “Хүнсний хувьсгал”, “Атрын IV” аян, “Тэрбум мод”, “Цагаан алт” зэрэг бодлого, хөтөлбөрийг хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн. Үүнийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллах учиртай” хэмээн тодотгосноор хэний хүн гэдгээ харуулав.
УИХ-ЫН ДАРГААС САНАЛ БОЛГОХ АЛБАН ТУШААЛТНУУД
УИХ-ын дарга багаа бүрдүүлж эхэлжээ. Тэрбээр Хэвлэл мэдээллийн газрынхаа дарга Э.Болортуяаг сольж, Б.Төгсбаяр хэмээх залууг томилж буй аж. Б.Төгсбаяр нь БНСУ-д улс төр судлал, олон нийттэй харилцах чиглэлээр суралцажтөгссөн, Баянзүрх дүүрэгт хэлтсийн даргаар ажиллаж байсан гэнэ. Мөн Х.Булгантуяад хуулийн зөвлөгөө өгч, Үндсэн хуульзөрчихөд нь“тусалсан” УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг ЗасгийнгазрынхяналтхэрэгжүүлэхгазрындаргаБ.Батцэцэг хэмээх эмэгтэйгээр сольж байгаа сурагтай. Баг бүрдүүлэх ажиллагаа зөвлөхүүдээ солихоос эхлээд цаашид ч үргэлжлэх биз ээ.
Түүнчлэн УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд буй. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод Төвбанкны тэргүүнээр ажиллах хэмжээний мэргэжил, туршлага бий юү. Тэгвэл тэрбээр МУИС-ийг физикч, математикч мэргэжлээр дүүргэсэн. Мөн 2008 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд инженер-эдийн засагч мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан юм байна. ШУА-иас ажлын гараагаа эхэлж, Сангийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга байсан юм билээ. 2022 онд Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байгаад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар томилогджээ.
Одоо бас нэг томоохон албан тушаалын томилгоо хийх ажил бий. Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрх өнгөрсөн зургаадугаар сард дууссан. Түүнийг 2019 оны зургаадугаар сарын 6-нд тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвшүүлснээр Цэцийн гишүүнээр томилжбайсан юм. Цэцийн гишүүдийг УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс гурав гурваар ньсанал болгон томилдог. Тэгэхээр энэ бол УИХ-ын даргын мэдлийн квот гэсэн үг. Одоогоор хэнийг томилох талаар тодорхой мэдээлэл алга байна.
ЭЛЧИН САЙД ХЭМЭЭХ “АМТАТ БЯЛУУ”
Томилгооны “улирал” ийнхүү ид дундаа явна. Монгол Улс гадаадад 46 дипломат төлөөлөгчийн газартай. Элчин сайд, ерөнхий консул, дэд консул гэх мэтээр албан тушаал олон. Одоогоор 23 улсад томилсон Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусаж буй аж. Тиймээс Засгийн газраас удахгүй эдгээр орон тоонд “бялуу” хуваана. Хамтарсан Засгийн газарт багтсан намуудад Элчин сайдын албыг “бэлэг” болгон өгдөг уламжлал тогтсон. 2024 оны сонгуулийн дараа МАН, ХҮН, АН-аас цөөнгүй хүнийг уг албанд томилсон юм. Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Тэгэхээр 2021 онд албаа авсан Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж буй гэсэн үг. Тэдний оронд МАН, ХҮН намынхнаас гадна Засгийн газарт шинээр хамтарсан ИЗНН-ынхан ч “бялуу” хүртэх нь.
Дипломат албанд мэргэжлийн, өндөр ёс зүйтэй хүмүүс томилох ёстой. Учир ньгадаад улс оронд Монголоо төлөөлөх ньмаш хариуцлагатай албан тушаал юм. Гэвч улс төрийн намуудаас хоёрдугаар ээлжид хоолонд орогчид, мөн тэтгэвэртээ гарч буй улс төрчдийг томилдог болоод удаж буй. Намуудын “захиалга”-аас залхаж, “ядарч” буйгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ч ярьж байв. Гэхдээ улс төрийн хамтрал, эрх ашгийн үүднээс дипломат албан дахьорон тооны 30 хувьд улс төрчдийг томилдог гэдгээ тэрбээр хэлж байсан билээ.
Мэргэжлийн, салбартаа туршлагатай, ёс зүйтэй байх гэдэг шалгуур ийнхүү улс төрийн эрх ашгийн тоосонд даруулан алсарчээ. Төрийн өндөр албан тушаал бэлэг биш, эрх ямбаас гадна үүрэг, хариуцлага дагуулдгийг зөөлөн суудалд тухалж буй эрхмүүд эрхбиш санадаг гэж найдъя.