Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна. 
2026-05-28

Ж.Ганбат: Оффтейк гэрээг өөрчилье гэхээр “Бодь” компанийнхан “Нэгэнт байгуулагдсан гэрээ, ингэх байсан бол бид гэрээ хийхгүй байсан” гэдэг

“Бодь интернейшнл” ХХК-ийн барьсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг 2019 оны 10 сарын 29-нд, нүүрс нийлүүлэх гэрээг 2019 оны 11 сарын 13-нд байгуулжээ. Эдгээр гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргал, “Бодь интернэйшнл” ХХК-ийн захирал А.Амундра нар гарын үсэг зурсан. Түүний дараа бүтээн байгуулалтын гэрээнд нэг, нүүрс нийлүүлэх гэрээнд гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.
2026-05-28

“Никс” 1999 оноос хойш анх удаа финалд

NBA-ийн “Дорнод” бүсийн аваргын төлөөх дөрөв дэх тоглолт өчигдөр болж, “Нью-Йорк никс” баг өрсөлдөгч “Кливлэнд”-ийг 130:93 харьцаатай бут ниргэлээ.
2026-05-27

Төмсний тариалалтад дуслын усалгааны систем нэвтрүүлжээ

Газар тариалангийн гол бус нутаг болох Сэлэнгэ аймгийн Орхон сумынхан усны хэмнэлттэй, үр ашиг өндөртэй дэвшилтэт технологи нэвтрүүлснээ мэдээлэв. Тодруулбал, тус сумын “Орхон түшиг ургац” ХХК-ийнхан төмсний тариалалтаа дуслын усалгааны системд шилжүүлсэн байна. Ингэснээр ус “их уудаг” төмсний тариалалтын зардлыг багасгаж, ургацын бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрджээ. Эл туршлагыг орон нутгийн хэмжээнд анх удаа нэвтрүүлж буй нь энэ аж.
2026-05-27

“Реал”-ын нэг ч тоглогч багтсангүй

Испанийн шигшээ баг энэ жилийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ танилцууллаа. Сонирхолтой нь, тус улсын төдийгүй дэлхийн шилдэг баг болох “Реал”-ын нэг ч тоглогч шигшээдээ дуудагдсангүй. Ийм явдал өмнө нь болж байсан удаагүй. Өөрөөр хэлбэл, Испанийн шигшээ 16 удаа ДАШТ-д оролцоход тухай бүрд нь “Эзэн хааны баг”-ийн тоглогчид багтаж байлаа.
2026-05-27

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 80 хувьд тааруу байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт тавдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд нь муу гарчээ. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 80 орчим хувьд гандуу, ургамал тааруу ургасан байна
2026-05-27

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов. Хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.”
2026-05-27

Премьер лиг: 2025-2026 оны улирлыг эргэн дурсахуй

Сүүлийн жилүүдийн урьдчилан таамаглахад хамгийн бэрх, өрсөлдөөнтэй улирлуудын нэг болон түүхэнд үлдлээ. Үүний нотолгоо нь “Аваргуудын лиг”-т шалгарах босго оноо харьцангуй бага, харин лигт үлдэхийн тулд шаардлагатай оноо ер бусын өндөр байсанд оршино. Улирал өндөрлөж, цом гардуулж, баяр гуниг хосолсон мөчүүд өнгөрлөө. Ингээд Премьер лигийн эхний 10 багийн товч дүгнэлтийг хүргэж байна.
2026-05-27

Ногоон санхүүжилтийн жишиг: Францын алдарт Yoplait таргийг Монголд үйлдвэрлэж эхэллээ

Ирээдүйдээ илүү боломж үлдээж, тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө ХААН Банк эрчим хүчний хэмнэлт бүхий, байгаль орчинд ээлтэй, инновацид суурилсан төсөл, хөтөлбөрүүдийг тууштай санхүүжүүлсээр байна. Энэ хүрээнд ногоон санхүүжилтийн жишиг болсон нэгэн томоохон төсөл амжилттай хэрэгжиж, “ТЭСО групп” дэлхийд алдартай Францын “Yoplait” брэндийн таргийг эх орондоо үйлдвэрлэж, монгол хэрэглэгчдийн гарт хүргэж эхэллээ.
2026-05-27

Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булш илрүүллээ

ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Мичиганы их сургуулийн хамтарсан баг энэ сарын 12-25-нд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Гал мод хэмээх газарт малтлага хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булш илрүүлжээ.
2026-05-27

Явган явж байгаад мопед, скүүтер, сурронд мөргүүлж, 95 хүн гэмтэв

Улаанбаатар хотын авто замд өнгөрсөн сарын 10-наас мопед, скүүтер, суррон буюу цахилгаан дугуйгаар хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Ингэхдээ явган хүний замаар зорчихгүй, 18 нас хүрсэн хүн жолооны А үнэмлэхтэй бол суррон унахыг зөвшөөрөх зэрэг захирамжаар хязгаарлалт тогтоож өгсөн билээ. Гэвч нийслэлийн Засаг даргын энэ захирамжийг үл ойшоож, насанд хүрээгүй хүүхдүүд дээрх тээврийн хэрэгслээр зорчиж, гэмтэж бэртэх тохиолдол гарсаар байна.
2026-05-27

“Соёл”, “Өлзийт” зуслангийн хувьчлалыг хүчингүй болгуулна

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлын үеэр зарим хүүхдийн зуслангийн хувьчлалтай холбоотой асуудлыг сөхсөн юм. Тэгвэл АТГ нэр бүхий зуслангуудын хувьчлал, эргэн тойрны газрыг эрх мэдэлтнүүд эзэмшилдээ авсан асуудлыг өнгөрсөн нэгдүгээр сараас шалгаж эхэлжээ.
2026-05-27

Г.Занданшатарын замыг Бага тэнгэрээс засаж байна

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль болоход яг нэг жилийн хугацаа үлдлээ. Ийм богино хугацаа үлдсэн атал энэ сонгуульд аль намаас хэн нэр дэвших нь өнөө хэр тодорхойгүй хэвээр байна. Ядаж горилогчид ч сураг алга. Урьдын туршлагыг санахад өдийд нам намын горилогчид хөдөө хотгүй мөргөлдөж зөрөлдөөд айл аймаг хэсэж явдаг байлаа. 2027 оныг угтаад явдаг бол УИХ-д суудалтай таван намын дор хаяж таван горилогч Монгол нутгаар явах байв.
2026-05-27

Монголын талын өр 986 сая ам.доллар хүртэл буурах боломжтой гэв

“Уул уурхайн мэргэжлийн холбоо” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр доктор Х.Владимир “Оюутолгой” төсөлтэй холбоотойгоор 2010 оноос хойш хийсэн өөрийн судалгааны үр дүнд үндэслэн хэд хэдэн зүйлийг онцлон танилцууллаа. Тэрбээр “Монгол Улс 22.4 тэрбум ам.долларын өртэй” гэх ойлголт нь ташаа юм. Энэ нь хэрэв гэрээний одоогийн нөхцөл огт өөрчлөгдөхгүй үргэлжилбэл орд ашиглалтын хугацаа дуусах шатанд буюу 2051 оны эцэс гэхэд хүрч болох ирээдүйн төсөөлөл юм. Өнөөдрийн байдлаар хувь нийлүүлэгчийн бодит зээл 5.59 тэрбум ам.доллар. Монголын талын 34 хувьд ногдох бодит өр, хүүгийн хамт 2.18 тэрбум ам.доллар болж байна.
2026-05-27

"Хотын ерөнхий архитекторын нэг гарын үсэг 50 сая төгрөгийн ханштай болсон"

Нийслэлийн ИТХ дахь АН-ын таван төлөөлөгчийн нэг О.Зундуйдорж өчигдөр мэдээлэл хийлээ. Хан-Уул дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон тэрбээр нийслэлийн иргэдийн эрхэд халдсан хоёр ч асуудлаар "шүгэл үлээв". Юуны өмнө Улаанбаатар хотод аливаа бүтээн байгуулалтын ажил хийхийн тулд ерөнхий архитекторооос гарын үсэг авч, баталгаажуулах дарааллтай байдаг аж. Тэрбээр жилд 1260 гарын үсэг зуруж, бүтээн байгуулалтын ажлын даалгавар өгдөг гэнэ.
2026-05-27

ХААН Банк хиймэл оюуныг амжилттай нутагшуулсан туршлагаар олон улсад тэргүүллээ

Дэлхийн банк санхүүгийн салбарт цахим үйлчилгээгээр тэргүүлэгч байгууллагуудыг тодруулан өргөмжилдөг “The Digital Banker” сэтгүүлээс ХААН Банкийг харилцагчийн туршлагад Gen AI технологийг амжилттай нэвтрүүлсэн “Зүүн Азийн шилдэг банк”, “Харилцагчийн туршлагад хиймэл оюуныг хамгийн үр дүнтэй нэвтрүүлсэн банк”-аар тус тус шалгарууллаа.
2026-05-27

Энхийг сахиулагч 1300 гаруй эмэгтэй дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэжээ

Монгол эмэгтэйчүүд энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан "Энхийг сахиулагч эмэгтэйчүүд-20 жил" өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав. Тус өдөрлөгт төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулагын 300 гаруй "цэнхэр дуулгат" бүсгүй оролцсон юм. Энэ үеэр энхийг сахиулах ажиллагаанд үлгэр жишээ үүрэг гүйцэтгэсэн есөн эмэгтэй алба хааагчийг алдаршуулсны дотор Өмнөд Судан дахь UNMISS ажиллагаанд мото буудлагын анхны эмэгтэй тасгийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн сургалтын ахлах офицер, хошуучь О.Нинжбадгарыг онцолж, "Шилдэг энхийг сахиулагч" өргөмжлөл гардуулав.
2026-05-27

ЕАЭЗХ-тэй байгуулсан түр хэлэлцээр долоодугаар сарын 22-ноос хэрэгжинэ

Евразийн Эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-тэй байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээр долоодугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээллээ.
2026-05-27