Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны зургаадугаар сарын ээлжит хурлын шийдвэрийг өчигдөр танилцууллаа. Тус хурлаар бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Учир нь Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өссөн нь глобал орчинд инфляцыг нэмэгдүүлж буй аж. Газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалж олон улсад хүнс, тээврийн зардал, бусад барааны үнэ өсөх эрсдэл үүсээд байгаа гэнэ. Түүнчлэн энэ болон ирэх сард инфляц 12 орчим хувьтай байх бол наймдугаар сараас мах, ногооны нийлүүлэлт нэмэгдэхтэй зэрэгцэн буурна гэсэн хүлээлт бийг Төвбанкнаас дурдлаа.
Мөн манай улсад нийлүүлж буй шатахууны үнэ энэ оныг дуустал тогтвортой байх төлөвтэй бөгөөд дотоодод нийлүүлэлтийн хомсдол үүсэхгүй тохиолдолд инфляц алгуур буурч, ирэх онд зорилтот интервалд хүрэх төсөөлөлтэй юм байна. Мөн эдийн засаг энэ онд таван хувиар өсөх таамаг бий бөгөөд гадаад, дотоодын нөхцөл байдал, эрсдэл, дунд хугацааны төлөвтэй уялдуулж бодлогын хүүг ийнхүү хэвээр хадгалахаар болжээ.
С.Цэрэн