Боловсрол, эрүүл мэндийн салбарынхны дунд ядаргаа, нойргүйдлийн түвшин өндөр байна
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Үүний хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв (ХАБЭМТ) хамтран “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” хэлэлцүүлгийг Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн хүрээнд зохион байгуулав.
2026-04-29
Ерөнхийлөгчийн суудлаа Ерөнхий сайдын албаар солив
Энэ сарын 19-нд Болгар улсад парламентын сонгууль болж Ерөнхийлөгч асан Румен Радевийн тэргүүлсэн зүүн төвийн “Дэвшилт Болгар” эвсэл маргааш өглөө нь саналын хуудасны 97.5 хувийг тоолоход 44.7 хувийн санал авч Үндэсний хурлын 240 суудлын 130-ыг нь авахаар болчихсон байв. Тэгэхдээ аливаа гол өөрчлөлт хийхэд парламентын гуравны хоёрын дэмжлэг хэрэгтэй, үүний тулд эдний эвсэлд улс төрийн бусад хүчний дэмжлэг хэрэгтэй болно.
2026-04-28
Шар шороон шуурганы эсрэг санаачилга эхлүүлжээ
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-ын 82 дугаар чуулганы хүрээнд “Хэнийг ч орхигдуулахгүй: Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт арга хэмжээ Бангкок хотноо болов. Уг арга хэмжээг НҮБ-ын ESCAP, Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар болон Монгол Улс хамтран зохион байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санаачилгыг албан ёсоор эхлүүллээ.
2026-04-28
Сурагчдад зориулсан сүүний стандарт боловсруулна
“Сүү” хөтөлбөрт энэ оны байдлаар 17 аймаг, нийслэлийн 344 сургууль, 172 цэцэрлэгийн 306 621 хүүхэд хамрагдаж байна. Эл хөтөлбөрт эцэг, эх, асран хамгаалагчдын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр 32 тэрбум төгрөг зарцуулж буй. Манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнд MNS 0219:2025 стандарт мөрддөг ч үүнд хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон хэмжээ, баяжуулалт, савлагааны асуудлыг тусгаагүй байж.
2026-04-28
Ховд аймагт уржигдар газар гурван удаа хөдлөв
Ховд аймгийн Зэрэг сумын нутагт уржигдар газар 3.9-5.5 магнитудын хүчтэй дараалан гурван удаа хөдөллөө. Тодруулбал, эхний 5.5 магнитудын хүчтэй чичирхийлэл уржигдар 12.23 цагт бүртгэгдсэн бөгөөд голомт нь тус сумын төвөөс зүүн урд зүгт 26 км, Мөстөөс зүүн хойд зүгт 28 км-ийн зайд байв.
2026-04-28
МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргалыг шүүхэд шилжүүллээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Буянжаргал нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-04-28
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг эхлүүлэв
Азийн хөгжлийн банк, Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг эхлүүллээ. 2026-2028 онд хэрэгжүүлэх төслийн удирдах хороог ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахлах бөгөөд энэ онд хийх үйл ажиллагааныхаа болон худалдан авалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.
2026-04-28
Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ний өдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна. Тодруулбал, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүргүүдэд цагийн хуваарийн дагуу цахилгаан хязгаарлана.
2026-04-28
Гаалийн байцаагч 50 сая төгрөг хахуульд авч үйлдэл дээрээ баригдав
Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан Д.Н-ыг өнгөрсөн ням гаргийн 20.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас багагүй хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулж, хойшлуулшгүйгээр баривчиллаа.
2026-04-28
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
Нийслэлээс зохион байгуулах хаврын арга хэмжээтэй холбоотойгоор Д.Сүхбаатарын талбайд жил бүр асар барьдаг. Төв талбайд "UB food" хоолны өдөрлөгөөс эхлээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Нийслэлийн хөгжлийн 2040 он хүртэлх бодлого”-ын хүрээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн соёлын боловсролыг дэмжих, үндэсний өв соёлыг хамгаалах зорилтуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
2026-04-28
Дэлхий дахинд хумхаа өвчний улмаас минут тутамд нэг хүн нас барж байна
Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр уржигдар болж өнгөрлөө. Энэ нь “Anopheles” төрлийн шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, ойр ойрхон халуурах, цус багадах, элэг, дэлүү томрох, арьс, салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг хурц өвчин юм. Дэлхийн нийт хүн амын тал хувь нь хумхаа дамжуулагч шумуул тархсан, эрсдэлт бүс нутагт амьдардаг бөгөөд уг өвчний улмаас минут тутамд нэг хүн нас бардаг байна.
2026-04-27