Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 29.6 хувь буюу 4.2 сая хээлтэгч мал төллөөд байна. Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авснаас 4.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байна. Мал төллөлтийг бүсчлэн үзвэл баруун бүс 32.6%, зүүн бүс 20.8%, төвийн бүс 29.4%, хангайн бүс 31.9 хувьтай үргэлжилж байна.
2026-04-14

Он гарснаас хойш ой, хээрийн 48 түймэр дэгдэж, 229 мянган га талбай өртжээ

Он гарснаас хойш буюу энэ сарын 12-ны байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, найман аймгийн 32 сумд ой, хээрийн 48 түймэр бүртгэгдсэн байна. Түймэрт урьдчилсан байдлаар ойн 704, хээрийн 228.302, нийт 229.006 га талбай өртжээ. Үүнээс гурван өрхийн найман иргэн, 2000 орчим малыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүсэн гэнэ.
2026-04-14

Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, тэмцэх үндэсний стратеги боловсруулав

Эрүүл мэндийн яам, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ), Мал эмнэлгийн ерөнхий газрынхан хамтран Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, тэмцэх мэдээлэл харилцааны үндэсний стратеги боловсруулж, түүнийгээ танилцуулах хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгууллаа.
2026-04-14

Евроазийн худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулав

Хөдөө аж ахуй, газар тариалан, мах, ургамлын гаралтай болон дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Евразийн худалдааны түр хэлэлцээрийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор ХХААХҮЯ-наас гурван ажлын хэсэг байгуулжээ. Эл хэлэлцээрийн хүрээнд манай улсаас 367 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Казахстан, Беларусь, Армени, Киргизид татваргүй нийлүүлэх аж. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ төрөл, хэмжээг өсгөж чадвал экспортод томоохон дэмжлэг болох юм.
2026-04-14

“Орон сууц захиалаад залилуулсан иргэний тоо 70 000 давсан”

Орон сууц захиалаад хохирсон иргэдийн төлөөлөл өчигдөр жагсаж, төр засгийг анхааралдаа авахыг хүсэн мэдээлэл хийв. Орон сууцын төсөл хэрэгжүүлнэ хэмээн мөнгөө бүрнээр нь авсан, эсвэл урьдчилгаа төлүүлсэн ч үйл ажиллагаа нь “царцсан”, хугацаандаа ашиглалтад оруулаагүй, дампуурсан зэрэг шалтгаанаар барилгын ком­панийнхан олон иргэнийг чирэгдүүлж, хохироож байгаа билээ.
2026-04-14

“Туулын хурдны зам” төслийг шалгуулахаар БОУАӨ-ийн сайдад үүрэг өглөө

Ташрамд, “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний Маршалын гүүрэн дээр эхлүүлсэн цуглаан төв талбайд 20 гаруй хоног үргэлжилж буй юм. Тэд энэ сарын 2-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын тэргүүн Н.Учрал нарт Туулын хурдны замыг түр биш, бүр зогсоохын зэрэгцээ хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцох тухай шаардлага хүргүүлсэн билээ.
2026-04-14

“Баянтал” эко паркийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн зорилтын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Ялангуяа мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг байгальд ээлтэйгээр хөгжүүлэх, боловсруулалтын түвшнийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахаар болсон.
2026-04-13

Дорнодын аймгийн зарим сумдад туулах чадвар сайтай автомашин олгосныг хүлээлгэн өглөө

Засгийн газрын дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, ой, хээрийн гал түймэр, хүчтэй салхи, шуурга зэрэг байгаль цаг уурын гаралтай аюулт гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн.
2026-04-13

Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан байсныг илрүүлжээ

БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газрынхан нийслэлийн Байгаль орчны газартай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж буй билээ. Энэхүү шалгалт нь авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодит нөхцөлд үнэлэх зорилготой аж.
2026-04-13

Мөсөн голууд эрчимтэй хайлж, эх газрын цэвэр усны нөөцөд аюул учруулж эхлэв

“Nature reviews earth and environment” сэтгүүлд нийтэлснээр сүүлийн арван жилд мөсний массын жилийн дундаж алдагдал XX зууны төгсгөл үеийнхээс дөрөв дахин нэмэгджээ. Мөн Австралийн Монаш их сургуулиас гаргасан тайланд дурдсанаар 1975 оноос хойших ажиглалтын түүхэнд мөсөн гол хамгийн ихээр хайлсан зургаа дахь жил нь 2025 он болов.
2026-04-13

Монголд сураггүй болсон солонгос иргэний цогцсыг олжээ

Манай улсад жуулчны виз авч ирсэн Өмнөд Солонгосын иргэний цогцсыг иргэд олж цагдаагийнханд мэдэгджээ. БНСУ-ын 57 настай иргэн энэ оны нэгдүгээр сарын 12-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ганцаараа аялахаар ирсэн аж. Гэвч түүнээс хойш буцаж гараагүй бөгөөд хэрхсэн нь тодорхойгүй болсон гэнэ.
2026-04-13

Хүүхэд тээвэрлэж явсан автобус, автомашинтай мөргөлдөж, зургаан хүн нас барав

Уг ослын дараа Боловсролын ерөнхий газраас мэдэгдэл гаргасан юм. Үүнд “Автобусанд зорчиж явсан 29 хүүхэд эсэн мэнд, биеийн байдал нь хэвийн. Жаргалтхаан сумын эмнэлгийн эмч нарын хяналтад байгаа бөгөөд энэ талаар сургуулийн захирлаас нь мэдээлэл авлаа. Хүүхдүүд болон гурван багш, дөрвөн эцэг, эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан, хоол ундаар хангаж, сумын эмнэлгээс анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Дараагийн элсэлтийн шалгалт болон улсын хэмжээнд батлагдсан бусад арга хэмжээнд сумын сурагчид цахимаар оролцох боломжийг хангаж ажиллах болно” гэжээ.
2026-04-13

Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил 100 хувь дууслаа. Тус байршилд нийт 150 метр урт шугам сүлжээ угсарсан бөгөөд ус хүлээж авах долоон суурьт худгийг төлөвлөж, хийж гүйцэтгэлээ. Үргэлжлүүлэн тухайн байршилд нөхөн сэргээлтийн ажил хийгдэх юм.
2026-04-13

Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулахыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат, Д.Энхтүвшин, Ж.Золжаргал нар Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “2024 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Таван толгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын бичсэн тайланд БНХАУ-ын тал 250 сая тн нүүрсийг 16 жилийн турш биржийн үнээр авах саналыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ таван хувийн хөнгөлөлт өгөөч гэсэн байна. Биржийн үнэ нь 100 ам.доллар гэж бодоход 95 ам.доллароор зарах боломж байсныг үгүй болгон, хоёр дахин бага үнээр борлуулж, Монголын баялгийг 16 жилийн турш хямд үнээр худалдахаар болсон асуудлыг иргэдийнхээ өмнөөс хянах зорилгоор түр хороо байгуулъя гэсэн юм.
2026-04-13

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
2026-04-13

Арьс ширний үйлдвэрлэлээс ялгардаг, байгальд удаан задардаг органик бохирдуулагчийг бууруулна

Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлд ашигладаг химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан хамтран 72 сарын хугацаанд хэрэгжүүлэх аж. Энэхүү төсөл нь олон улсын байгаль орчны хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд манайх найм дахь орон нь болон сонгогджээ.
2026-04-13

Биед шигдсэн хачгийг эмнэлгийн орчинд зөв авхуулаарай

Ойн хачиг нь тавдугаар сарын сүүлчээс идэвхжиж, 6-7 дугаар сард өвчлөл хамгийн дээд цэгтээ хүрдгийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэв. Манай улсад хачгаар дамждаг гурван төрлийн халдвар эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэгддэг байна. Тодруулбал, халдвартай малын хачигт хазуулбал риккетсиоз, ойн хачгаас боррелиоз гэх нянгаар үүсгэгддэг халдвар дамждаг аж. Мөн хачигт энцефалит гэх вирусээр үүсгэгддэг өвчин бий гэнэ. Эдгээр халдвараар бүх насныхан өвчлөх боломжтой бөгөөд хачигт боррелиозын халдвар авсан хүмүүсийн 7.6 хувь нь малчид байна.
2026-04-11

Хиймэл оюуны эринд бичгийн машин эргэн ирэв

Корнеллийн их сургуулийн герман хэлний багш Матиас Фелпс хиймэл оюуны хэрэглээ хэт нэмэгдэж буйд санаа зовниж, улмаар оюутнуудынхаа сэтгэн бодох болон бичгийн чадварыг нь хамгаалах нэгэн өвөрмөц шийдэл туршиж эхэлжээ. Тэрбээр хичээлийнхээ хүрээнд оюутнуудаас компьютер, таблет биш, харин хуучны бичгийн машин ашиглан даалгавраа хийхийг шаардах болсон байна. Ингэснээр даалгавраа хиймэл оюунд даатгах бус, өөрсдийн бодол сэтгэхүйн үйлдэл, хэл найруулгадаа найдан, бие дааж гүйцэтгэхэд түлхэц өгнө гэж үзжээ.
2026-04-11