УИХ шинэ даргатай болоод хоёр долоо хонож байна. Аль нэг намын дарга парламентын спикерээр ажиллах нь буруу хэмээн сөрөг хүч ний зүгээс эсэргүүцсэн ч олонх шийдвэрээ гаргасан. МАН-ын шинэ цагийн түүхэн дэх хамгийн залуу дарга хэмээн Н.Учралыг тодотгож буй. Тэрбээр 1987 оны туулай жилтэй нэгэн. Залуу хүн илүү бүтээлч, гол нь шинэлэг сэтгэлгээтэй ажиллах болов уу гэсэн хүлээлт бий. Мөн спикерээр сонгогдсоныхоо дараа тэрбээр УИХ-ыг олон ургалч үзэл бодол уралдуулах чөлөөт индэр, оролцоотой, мэргэжлийн мэтгэлцээн бүхий парламент байлгахын төлөө хичээж ажиллахаа амласан юм. Улс орны эрх ашгаа тэргүүнд, намын асуудлаа хойш тавьж, гол нь Үндсэн хуулиа сахина хэмээсэн билээ. Тэгвэл дээрх хүлээлт, эл амлалтдаа тэрбээр хүрч ажиллаж чадах уу.
Шинэ хүн өндөр албан тушаалд сонгогдмогц багаа бүрдүүлдэг жишиг бий. Тэр ёсоор өнгөрсөн арваад хоногт Н.Уч рал цөөнгүй халаа, сэлгээ хийлээ. Ингэхдээ гаргаж буй хандлага, үйлдэл нь эргэлзээ төрүүлэх болов.
УРЛАГААС УЛС ТӨРД ХӨЛ ТАВЬСАН ТИМОН
“Их засаг” их сургуулийг үүсгэн байгуулагч Н.Ням-Осорын хүү Учралтай залуус 2000-аад оны сүүл үеэс танилцсан юм. Тэрбээр “Симба” хэмээх хүүхэлдэйн киноны дүр болох Тимоны нэр, багтайгаар анх гарч ирсэн. “Чиний л өмнө”, “Oh Timon”, “Байртай юу” гэх мэт олон хит дуу түүнд байлаа. 1980, 1990-ээд оны эхэн үеийн залуус эдгээр дууны нэрийг сонсоход л өөрийн эрхгүй аялагдана. Тимоны баг өмссөн реппер залуу ийм л “од” байв. Гэхдээ урлаг бол түүний бага залуу насны сонирхол, харин улс төр ирээдүйн карьер, зорилго нь байсан аж.
Тэрбээр аавынхаа үүсгэн байгуулсан “Их засаг” их сургуулийг 2007 онд эрх зүйч мэргэжлээр дүүргээд, тэр даруй ТУЗ-ийн даргаар нь ажиллажээ. Ингээд 2008 онд Британийг зорьж, Лимкоквин их сургуульд 2010 онд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. Тэр магистрын гурван зэрэгтэй, мөн түүхийн ухааны доктор юм билээ. 2012 онд МУБИС-д түүхийн ухааны, дараа жил нь ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын институтэд энэ чиглэлээрээ докторын зэрэг хамгаалсан гэнэ. Parliament.mn дэх түүний намтарт ингэж тэмдэглэсэн ч хоёр эрдмийн зэргийн хоорондох он, сарын зөрүү жаахан “маргаантай” санагдах. Юутай ч түүний ээж Ж.Цэцэгмаа түүхийн ухааны доктор учраас хүү нь эл салбарыг сонирхож, ийнхүү гүнзгийрүүлэн судалсан бололтой. Хожим 2019 онд тэрбээр Британийн Глоустершер их сургуульд олон улсын менежментээр магистрын зэрэг хамгаалсан байна. Завсаргүй сураад л байсан атлаа дундуур нь улс төрийн карьераа эхлүүлж, бүр бэхжүүлэхээ мартсангүй.
Британид сурч ирснийхээ дараа буюу 2010 онд Н.Учрал МАН-д элсжээ. 23 настайдаа намын батлах өвөртөлсөн эл залуу 38-тайдаа Монголын хамгийн том улс төрийн хүчнийг тэргүүлж, хууль тогтоох байгууллагыг даргална гэж тэр үед хэн ч таамаглаагүй биз ээ. Мөн тэрбээр 2010-2016 онд “Рояал академи” олон улсын дээд сургуулийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажилласан юм. МАН-д элсээд ердөө хоёр жилийн дараа Нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн дарга болсон байх нь. Гурван жилийн дараа Шадар сайдын зөвлөх, 2015 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч гээд л улс төрийн карьер нь дардан замаар орох нь тэр. 2016 оноос хойш тэрбээр тасралтгүй гурав дахь удаагаа парламентад сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, 2025 оны арваннэгдүгээр сарын 15-наас МАН-ын дарга, 20-ноос УИХ-ын даргаар ажиллаж байна. Их л хөдөлгөөнтэй, сэргэлэн, олон ажил зэрэг амжуулдаг учраас 15 жилийн дотор улс төрийн карьер нь ийм өндөрт хүрсэн аж. Тэр “сэргэлэн” зан нь хурдтай “крандуулах” гол түлхэц болсон ч биз. Хэн нэгний дэмжлэггүйгээр, жирийн нэг айлын хүү ийм хол явах амаргүй.
У.ХҮРЭЛСҮХИЙН “ХҮҮ”
Н.Учрал 2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албанд олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр нь ажилласан юм. Тэр үед Шадар сайдаар өнөөдрийн Төрийн тэргүүн У.Хү рэлсүх ажиллаж байлаа. Үүнээс хойш тэдний зам салсангүй. Улс төрд хөтөлсөн багш, өндөрт “нисгэсэн” замч нь учраас талархах нь ч зүй биз. Гэхдээ тэр нь хэтрээд байдаг талтай.
2021 онд тэрбээр хүндээр өвдөж, хэд хэдэн удаа хагалгаанд орсон байдаг. Үхэлтэй нүүр тулж, олон сарын дараа буцан ирж, дахин амьдрах хувь түүнд тохиосон юм. Тиймээс тэрбээр хүүхэд нас, туулсан амьдрал, хагас жилийн турш үхэлтэй тэмцэхдээ юу мэдэрч, ойлгосон тухай түүхээрээ “Эргэн ирсэн минь” хэмээх ном бичиж, 2023 оны сүүлчээр хэвлүүлсэн байна. “Юм бүхэнд учир шалтгаан, харилцан шүтэлцээ оршдог тул хэлэх үгээ бодож, хүний сэтгэлд юм хийхгүй амьдрахыг хичээх хэрэгтэй юм байна лээ” хэмээн тэр бичжээ. Зовох үед орхиогүйд нь, эргэж очиж сэтгэлийн дэм хайрласанд нь талархсан даргынхаа талаар тэрбээр хожим “Бусдын зовлонг ойлгодог, мэдэрдэг, ард олныхоо амьдрал дундаас төрсөн У.Хүрэлсүх та энэ улсын аав байхад бүрэн нийцнэ” хэмээн хэлээд хэтэрхий “долоолоо” гэсэн шүүмжлэлд өртсөн юм. Бас ингэж У.Хүрэлсүхийн үнэнч “хүү” болохоо харуулсан байдаг.
МАН-д есдүгээр сарын сүүлчээс хоёр сарын турш өрнөсөн талцлын үед ч тэрбээр “аав”-ынхаа талд бат зогссон, тэгээд “шагнал”-аа аваад буй нь энэ.
“ПАРЛАМЕНТЫН ДАРХЛАА, АМИН СҮНСИЙГ СПИКЕР АВЧ ЯВДАГ”
УИХ-ын хуульч гишүүдийн нэг Х.Тэмүүжин парламентын дархлааг хадгалах, хамгаалах талаар их дуугардаг. Нэгэнт шинэ УИХ-ын даргыг сонгосон учраас Н.Учрал багаа бүрдүүлэхээр халаа, сэлгээ хийж буй. Түүнийг даргаар сонгогдсоны дараа өмнөх спикерийн үед ажиллаж байсан УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Б.Баасандорж бол Х.Булгантуяа ба түүний нөхдөд хуулийн зөвлөгөө өгч, Үндсэн хууль зөрчилцсөн нөхөр. Тиймээс түүнийг солих нь зүйн хэрэг байлаа. Тамгын газрын тэргүүн дэд дарга нь ч Д.Амарбаясгалангийн үед томилогдсон тул “явахад” гайхах зүйлгүй. Түүнийг ажлаа өг гэж шахсан зүйл үгүй гэдгээ Н.Учрал хэлнэ лээ. Ямартай ч ингээд “гал тогоо” нь эзгүйрсэн учраас орны хүмүүсийг томилох хэрэгтэй.
Гэхдээ урьдчилан танилцуулалгүйгээр, шууд л оруулаад ирсэнд, УИХ-ын бүтцийн байгууллага болох АН-ын бүлгийн саналыг сонсоогүйд Х.Тэмүүжин гишүүн бухимдсан юм. Тэрбээр УИХ-ын даргад “Парламентын дархлаа, амин сүнсийг спикер авч явдаг. Дэлхий нийтээр парламентын спикерт төвч, намын улс төрөөс ангид байх хоёр шаардлага л тавьдаг. УИХ-ын даргаар сонгогдсоныхоо дараа та төвч байр суурь баримталж, намын улс төрөөс ангид ажиллана гэж амласан үг чинь бүдгэрээгүй байна” хэмээн сануулсан. Мөн УИХ-ын ажлыг 1-2 долоо хоногийн өмнөөс төлөвлөдөг учраас бүлгийн дарга, гишүүдийн тал нь гадаад, дотоодод томилолттой, дэгийн зөвлөх томилох гэж буй талаар санал бодлоо солилцох боломж олгоогүй хэмээн шүүмжилсэн юм. Нэгдсэн чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудлын тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар тогтоодог. Гэтэл сүүлийн үед уг зөвлөлийнхөн биечлэн хуралдахаа бүр больж, вайбер группээр чатлаад л, асуудлаа нэмж, хасаж шийддэг болсныг шүүмжилж, “Ийм хэлбэрийг албан ёсных болгож буй юм бол энд 126 гишүүн сууж хуралдах хэрэг алга. Вайбер дээрээ чатлаад л саналаа хураая. Дэгийн тухай хуулийг зөрчсөн энэ хэлбэрээ боль. Бид парламентат ёс, дархлаа, хууль тогтоох эрх мэдлийг чанаржуулъя гэж буй бол жижиг гэлтгүй ийм зүйлсийг анзаарч, засах ёстой” гэв.
Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байх үед ийм жишиг бий болгосон нь үнэн. Өмнөх орой нь хэдэн хүн чатлаад л хэлэлцэх асуудлаа өөрчилдөг, нэмж хасдаг болсныг А.Ариунзаяа гишүүн Г.Занданшатарыг огцруулах үеэр хэдэнтээ илчилсэн юм даг. “Даргын зөвлөлийн чатан дээр өчигдөр ингэсэн...” гэж байгаад энэ эмэгтэй ярьж, хамаг “но”-гоо хэлээд өгдөг. Энэ талаар УИХ-ын дарга Н.Учрал ч “Даргын зөвлөлийн хурлыг вайбераар хийж, санал оруухэлээд хэтэрхий “долоолоо” гэсэн шүүмжлэлд өртсөн юм. Бас ингэж У.Хүрэлсүхийн үнэнч “хүү” болохоо харуулсан байдаг. МАН-д есдүгээр сарын сүүлчээс хоёр сарын турш өрнөсөн талцлын үед ч тэрбээр “аав”-ынхаа талд бат зогссон, тэгээд “шагнал”-аа аваад буй нь энэ. “ПАРЛАМЕНТЫН ДАРХЛАА, АМИН СҮНСИЙГ СПИКЕР АВЧ ЯВДАГ” УИХ-ын хуульч гишүүдийн нэг Х.Тэмүүжин парламентын дархлааг хадгалах, хамгаалах талаар их дуугардаг. Нэгэнт шинэ УИХ-ын даргыг сонгосон учраас Н.Учрал багаа бүрдүүлэхээр халаа, сэлгээ хийж буй. Түүнийг даргаар сонгогдсоны дараа өмнөх спикерийн үед ажиллаж байсан УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Б.Баасандорж бол Х.Булгантуяа ба түүний нөхдөд хуулийн зөвлөгөө өгч, Үндсэн хууль зөрчилцсөн нөхөр. Тиймээс түүнийг солих нь зүйн хэрэг байлаа. Тамгын газрын тэргүүн дэд дарга нь ч Д.Амарбаясгалангийн үед томилогдсон тул “явахад” гайхах зүйлгүй. Түүнийг ажлаа өг гэж шахсан зүйл үгүй гэдгээ Н.Учрал хэлнэ лээ. Ямартай ч ингээд “гал тогоо” нь эзгүйрсэн учраас орны хүмүүсийг томилох хэрэгтэй. Гэхдээ урьдчилан танилцуулалгүйгээр, шууд л оруулаад ирсэнд, УИХ-ын бүтцийн байгууллага болох АН-ын бүлгийн саналыг сонсоогүйд Х.Тэмүүжин гишүүн бухимдсан юм. Тэрбээр УИХ-ын даргад “Парламентын дархлаа, амин сүнсийг спикер авч явдаг. Дэлхий нийтээр парламентын спикерт төвч, намын улс төрөөс ангид байх хоёр шаардлага л тавьдаг. УИХ-ын даргаар сонгогдсоныхоо дараа та төвч байр суурь баримталж, намын улс төрөөс ангид ажиллана гэж амласан үг чинь бүдгэрээгүй байна” хэмээн сануулсан. Мөн УИХ-ын ажлыг 1-2 долоо хоногийн өмнөөс төлөвлөдөг учраас бүлгийн дарга, гишүүдийн тал нь гадаад, дотоодод томилолттой, дэгийн зөвлөх томилох гэж буй талаар санал бодлоо солилцох боломж олгоогүй хэмээн шүүмжилсэн юм. Нэгдсэн чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудлын тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар тогтоодог. Гэтэл сүүлийн үед уг зөвлөлийнхөн биечлэн хуралдахаа бүр больж, вайбер группээр чатлаад л, асуудлаа нэмж, хасаж шийддэг болсныг шүүмжилж, “Ийм хэлбэрийг албан ёсных болгож буй юм бол энд 126 гишүүн сууж хуралдах хэрэг алга. Вайбер дээрээ чатлаад л саналаа хураая. Дэгийн тухай хуулийг зөрчсөн энэ хэлбэрээ боль. Бид парламентат ёс, дархлаа, хууль тогтоох эрх мэдлийг чанаржуулъя гэж буй бол жижиг гэлтгүй ийм зүйлсийг анзаарч, засах ёстой” гэв. Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байх үед ийм жишиг бий болгосон нь үнэн. Өмнөх орой нь хэдэн хүн чатлаад л хэлэлцэх асуудлаа өөрчилдөг, нэмж хасдаг болсныг А.Ариунзаяа гишүүн Г.Занданшатарыг огцруулах үеэр хэдэнтээ илчилсэн юм даг. “Даргын зөвлөлийн чатан дээр өчигдөр ингэсэн...” гэж байгаад энэ эмэгтэй ярьж, хамаг “но”-гоо хэлээд өгдөг. Энэ талаар УИХ-ын дарга Н.Учрал ч “Даргын зөвлөлийн хурлыг вайбераар хийж, санал оруулаад сурчихсан, ийм нэг соёл тогтчихсон юм билээ” хэмээн хүлээн зөвшөөрөөд, цаашид заавал биечлэн хуралддаг болгохоо амлана лээ. Мөн амлалтаа мартаагүй гээд төрийн жинхэнэ албан тушаалтныг томилоход бүлгээр хэлэлцэх шаардлагагүй гэсэн тайлбар нэмсэн. Х.Тэмүүжин гишүүн хариуд нь “10 жил дангаар эрх бариад намаараа бүгдийг нь шийддэг гэж ойлгодог болчхож, та нар” гэсэн юм. Н.Учрал дарга ийнхүү 42 гишүүнтэй бүлгээ үл тоож буйд АНынхан сэтгэл дундуур байгаа нь энэ.
Н.Учралын “багаасаа” олж авсан коммунист үзэл санаа нь нэг л “явж өгөхгүй” байгаа бололтой. Намынхаа нэрийн өмнөөс ярьчих гээд, парламентын хуралдааныг нэг улс төрийн хүч нийх хэмээн “андуурчих” гээд байх үг, үйлдэл энэ хэдхэн хоногт нэг бус анзаарагдав. Тэрбээр 2022-2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байхдаа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хэмээх хууль санаачилж, яаралтай горимоор батлуулж байв. Үүнд цахим орчинд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан заалтууд оруулсныг тухайн үедээ сөрөг хүчин шүүмжилж, олон нийт ч дургүйцсэн. Улмаар Ерөнхийлөгч хуульд бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээж авснаар хүчингүй болгож байлаа. МАН-ынхны “их талцал”-ыг дуусгаж, эвлэрүүлэх хүн хэмээн түүнийг намын даргаар сонгосон. Гэтэл энэ мэтээр хянах цагдах хүсэл нь хэвээр байж, парламентын спикер хийхэд нь сөргөөр нөлөөлөх юм биш биз гэх болгоомжлол ч байна.
2018 онд улс төрчид мэдээлэлд ойр байдлаа далимдуулан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлээс олноороо хүртсэн нь ил болсон. Тэдний жагсаалтад Н.Учрал багтсан байсныг олон нийт мартаагүй биз ээ. Түүний аавын “Хүннү” ХХК дээрх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан нь ил болмогц гишүүн “Үүнд миний оролцоо, нөлөөлөл огт байгаагүй. Тус сангаас нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад оролцоод л зээл авсан” гэсэн тайлбар хийсэн юм.
УИХ-ын шинэхэн дарга Н.Учрал тэр бүр олон хүнд олдоод байдаггүй “хоёр дахь амьдрал”ыг эдэлж яваа. Үхлийн ирмэг дээрээс буцахдаа эх орныхоо төлөө зөв, шударгаар ажиллах ухаарал авсан байж таарна. Гэвч энэ ухаарал нь улс төр, албан тушаалын эрх ашигт дарагдаад, унаган “коммунист” чанар нь цухуйгаад байх юм биш биз. 2025 оны төсвийг хэлэлцэж байх үед төслийн үрэлгэн зардлыг хасахыг шаардсан гишүүн Д.Энхтүвшинг Н.Учрал сайд дарамталсан гэдэг. Энэ тухай Д.Энхтүвшин “Засгийн газарт итгэл алдарч байна, намын бүлгийн анхны хуралдаанд эсрэг байр суурь илэрхийлсний дараа надад Н.Учрал гишүүнээс тодорхой хэмжээний дарамт ирсэн” хэмээн сэтгүүлчдэд ярьсан. Мөн эл гишүүн “Чи бид хоёул үхэл, амьдралын зааг дээр очоод буцаж ирсэн хүмүүс. Амьдралын хоёр дахь боломжоо яагаад эгэл жирийн хүмүүсийн төлөө зориулж болохгүй байгаа юм бэ. Эсвэл ядаж саад болохгүй байя л даа” хэмээн цахим хуудсандаа бичсэн байв.
Нөгөө талаар тэр бол “түр зуурын” спикер. 2027 он хүртэл Г.Занданшатарын Засгийн газрыг торгоох, үүний дараа Ерөнхий сайдын “давхар дээл”-ээ өмсөөд 2028 оны сонгуульд намаа удирдан оролцох нь түүний бас “аавынх” нь төлөвлөгөө билээ. Н.УчралАрдын намынхаа эрх ашгийг илүүд үзсэн спикер байх уу, ардчилсан парламентын төлөө ажиллах уу. Удахгүй тодорхой болно.