Б.Найдалаад найдах хэрэггүй
Шинэ Засгийн газар хаврын сүүл сараас эхлэн өвөлдөө бэлтгэнэ, эрчим хүчний салбарт онцгой анхаарна гэдгээ зарласан. Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал томилогдсоныхоо дараахан Эрчим хүчний сайд Б.Найдалаагаа дагуулан “ДЦС-IV” ТӨХК-д ажилласан юм. Өнгөрсөн өвөл нийслэлчүүд идэр есийн хүйтнээр цахилгаан, дулаанаа ээлжлэн хязгаарлуулж, үүнээс үүдэн багагүй хохирол амссан. Ийм явдал давтагдуулахгүйн төлөө ажиллахыг Ерөнхий сайд салбарын сайддаа үүрэгдээд буй юм.
9 цаг 6 мин
Улс төр дэх ургийн мод
Монгол Улсын Ерөнхийлөгчийн экс хүргэн, улс төрд хөтөлж, бойжуулсан “өргөмөл” хүү Б.Пүрэвдагва нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болоод байна. Мөн У.Хүрэлсүхийн төрсөн дүү, үеэл, “олдмол” хүү гээд ураг садны хэлхээ нь Монголын төрд хэдийн “аалзны тор” татжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн эргэн тойрны хүмүүс төрийн өндөр албан тушаалд очих, томилогдох нь үзэгдэл болов.
2026-05-29
УИХ-ын үйл ажиллагаанд “засвар” хийх төслүүд
Нэг хэсэг шуугиан тарьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан төслийг хэлэлцэхийг парламент дэмжсэн. Гэвч түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч буй ч энэ сэдвийг улс төрчид мартсан мэт л байна. Тэгвэл УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хоёр ч төслийг үүнээс өмнө гишүүн Х.Тэмүүжин болон Х.Баасанжаргал нар өргөн барьсан байжээ. Эдгээрийг энэ долоо хоногоос л хэлэлцэж эхэлж буй юм.
2026-05-26
МАН хариуцлагаа үүрч, АН сөрөг хүчнээ хийе
Байгуулагдаад зургаан долоо хонож буй Н.Учралын Засгийн газрыг огцруулах оролдлого өрнөж эхлэв. Үүний шалтгаан нь хотод байгуулсан “вант улс”-ыг Ерөнхий сайд задалж, өөрийгөө “хаан” хэмээн эндүүрсэн Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн явдал.
2026-05-21
Намын гишүүд нь биш, хотын иргэд даргаа сонгох ёстой
Монгол Улс нэгдмэл нэг төр, нэг УИХ, нэг Ерөнхий сайдтай орон. Гэтэл ах, дүүгээрээ улс төрд хаан суух гэсэн хүсэлтэй зарим хүн хууль, дүрмийн эсрэг авирладаг боллоо. Тэд Засгийн газар, Улаанбаатар хот гэх мэтээр тус тусын эрх мэдэлтэй “холбооны улс” байгуулж, хүссэнээрээ авирлаж болно хэмээн эндүүрчээ. Тиймээс ч томилогдсон албан тушаалаа хувийн өмч мэт ойлгодог аж. Нийслэлийн иргэдийнхээ төлөө биш, эсрэг ажиллаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хулгай луйвраас хотыг чөлөөлөхийн оронд өөрөө “загалмайлсан эцэг” нь болж хувирсан Х.Нямбаатар бол “гажиг тогтолцоо”-ны ээлжит жишээ.
2026-05-19
“Татаас”-ны гишүүн Э.Одбаяр
УИХ-ын гишүүн Э.Одбаяр бол АН-ын жагсаалтын 11-т бичигдэн хууль тогтоох байгууллагын босгыг алхсан нэгэн. 2023 онд түүнийг АН-ын генсекээр томилоход л олон нийт юун залуу, хаанаас гараад ирэв гэж анхаарсан байх. Овгийн эхний үсэг, нэр нь ижил учраас түүнийг тус намын дарга асан С.Эрдэнийн хүүтэй андуурах нь бий.
2026-05-18
Цэц ёс зүйг шүүх эрхтэй юү
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд Үндсэн хуулийн цэцэд онцгой бүрэн эрх олгохоор тусгасан билээ. Тухайн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц үзсэн бол парламентаар хэлэлцэхгүйгээр шууд бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ хэмээсэн юм.
2026-05-15
“Мангас” бүтээх тогтолцоо
Ерөнхийлөгчийн сонгуульугтсан улс төр хэдийн өрнөж, альнамаас хэнийг нэр дэвшүүлэх сунгаа, таамаглал эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор парламентад суудалтай жижиг намуудад ч өрсөлдөөн өрнөж буй юм. Тэгвэл үүнээс өмнө хууль, эрх зүйн орчноо тодорхой болгох нэг чухал ажил бий.
2026-05-13
Туг барьж, тугал ч хариулсан Н.Номтойбаяр
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ.
2026-05-11
“Эрлийзжсэн” АН
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өчигдөр болж, ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогт, дэд даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Үндэсний бодлогын хорооны дарга Н.Ганибал болон Ч.Өнөрбаяр нарыг О.Цогтгэрэл дарга нь нэр дэвшүүлжээ.
2026-05-07
Явах цаг чинь боллоо, Х.Нямбаатар аа
Нийслэлд бугшсан авлига, газрын хулгай, буруу бүхнийг цэвэрлэх “шорвог” шийдвэр гаргаж чадах цорын ганц хүн хэмээн ухуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үеэл Х.Нямбаатарыгаа УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өндөр албанаас нь түдгэлзүүлэн байж хотын дарга болгосон юм. Үүнээс хойш хоёр жил долоон сарын хугацаа өнгөрчээ.
2026-04-30
Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хувийн хэвшлийг дэмжинэ гэв
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026”-г уржигдар зохион байгууллаа. Уг форумыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин, институцын тогтолцооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, аймаг, нийслэлд түншлэлийн төслийг хэрэгжүүлэх боломжийг судлах, дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт түншлэлээр хэрэгжүүлэх төслүү дийг танилцуулах, олон улсын санхүүгийн байгууллагуудын туршлага, санхүүжил тийнмеханизмыгсудлах,туршлагахуваалцах зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулжээ.
2026-04-27
Монголын төрийн “хор” М.Нарантуяа-Нара
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-04-27
ИЗНН-д тохиолдсон “зовлон”
Парламентад суудалтай дөрвөн намын нэг болох ИЗНН-ынхан сүүлийн үед дотроо талцалтай байна. УИХ-д сонгогдсон дөрөвхөн гишүүн нь дөрвөн тийш харчхаад, албан тушаал, эрх мэдэл хайж, саналаа худалдах болсноос энэ бүхэн эхтэй юм. Тэдний дотор М.Нарантуяа-Нара хэмээх нэг дарамтлагч бий. Тэрбээр энэ намын, цаашлаад парламентын нэр хүндийг унагахад бодит хувь нэмэр оруулж яваа нэгэн.
2026-04-23
Хустай цогцолбор газарт энэ оны анхны унага мэндэллээ
Хустайн байгалийн цогцолбор газар (БЦГ)-т нутаглаж буй зэрлэг адуун сүрэгт энэ оны анхны унага мэндэлснийг тус газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Уг унага нь Бригад азарга, Фрида гүүний үр төл бөгөөд одоогоор Хустайн нурууны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд тахь идээшлэн нутагшиж буй гэнэ.
2026-04-20
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 57.2 хувиар өсжээ
Манай улсад сүүлийн таван жилд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 1297 хүн шүүхээр ял шийтгүүлсэн гэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас шүүхээс ял шийтгүүлсэн хүний тоо жил бүр нэмэгдэж буйг прокурорын байгууллагаас сэрэмжлүүлэв. Тухайлбал, 2021 онд 229, 2022 онд 237, 2023 онд 263, 2024 онд 248, 2025 онд 320 хүн шүүхээс ял шийтгүүлжээ. Өнгөрсөн онд ял шийтгүүлсэн хүнийг өмнөх оныхтой харьцуулахад 29 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
2026-04-13
Эрх мэдлийн төлөөх марафон
Гуравдугаар ээлжид хоолонд орохыг хэн хүнгүй л хүсэж байгаа аж. Улс төрчдийн ухаан санаа тийш хандаад, үндсэн ажилдаа анхаарах “завтай” хүн цөөн байна. Төрийн ордонд энд тэнд нэгнийхээ өрөөнд хуралдсан, амьсгаа дээгүүр улс төрчид илт олшров.
2026-04-02
Н.Учрал зөв нүүдэл хийх, эсэхээс танхимынх нь “нас” хамаарна
МАН-ынхан нэг жил есөн сарын дотор хоёр ч Засгийн газраа огцруулаад байна. Парламентын нийт бүрэлдэхүүний 54 хувийг эзэлсэн ч дотроо эрх мэдлээ булаацалдвал эвлэрч чаддаггүйн жишээ энэ болов. Л.Оюун-Эрдэнэ авлигын асуудалд нэр холбогдсоноос болж огцорсон. Гэвч нам доторх бүлэглэлүүд нь ойлголцож чадаагүйгээс л огцорсон гэж боддог юм билээ.
2026-03-31
Омог ихтэй, том санаатай Б.Найдалаа
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
2026-03-30