Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

30 метрийн гүн цооногт унасан гурван настай охиныг гаргах ажиллагаа үргэлжилж байна

Төв аймгийн Заамар сумын Ар намаг гэх газарт энэ сарын 27-ны 12.40 цагт гурван настай охин гүний цооногт унасан гэх мэдээлэл Төв аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын алба хаагчид очиход задгай талбайд 25-30 см тойрогтой, 30-50 м гүн цооногт гурван настай эмэгтэй хүүхэд унасан байж. ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийнхан нисдэг тэргээр газар дээр нь очиж, аврах ажиллагаа явуулж буй юм.
2026-05-29

ГТЛ-ийн захирал О.Даваасамбууд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 993 хэргийг мөрдөн шалгаснаас тавыг нь шүүхэд шилжүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн юм. Тэдний дунд ямар ч гэрээ байгуулалгүйгээр их хэмжээний мөнгийг иргэдийн данс руу шилжүүлсэн үйлдэл багтсан байв.
2026-05-29

ЖДҮХС-гийнхан зээлдэгчдийнхээ мэдээлллийг Монголбанканд буруу бүртгүүлжээ

ҮАГ-аас ЖДҮХС-гийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Түүгээр нэлээд зөрчил илэрсэн байна. Тухайлбал Монгол банкны зээлийн мэдээллийн санд 1300 зээлдэгчийн 193,597.2 сая төгрөгийн бодит зээлийн үлдэгдэл бүртгэлтэй байгаагаас гэрээний хугацаа дууссан боловч 21 зээлдэгчийн 1,312.7 сая төгрөгийн зээлийг ангиллыг зөрүүтэй нийлүүлсэн байна.
2026-05-29

Эбола вирусний улмаас 204 хүн нас баржээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад энэ сарын 15-нд эбола вирусний анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Тэгвэл үүнээс хойш өдгөө 204 хүн нас бараад буйг ДЭМБ болон тус улсын Засгийн газраас мэдээллээ. Одоогоор халдварын 900 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 101-ийнх нь онош батлагдаад байгаа аж.  ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесусийн мэдээлснээр халдварын хяналтыг чангатгах арга хэмжээг идэвхжүүлснээр өвчний илрүүлэг ийн нэмэгдсэн гэв.
2026-05-28

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг таван улсад хэрэгжүүлж байна

“Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” зургаа дахь удаагийн сургалт Өмнөговь аймагт хоёр өдөр болж, өчигдөр өндөрлөлөө. Хөтөлбөрт зүүн, төв, говийн бүсийн нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгч 25 эмэгтэй оролцсон байна. Эл олон улсын хөтөлбөрт 26 улсын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй манлайлагч эмэгтэйчүүд хамрагджээ.
2026-05-28

Эрэгтэй марафончид VI байрт шалгарав

Хонконгод үргэлжилж буй Азийн залуучуудын 22 дахь удаагийн 20 хүртэлх насныхны хөнгөн атлетикийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид шигшээ багийн дасгалжуулагч, МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Нармандахын удирдлагад өрсөлдөж байна. 
2026-05-28

Соёлын өвийг нэмж сүйтгэхээс сэргийлэхийг шаардлаа

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо багийн нутаг, Туул голын зүүн эрэгт орших Өлзийт нуга гэх газарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Бронз хиллс” ХХК хууль зөрчин алт олборлож, байгаль орчин болон түүхийн дурсгалт газрыг сүйтгэсэн талаар Рашаант тосгоны малчин Н.Батбаяр, экологич Д.Туяа, иргэн Ц.Сувд-Эрдэнэ нар өчигдөр мэдээлэл хийлээ.
2026-05-28

Марафоны үеэр 21 км-т гүйгчид хамгийн их бэртэж гэмтжээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр 21 км-т гүйгчид хамгийн их бэртэж гэмтжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Өнөө жил марафонд оролцогчид 30 орчим хувиар нэмэгдсэн тул тусламж, үйлчилгээний багийг өргөжүүлэн ажилласан.
2026-05-28

Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн  Ж.Баясгалан, О.Саранчулуун нар Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж буй аж. Тэд уг төсөлдөө өчигдрөөс эхлэн олон нийтийн саналыг авахаар УИХ-ын dparliament.mn албан ёсны хуудсанд байршуулсан байна. Эл төслөөр тэд хүн бүр, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эх, 0-3 хүртэл насны хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан хүнд төрийн бүх төрлийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх, таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьжээ.
2026-05-28

Нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ

Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд ногдох ашгийг ирэх сарын 1-нээс хууль ёсны өвлөгчид нь шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний хүрээнд 2011 оны гуравдугаар сарны 31-нээс хойш нас барсан 130 мянга гаруй хувьцаа эзэмшигчийн үнэт цаас, түүний ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь өвлөн авах боломж бүрдсэн билээ.
2026-05-28

Хувийн хэвшлийн оролцоог тууштай дэмжих эрх зүйн орчин бүрдүүлнэ гэв

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн орчин, үйл ажиллагаанд нь тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцов. Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэдгээ тэрбээр энэ үеэр онцолсон.
2026-05-28

Талбайн усан оргилуур ажиллахгүй хэвээрээ байна

Хотын дарга асан С.Амарсайханы нийслэлийн төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр барьсан, 84 м урт, 23.6 метрийн өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур эдүгээ төв талбайд хаягдан хоцорчээ. Сүхбаатарын талбайн урд хэсэгт буюу Хонхтой цэцэрлэг хүрээлэнгийн 1.6 га талбайд байгуулсан эл хөгжимт усан оргилуур одоо болтол ажиллахгүй хэвээрээ байгаа юм. 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулснаас хойш ганц, хоёрхон зун алдаг оног ажиллаад ийн “амь тасарсан” билээ. 
2026-05-28

Дархан-Уул аймагт спортын хутга шидэлтийн Азийн АШТ болох нь

Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ  “Наран” спортын төвд энэ сарын 29-31-нд болно. Насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр таван зай болон өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын ангилалд өрсөлдөөн өрнөнө. Бие хамгаалах тулааны төрлүүдээс уг спортын онцлог, давуу талыг дотооддоо сурталчлан, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын сонирхож хичээллэх оролцоог нэмэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдад боломж олгох зорилгоор зохион байгуулж буй аж.
2026-05-28

С.Ямааранз ахлагчтай “Алдар” спорт хорооны харваачид түрүүлжээ

Нийслэлийн аварга шалгаруулах үндэсний шагайн харвааны тэмцээнд 40 багийн харваачид оролцож, цэц сорив. Насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай “Алдар” спорт хороо, “АПУ” ХК-ийн баг улсын аваргаар шалгарч, Монгол Улсын хошой мэргэн З.Банзрагч ахлагчтай “Дөрвөн өсөх”, “Алдар” спорт хорооны харваачид мөнгө, Аймгийн гоц мэргэн А.Ариунгэрэл ахлагчтай “Эхлэл” групп, “Өндөрлөг бүрэг” багийнхан хүрэл медальтай өндөрлүүллээ.
2026-05-28

Cурагчид шатрын хичээлд хамрагдаж байна

Улаанбаатар хотод зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь нь шатрын спортынх. Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар өнөөдөр эхэлж буй эл тэмцээнд 27 орны 240 гаруй тамирчин хөлөг дээр оюун ухаанаа 10 хоног уралдуулах нь. Тивдээ хамгийн өндөр чансаатай тус тэмцээний нээлттэй төрөлд эхний таван байрт орж, эмэгтэйчүүдийн ангилалд аваргаар шалгарвал ирэх жил болох “Дэлхийн цом”-д оролцох эрх авна.
2026-05-28

Г.Болор-Эрдэнэ тивийн аваргаар зургаа, У.Сүрэнжав хоёр дахь удаагаа тодров

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нийслэлд долоо хоног зохион байгуулсан олимпын таеквондогийн Азийн АШТ-ий дараа парагийн тулаан үргэлжилсэн. Монголын үндэсний шигшээ багийнхан олимпын төрлөөс нь хоёр хүрэл медаль хүртсэн бол парагийн тамирчид дасгалжуулагч М.Түмэнбаяр, Д.Батнасан нарын удирдлагад оролцож, хошой алтан медальтай өндөрлүүллээ. “М банк” аренад 43 орны 1300 гаруй тамирчны ширүүхэн өрнөсөн тулаанд манайхаас эрэгтэйчүүдийн К44 ангиллын 63кг-ын жинд дэлхийн таван удаагийн аварга, “Парис-2024” паралимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ хагас шигшээд Узбекистаны Кудратжон Хайдаровыг 9:2, 7:6 -гаар ялж, аваргын төлөө өрсөлдсөн.
2026-05-28

Ерөнхий шүүгчийг “зөвхөн нэг удаа” томилох заалтыг хүчингүй болгов

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өчигдөр болж, иргэн Г.Нацагдоржийн гаргасан маргааныг шүүн хэлэлцлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д “Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 51.2 дахь заалтыг зөрчиж байна хэмээн тэрбээр өргөдөл гаргасан юм. Үндсэн хуульд “зөвхөн нэг удаа” гэдэг үг байхгүй.
2026-05-28

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх сараас 4.8 хувиар өссөн байна

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд тавдугаар сарын 19-ны өдрөөс нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж махны үнийг буулгахаар ажилллаж байгаа.
2026-05-28