Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нам, хөдөлгөөн

Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүллэхээр боллоо

МАН-ын Бага хурлын Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах нууц санал хураалтыг явууллаа. Санал хураалтын дүн гарч  МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хурлын гишүүдийн 67,84 хувийн саналаар дэмжжээ
2025-06-09

С.Нэргүй: Үндэсний их зөвшилцлийн засгийн газар байгуулах шаардлагыг хүргүүлж байна

Үндэсний их эвслийн зөвшилцлийн засгийн газар байгуулах шаардлагыг гаргаж байгаа талаар МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй мэдээлэл өглөө. Тэрбээр, "2024 оны УИХ-ын сонгуулиар МАН олонхын саналаар 68 суудал авсан хэдий ч ард түмний эрх ашгийг хүндэтгэж хамтарсан засгийн газар байгуулсан. Гэсэн хэдий ч МАН-ын бага хурал болон УИХ-ын хуралдаанаар олонхийн саналаар уг засгийн газрыг огцоруулах шийдвэрийг гаргасан. Гэвч олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн тогтворгүй байдал нь Монгол Улсын нийгэм эдийн засагт үүссэн хямрал үүсэх эрсдэл өндөр байна.
2025-06-06

“Дотоод ардчилалгүй болсон ХҮН нам тарах хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр ХҮН намын дотоод зөрчил, гишүүддээ үзүүлдэг дарамт шахалтын талаар олон нийтэд мэдээллээ.
2025-06-04

Хамтарсан Засгийн газраас гаргасан үндэслэлээ албан ёсоор тайлбарлахыг АН-ыхан МАН-аас шаардав

Хамтарсан Засгийн газраас гаргасан үндэслэлээ албан ёсоор тайлбарлахыг АН-ыхан МАН-аас шаардав
2025-05-26

АН-ыг гэрээгээ зөрчсөн гэж үзэн хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс хасахаар МАН шийджээ

АН-ыг гэрээгээ зөрчсөн гэж үзэн хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс хасахаар МАН шийджээ
2025-05-23

Л.Гантөмөр: АН гэрээгээ зөрчлөө гэдэг гүтгэлгээ зогсоо. Жоохон ч гэсэн тал үнэнийг ярилдаа

"МАН маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Улс орноо бодсонгүй. Улсын эрх ашгийг уландаа гишгэлээ гэж харлаа. Гүтгэлээ. Гүтгэлгээ одоо зогсоох хэрэгтэй. Жоохон ч гэсэн тал үнэнийг ярилдаа. Түүнээс биш Лодойсамбуу, Баярмаа гишүүн илүү дугараад байна гэсэн шалтгаанаар засаг огцорно гэж юу байдаг юм. Ер нь үгээ хэлдэггүй УИХ-ын гишүүн гэж хаана байдаг юм. УИХ-ын гишүүний амыг барина гэсэн гэрээ хаана ч хийгдэхгүй. МАН-д цаашид шударга шүүмжлэл хэлэх УИХ-ын гишүүд төрнө шүү дээ, тэр болгонд засгаа огцруулаад байх уу. Тийм юм байхгүй. Бид хийх ажлаа хэрхэн гүйцэтгэх, аль намын ямар бодлогыг хэрэгжүүлэх тухай л гэрээ хийсэн. Хөгжлийн төлөө зориг гаргая гэж нэгдэж явсан. Тиймээс "АН гэрээгээ зөрчлөө гэдэг гүтгэлгээ зогсоо" гэж МАН-аас шаардаж байна. 
2025-05-22

Т.Доржханд: МАН улс орныхоо эрх ашгийн төлөөх хамтарсан шийдвэрээсээ буцвал сөрөг хүчин гэж юу болохыг үзүүлнэ

2028-2032 оны сонгуулиар нэг намаас олон суудал авах ямар боломжгүй. Би ванга шиг хэлье. Ийм болохоор монголчууд хамтарч байж цаашид хөгжинө. Манай намаас улсынхаа эрх ашгийн төлөө хатуу байр суурьтай байгаа. МАН, АН-ын удирдлагуудыг Монгол улсынхаа эрх ашгийн талд байгаарай гэж уриалж байна. 3,5 сая ядуу иргэдийнхээ талд байгаарай. Дэлхийн жишгийг ойлгоорой. Дэлхийгээс тусдаа хөгжих Монгол улс гэж байхгүй шүү. Өнөөдөр олон улсын маш олон хөрөнгө оруулагч нартай уулзсан. Хөрөнгө оруулалт орж ирэх ганцхан суурь ойлголт бий. Улс төрийн 5, 10 жилийн тогтвортой байдлаар хөрөнгө оруулагч нарыг татна. Өөрөөр хэлбэл, танай улсын гурван том нам нэгдсэн байна. Одоо хөрөнгө оруулахыг гадаадын хөрөнгө оруулагч нар сонирхож эхэлсэн. Гэтэл одоо хамтарсан засгийн газраа унгаах нь тийм зөв алхам биш" гэх мэдээллийг өглөө.
2025-05-21

Л.Гантөмөр: Улсынхаа эрх ашгаас урвасан тохиолдолд нам эвсэл, хамтарсан засгийн газар тарах ёстой

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид итгэл үнэмшлээрээ нийлж хамтарсан засгийн газар байгуулсан. Өөрөөр хэлбэл, улсынхаа эрх ашгийн төлөө нэгдсэн. Улсынхаа эрх ашгаас урвасан тохиолдолд нам эвсэл, хамтарсан засгийн газар тарах ёстой. Ардчилсан нам улсынхаа эрх ашгаас хэзээ ч урвахгүй. Бид бол тавьсан зорилтынхоо төлөө 2024-2028 оны засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төлөө тууштай ажиллаж байгаа. Ардчилсан намын улс төрийн гишүүд хамтарсан засгийн газрын шийдвэрт садаа болох шийдвэр гаргаж байгаагүй гэдгийг бүгд мэднэ. Бид бол байгуулсан гэрээнийхээ талд хатуу зогсоно. 
2025-05-21

О.Цогтгэрэл: Мега төсөл нэрийн дор шинэ авлига бий болох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй

Мега төсөл гэсэн үгэнд эмзэг ханддаг. Өөрөөр хэлбэл, төр томрох тусам авлагын асуудал гарч ирдэг. Мега төсөл гэсэн үгээр авлигын үндэс суурийг усалж байгаа мэт харагддаг. Мега төсөл нь мега хулгай болно. Мега төсөлд маш болгоомжтой хандах ёстой гэж харж байна. Мега төслийг яаж төрийн оролцоогүйгээр явуулах вэ? гэдэг бодлогыг барихгүй бол болохгүй. Мега төсөл нэрийн дор шинэ авилаг бий болох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй
2025-05-20

АН-ынхныг хамтарсан Засгийн газраас гарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ гишүүд нь мэдэгдлээ

АН-ынхныг хамтарсан Засгийн газраас гарахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ гишүүд нь мэдэгдлээ
2025-05-20

“АН-ын сайд нарыг намаасаа хасна”

Үндсэн хууль, УИХ-ын тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтыг илтэд зөрчиж, 2024 оны долоодугаар сарын 4-ний өдрийн АН-ын Үндэсний бодлогын хороо, онлайн гэх, дүрмийн бус хурал хийж, УИХ дахь АН-ын бүлгийнхний хамтарсан Засгийн газар байгуулах болсон хууль бус шийдвэрээ 2025 оны тавдугаар сарын 20-ны дотор нэн яаралтай цуцалж, Засгийн газраас гарахыг Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос шаардлаа.
2025-05-06

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
2025-04-14

Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар шийдвэрлэлээ.
2025-03-24

Хоёр аймаг, 55 сумд нөхөн сонгууль явуулна 

Аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгууль зохион бай­­гуулах хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо­­­ноос баталжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хо­ногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан байна.
2025-03-14

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ

Засгийн газар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэцүүлэхээр өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь үүнийг дэмжсэнээр хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. УИХ дахь АН, МАН-ын бүлэг өчигдөр хуваарь ёсоор хуралдаж, 2025 оны төсөвтэй холбоотой болон цаг үеийн бусад асуудлаар олон нийтэд мэдээлэл өглөө.
2024-12-03

 Буруу бүтэц зурсан алдааг дэд сайдаар нөхөх үү

Дэд сайдгүй ажиллах Ерөнхий сайдын санаачилга гурван сарын л хугацаатай байжээ. Уг нь хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа Л.Оюун-Эрдэнэ ийм албан тушаал хэрэггүй гэж мэдэгдэж, цомхон, чадварлаг төртэй ажиллах амлалт өгсөн юм.
2024-11-18

Сүүдрийн Засгийн газар буюу сайн дурынхан

Нийслэлийн ИТХ-д МАН-ынхан нийт сонгогчийн 20 хувийн саналаар үнэмлэхүй олонх болсны дараа л улс төрийн бусад намынхан гэнэт сэржээ. Төлөөллийг бүрэн хангахгүйгээр, цөөнхийн саналаар олонх болох боломж бүрдүүлэхийн тулд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд 2020 онд Ардын намынхан өөрчлөлт оруулж, ирцийн 51 хувийн босгыг байхгүй болгосныг бусад нь сая нэг ойлгож буй бололтой юм.
2024-10-21

МАН: Татварын бодлогод зарчмын томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөсөн

УИХ дахь МАН-ын бүлгийн  хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.
2024-10-02