
Баруун Европт халуун үргэлжилсээр байна. Ус цаг уурын мэдэллээр Лхагва гарагт харууны эрч буурна гэсэн ч агаарын хэм 39-с буухгүй байна.
Онцгой үйл явдал гарах магадлал өндөр, хүн ам болон дэд бүтцэд үзүүлэх нөлөө нь мэдэгдэхүйц байж болзошгүй үед улаан түвшний түгшүүр зарладаг. Яг одоо ийм нөхцөл өрнөж буй.
Ихэнх улсад иргэдийг зайлшгүй шаардлагагүй бол нийтийн тээврээр тэр дундаа метрогоор зорчихгүй байхыг анхааруулав.
Франц, Испани, Итали улсууд одоогоор хэт халуунд хамгийн их өртсөн байна. Эдгээр улсуудад агаарын хэм 40C давжээ.
Францад халуунаас болж 40 хүн нас барсан бөгөөд тэдний зарим нь усан санд сэлж байхдаа нас баржээ. Эрх баригчид жил бүр болж, гудамжинд олон хүн цуглардаг Fête de la Musique фестивалийн үеэр согтууруулах ундаа худалдах, хэрэглэхийг хориглосон байна.
Их Британид 1000 гаруй сургууль хаагдаж хичээлээ зогсоов.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Герман улсап таван хүн усанд сэлэлтийн ослоор нас баржээ. Тус улсын зарим нутгаар 38 хэм хүрч халсан байна.
Грект гал сөнөөгчид Грекийн төв хэсэгт орших Акрайфнио бүсэд гарсан томоохон ойн түймэртэй тэмцсээр байна . Гал түймэр тус улсын гол хурдны замуудын нэгийг түр хугацаагаар хаахад хүргэжээ.
Бельгийн Үндэсний төмөр замын оператор нь халууны улмаас энэ долоо хонотгт оргил цагийн зарим галт тэрэгний хөдөлгөөнийг цуцлахаа мэдэгдээд байна.
Халууны урсгал аажмаар зүүн тийш шилжих эхэлж, Польш, Хорват, Унгарт хэт халууны сэрэмжлүүлэг хэдийнээ зарлажээ.