Ирэх онд малын тэжээл экспортлохгүй
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Архангай, Завхан аймагт ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтох зэргээр өвөлжилт, хаваржилтын байдал улам хүндрэх төлөвтэй байгаа аж. Энэ сарын 10-ны байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна.
2023-12-21
Арав хоногийн дотор зудын байдалтай сумдын тоо арваар нэмэгджээ
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгдэж, өвөлжилт хүндэрч байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2023-12-15
Улсын нөөцийн тэжээлийг 50 хувь хямдруулж малчдад олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, малчдад улсын нөөцөөс тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэв. Иймд тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээс санхүүжүүлэх нь. Зээлийн хугацаа 24 сар, хүү нь жилийн зургаан хувь байх аж. Хөнгөлөлтөд нь улсын төсвөөс олгох татаасыг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан жилийн 13 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, батлагдсан төсөвт багтаан олгох, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгажээ.
2023-12-14
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо
ЦУОШГ-аас Дундговь аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг онцгойлон анхааруулсаар байна.
2023-12-05
Ховд-Улаангом чиглэлд их хэмжээний цас орж, зам хаагджээ
Олон улс болон улсын чанартай авто замын А1701 дугаартай Ховд-Улаангом чиглэлийн замын зорчих хэсгийн 40-70км-т их хэмжээний цас хунгарлан тогтжээ. Мөн А17 дугаартай авто замын Улаандавааны хэсэгт цас хунгарлаж шуурсан. Дээрх чиглэлүүдэд шуурхай ажлын хэсэг гарч, хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна.
2023-12-04
Төмөр бетон гүүрүүдийг засварлахад 4.2 сая ам.доллар зарцуулна
Монгол Улс, Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталснаар Дундговь, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Баянонгор, Архангай, Булган, Хөвсгөл зэрэг аймгийн хамгийн их эвдрэлтэй нийт 361 км улсын чанартай автозамын ээлжит болон их засварын ажлыг 77 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийх эрхзүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөл санаачилжээ.
2023-11-30
Увсын Хяргас суманд 33 см цасан бүрхүүл тогтжээ
Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр 0.0-33.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
2023-11-29
Нүүдэлчдийн соёл иргэншлийг 24 жил судалж байна
ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Ерөнхий Ассамблейн ээлжит бус VI хурал Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо. Тус хуралд Казахстан, Киргиз, Монгол, Турк зэрэг улсын төлөөлөгчдөөс гадна ЮНЕСКО-ийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцов.
2023-11-29