Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Үндсэн хуулийн зөрчилтэй “ерөнхийлөгч” гишүүдээ МАН эргүүлэн татаж чадах уу

Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу анх удаа холимог тогтолцоогоор сонгогдсон 126 гишүүнтэй УИХ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анхнаасаа ийм илтэд хуулийн, тэр дотроо Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн зөрчилтэй гишүүдтэй яваад байгаа нь чухамдаа мордохын хазгай л болж буй. Шулуухан хэлэхэд, хэрвээ эдгээр “ерөнхийлөгч” гишүүн бүрэн эрхтэй хэвээр үлдвэл энэ УИХ цаашдаа хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхэд улам л хэцүү болно. Өнгөрсөн 30 жилийг тогтолцоотой нь, 76-тай нь газар доогуур ортол муулж байгаад ийм өөрчлөлт хийсэн. Үүгээр орж ирсэн гишүүд нь хүртэл Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиа зөрчөөд сууж байх нь үнэндээ ёс зүйг халиад хуулийн хойморт гарчихсан явдал болж байгаа хэрэг юм. Тиймээс ирэх өдрүүдэд Үндсэн хуулийн зөрчилтэй “ерөнхийлөгч” гишүүдээ МАН, тэгээд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо эргүүлэн татаж чадах уу гэдгийг харах лүлдэж байна. ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАХ” НЭГДЭЛ
2024-10-07

“Симба” хэмээх Ц.Батааг хулгайлсан У.Баатаржав нарт дөрвөн жил гаруйн хугацаагаар хорих ял шийтгэлээ

“Симба” хэмээх Ц.Батааг хулгайлсан У.Баатаржав нарт дөрвөн жил гаруйн хугацаагаар хорих ял шийтгэлээ
2024-10-04

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга Ж.Ганзоригийн хэрэг шүүхийн босгоор давах уу 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ.
2024-10-04

Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтэй 20 хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав

Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтэй 20 хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав
2024-10-03

С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн шалгалтын хүрээнд шинэ нотлох баримтууд илрүүлжээ

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш бүтэн 26 жил өнгөрлөө. Энэ хугацаанд түүний амийг бүрэлгэсэн этгээдүүд олдсонгүй. Уламжлал ёсоор өчигдөр хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг АН-ынхан зохион байгуулав.
2024-10-03

“...Цэцийн дээр нэг л юм бий, тэр нь хөх тэнгэр биш Үндсэн хууль юм”

Ер нь бол манай улс төр маш “сонирхолтой” өрнөдөг л дөө. Хааяа хааяа дэлхийн жишгээс дэндүү хазгай улс төрийн шийдлүүд гарна. Үүнийг “...Монгол л учраас ийм” гэж тайлбарлана. Бас, үе үе “...Арай ч үгүй байлгүй дээ” гэмээр зүйлүүд ч сонсогддог. Ингэж дуу алдахаар нэг зүйл яг одоо дуулиан болж байна. Бас ч гэж, удлаа.
2024-10-02

Тэтгэвэрт гарч буй алба хаагчдаа цаашдаа ажилтай байлгах үүднээс сургалтад хамруулна

“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан чихэнд чимэгтэй нэгэн үйл явдлаар нийтлэлээ эхлүүлэх гэж байна. Зэвсэгт хүчин өнөөдөр залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан бүрэлдэхүүнээ цэргийн тэтгэвэрт гарахаас өмнө иргэний мэргэжил эзэмшихэд нь онцгой анхаарч, нийгэмд ажил мэргэжилтэй байхад нь бүх талын дэмжлэг үзүүлж байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлого” баримт бичгийн хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд цэргийн тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн офицер, ахлагч нартаа тодорхой хугацааны цалинтай чөлөө өгч, мэргэжил эзэмшихэд нь тусалж байгаа хэрэг. Нэгтгэл, ангиуд дотооддоо ярилцаж шийдвэрлээд голчлон 3 хүртэлх сарын чөлөө өгч байгаа гэх судалгаа байна.
2024-10-01

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн  хэргийг шүүхэд шилжүүллээ

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд болон тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дахин Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ.
2024-10-01

АМГТГ-ын хэлтсийн дарга нар авлигын хэрэгт холбогдсоор байна

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсоор байна. Уг нь АТГ-аас хэдэн жилийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, түүний харьяа агентлаг болох АМГТГ-т шалгалт хийгээд төрийн албан тушаалтнууд хувийн компанид давхар ажиллаж, цалин авч буйг тогтоосон байдаг.
2024-10-01

Дэлхийн авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын сүлжээний хуралд оролцож байна

Удирдах зөвлөлийн хурал, өндөр түвшний цугларалт, нэгдсэн хуралдаан гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж зохион байгуулах олон улсын хуралд дэлхийн 120 орчим улсын авлигын эсрэг хууль сахиулах байгууллагын болон олон улсын 15 байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
2024-09-24

Завь нь хөмөрсний улмаас 51 настай иргэн энджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 78 дуудлага бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид таван хүний амь аварсан бол, ослын улмаас 10 иргэн нас баржээ. Нийт дуудлагын 65 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол аж. Үүнээс гурав нь усны осол байжээ.
2024-09-24

Зам засах дулаахан өдрүүд хотын удирдлагуудад олдоогүй юу

Манай хотын удирдлагууд иргэдээ албаар залхаан цээрлүүлэх гэж сургууль, цэцэрлэг, ажил ид цуглах үеэр авто замуудаа өргөтгөн, шинэчилж, шугам хоолойгоо засдаг болоод удлаа. Өдийд уг нь хотын хэмжээнд өвлийн бэлтгэл бүрэн хангагдчихсан, иргэд стресс, бухимдалгүй ажлаа тайван хийж байх учиртай. Гэтэл хаа сайгүй сэндийлсэн авто замуудаас болоод нийслэлчүүд өглөө, оройгүй гурав, дөрвөн цаг тэг зогсох нь хэвийн үзэгдэл болов.
2024-09-24

НҮГ-ын удирдлагын хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь

НҮГ-ын удирдлагын хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь
2024-09-24

101, 105, 102, 103-ыг нэгтгэж, 112 дугаарт шилжүүлэх нь

Яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийн хүрээнд яаралтай тусламжийн тусгай дугаар болох 101, 105, 102, 103-ыг нэгтгэхээр ажиллаж буй гэнэ. Тусгай дугааруудыг зөвхөн 112 гэсэн дугаарт шилжүүлснээр олон улсын жишигт нийцүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах боломж бүрдэх аж.
2024-09-23

“Хангарди” ордонд Улсын дээд шүүхийнхэн байрлана

“Хангарди” ордонд Улсын дээд шүүхийнхэн байрлана
2024-09-23

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нөхөн сэргээх стандарт боловсруулжээ

2024 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж буй Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ хэрэгжилтийг хангах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран “Сэтгэл зүйн үйлчилгээний стандарт”, “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний стандарт”-ыг боловсруулж, санал авч байна.
2024-09-21

Цагдаа нарыг дайрч зугтахыг завдсан О.Бат-Эрдэнэ хулгайн олон хэрэгт шалгуулж байжээ

Шүүх, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан этгээдийг хууль сахиулагчид саатуулах үед эсэргүүцэн автомашинаараа дайрч гэмтээсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан.
2024-09-20

Авлигын хэргийг илрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Авлигын хэргийг илрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2024-09-20