Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад айлчлахаар өчигдөр эх орноосоо мордлоо. Айлчлал энэ сарын 1-3-нд үргэлжлэх юм. Энэ үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн манай Төрийн тэргүүнд Италийн Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхах нь.
Айлчлалын хүрээнд уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, орон нутгийн хөгжил, спорт, аялал жуулчлал, олон нийтийн хэвлэл мэдээлэл зэрэг Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Энэ нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн хүрээнд тохиож буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
Үүний дараа буюу энэ сарын 4-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийх аж. Тус улс нь Италийн нийслэл Ром хотын нутагт байрладаг, дэлхийн хамгийн жижиг, хотулс бөгөөд дэлхийн католик шашны төв билээ.