“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-ын төсөв 2.5 дахин нэмэгдэж 7.9 тэрбум төгрөгт хүрчээ
Нийслэл Улаанбаатар хотын төсөв гэж ижил тэнгэртэйд нь дуулдаж, илүү тэнгэртэйд нь харагддаг, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүд хийгээд иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэнд хаалттай “маш нууц” гэсэн дардастай баримт бичиг болж хувирсан. Шилэн дансны тухай болон Нийтийн мэдээл.9 тэрбум төгрөгт хүрчээлийн ил тод байдлын тухай хуульд төсвийн талаарх мэдээллийг ямар ч байгууллага, албан тушаалтан бүхий л шатанд нь нээлттэй өгөх үүрэг хүлээсэн ч Х.Нямбаатар тэргүүтэй өнөөгийн нийслэлийн удирдлагууд төрийн хууль тогтоомжийг юман чинээ тоохоо байсан, “хүнд суртлын уурхай” болсныг өчигдөр зохиогдсон “Хот ба төсөв” хэлэлцүүлгийн үеэр талууд хүчтэй шүүмжилж байв.
2026-01-28
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж байна. Энэ жил хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж буй. Нийт 5000 тонн мах нөөцөлж, бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байгаа юм. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийж байна.
2026-01-28
“Хотула” аппликэйшн хүний эрх зөрчсөн байж болзошгүй гэв
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн, хууль зүйн доктор Г.Нарантуяа хатуу түлш худалдан авахад зориулсан “Хотула” аппликэйшн хүний эрх зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийж эхэлжээ. Тодруулбал, тус аппликэйшн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (2021) хуулийн ес болон 23 дугаар зүйлд заасны дагуу хүний эмзэг мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа комиссоос зөвлөмж авах, эсвэл үнэлгээ хийж ирүүлэх ёстой ч энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдээгүй аж.
2026-01-28
УИХ-ын дарга ОХУ-д айлчилна
УИХ-ын дарга Н.Учрал ирэх хоёрдугаар сарын 4-9-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ. Энэ нь түүний хувьд парламентын спикерээр сонгогдсоноос хойш хийж буй анхны гадаад айлчлал болох юм. Айлчлалын үеэр шатахуун, цахилгааны асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
2026-01-28
Улаанбаатар болон 21 аймгийн агаарын чанарыг мэдээлэх сайт ажиллаж эхэллээ
Улаанбаатар хот болон 21 аймгийн агаарын чанарын үзүүлэлтийг https://agaar.gov.mn/web сайтаар мэдээлж эхэллээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпораци хооронд байгуулсан гэрээний дагуу аймгийн төвүүдэд мэдээллийн технологид суурилсан агаарын чанарын автомат станцыг суурилуулсан байна. БНСУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсан энэхүү ажлыг өнөөдөр /2026.01.28/ Цаг уур, орчны шинжилгээний газарт албан ёсоор хүлээн өгнө.
2026-01-28
Хятад сүлжээ буюу Монголын хар алтыг атгасан “Winsway”
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүү дээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түү хэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр.
2026-01-28
“Эрдэнэс критикал минералс”-ын захирал Д.Тогтохсүрэнгийн нууц компани нүүрснээс ашиг олдог уу
2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялагдсан түүнийг 2024 оны наймдугаар сарын сүүлчээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар томилсон юм. Харин Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар тогтоолоор тус үйлдвэрийн газрын нэрийг өөр чилж, “Эрдэнэс критикал минералс” болгож, захирлаар Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн ажиллуулж буй билээ. Тэрбээр эл ТӨҮГ-ын захирал болсноосоо хойш албан тушаалаа урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдлүү дэд холбогдсон юм байна. Бидний авсан мэдээллээр Д.Тогтохсүрэнгийн оролцоо, хамааралтай
2026-01-28
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. Ингэснээр энгийн паспорттой иргэд дэлхийн нийт 30 оронд визгүй нэвтрэх боломж бүрджээ. Харин албан болон дипломат паспорттой иргэдийн хувьд чөлөөтэй зорчих орны жагсаалт нь ийнхүү 69 болж байна. Хамгийн сүүлд энэ сарын 1-нээс Австри улс руу эл төрлийн паспортоор визгүй нэвтэрдэг болсон аж. Манай улсын иргэд 14-90 хүртэл хоногийн хугацаанд дээрх орнууд руу, визийн төрлөөсөө хамааран зорчино. Энгийн паспорттой иргэдийн хувьд Беларус, Казахстан, Киргиз, Бразил зэрэг хэд хэдэн оронд 90 хүртэл хоногоор зорчих эрхтэй юм.
2026-01-27
Мансууруулах бодис оруулж ирж борлуулахыг завдсан эхнэр, нөхөрт ял шийтгэлээ
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг гэр бүлээрээ үйлдэх явдал цөөнгүй гарч байна. Хүү нь ээждээ хар тамхи илгээж заруулсан, төрсөн дүүгийнхээ нэр дээр явуулсан илгээмж дотроо ийм бодис багтааж борлуулсан гэх зэргээр тоо чоод байвал цөөнгүй хэргийг жагсааж болно. Ийм нэг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-01-27
Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох нийгмийн оролцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр болсныг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Үүний хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Монголын аутизмын холбооны НҮТББ-ын зөвлөх Л.Алтангэрэл нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Ингэснээр олон улс, тэр дундаа Японы аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судалж, үүнийгээ боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар нутагшуулах гэнэ.
2026-01-27
АНУ-ын нутаг дэвсгэрийн тал хэсгийг цас, мөс “нөмрөв”
АНУ-ын Охайогийн хөндийн өмнөд хэсгээс Нью Энгланд муж хүртэлх нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсны улмаас 11 мянган нислэг цуцлагдаж, нэг сая орчим өрх цахилгаан, дулаангүй болжээ. Энэхүү бүс нутагт 118 сая хүн амьдардаг бөгөөд тээврийн хөдөлгөөн түр хугацаанд саатахыг тус улсын Үндэсний цаг уурын албанаас анхааруулав. Өнгөрсөн баасан гаргаас эрчээ авсан эл цасан шуурганы улмаас Колорадо, Иллинойс, Индиана, Миссури, Нью Жерси, Нью-Йорк, Пенсильвани мужийн зарим хэсэгт цасны зузаан 30 см-ээс дээш давсан аж.
2026-01-27
“Ниссан” компани Өмнөд Африк дахь үйлдвэрээ Хятадын “Chery”-д худалдана
“Ниссан мотор” компани Өмнөд Африкийн Рослин аж үйлдвэрийн бүс дэх үйлдвэрээ Хятадын автомашин үйлдвэрлэгч “Chery”-д худалдахаар болсноо өнгөрсөн баасан гарагт зарлав. Харин Хятадын автомашин үйлдвэрлэгчдээс чанар, стандартаараа эхний гуравт жагсдаг “Chery” энэ талаар тайлбар өгөхөөс татгалзаж, тус гэрээний үнийн дүнг нууцалж буй юм.
2026-01-27
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Ривер гарден (хойд) зогсоолыг шинээр нэмлэ
2026-01-27
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн гараа “Автохим мастер кросс”-оос шинэ аварга тодров. Долоо дахь удаагийн уралдаанд 66 тамирчин хурд сорьсноос Дорноговь аймгийн Замын-Үүд сум, “Лидер” клубийн тамирчин, 93 дугаартай З.Анхбат түрүүлж, “Аваргууд”-аас найм дугаартай Г.Сүхболд мөнгө, Баянхонгор аймгийн “Повер”-ынхноос 65 дугаартай Б.Түвшинтөр хүрэл медаль хүртлээ
2026-01-27