Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
2025-12-17

"Сэтгүүлзүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болж, шилдэгүүдээ тодрууллаа

СУИС-ийн Кино, телевиз медиа урлагийн сургууль, Балдорж сантай хамтарсан шүүмж, эсээ бичгийн уралдааныг 9 дэх жилдээ зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
2025-12-17

Кёкүшюзан Д.Батбаяртай адилаар Д.Цэрэндоржийн хэргийг хэрэгсэхгүй болгов

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамир­ чин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жү­ жигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүү­ гийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Анхан шатны шүү­ хийн шийтгэх, цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн НПГ-ын прокуроруудын эсэргүүцэл, хохирогч “Евроази интернейшнл инвестмент холдинг групп лимитед”-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч “Уранган” ХХК-ийн эзэн Б.Лхагвасүрэн, тэдний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн дээрх хүмүүст холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Цэрэндоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
2025-12-17

Монголын баг Азийн залуучуудын V пара наадмаас иж бүрэн медальтай иржээ

АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулсан Азийн залуучуудын V пара наадамд манай улсын баг Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Ч.ЧимэдОтгоны удирдлагад 35 орны 1500 гаруй тамирчинтай спортын 11 төрөлд өрсөлдөв. Тэднээс багийн тугч, ОУХМ, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд пара пауэрлифтингийн төрөлд, Г.Ган-Эрдэнэ бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн F40 ангилалд тэргүүлж, хошой алтан медалийн эзэд боллоо. Эмэгтэйчүүдээс Н.Амин-Эрдэнэ зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлт (F37 ангилал)-ээр тус бүр мөнгөн медаль хүртсэн юм.
2025-12-17

Өвөлжилт хүндрэх эрсдэл нийт нутгийн 23 хувьд маш их гарчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн зудын эрсдэлийн үнэлгээг гаргажээ.
2025-12-17

Нийтийн хэрэгцээнд зориулж ирэх онд 4344 га газар чөлөөлөх нь

Хотын нутаг дэвсгэрт, тэр дундаа нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, гарааш, ТҮЦүүдийг нүүлгэн шилжүүлж, ногоон байгууламж бүхий орч­ ныг тохижуулах ажил үргэлжилж буй. Уг ажлын хүрээнд энэ онд 3933 нэгж талбар газар чөлөөлөөд байгааг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ. Эдгээрээс инженерийн дэд бүтцэд 1021, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөд 2332, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлсөн байна.
2025-12-17

21 оронд суух Элчин сайдыг шинээр томилно

Манай улс хилийн чанадад 46 дипломат төлөөлөгчийн газартай. Эдгээрт ажиллаж буй 20 гаруй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусаж байгаа юм. Тиймээс Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаар зөвшилцөх саналыг УИХ-ын даргад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүлсэн байна. Үүнд 19 оронд суух Элчин сайдыг эгүүлэн татаж, оронд нь шинээр хүн томилж буй бол Тайландын хаант улсад В.Оюу, Лаост Д.Баттөрийг Элчин сайдаар томилохоор тусгажээ.
2025-12-17

Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан иргэний ялыг хэвээр нь үлдээжээ

Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтран ажилласан хэрэгт ял шийтгүүлсэн А.Батсаранд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгуул­лага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хул­­гайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.
2025-12-17

Монгол, Оросын Засгийн газрын комиссын хуралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулна

ОХУ-ын Москва хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Ерөнхий сайд Г.Занданшатар тус улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа.
2025-12-17

Сар гаруйн хугацаанд 243 иргэн угаартаж, нэг хүн нас барав

Угаарын хийд хордсон хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээ эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмээд багагүй хугацаа өнгөрч буй. Иргэд угаартан, эрүүл мэндээрээ хохирч, улмаар амиа алдсан харамсалтай яв­дал өдөр бүр л гарах болсон. Өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 15 хүртэлх хугацаанд нийт 243 хүн угаарын хийд хордож, нэг иргэн нас барсан байна.
2025-12-17

Стандарт хангахгүй өндөр барилгууд Хонконгийн жишээг давтах вий

Улсын нийслэл Улаанбаатар хот жил ирэх тусам өргөжин тэлж, өндөр шилэн барилгууд ар араасаа сүндэрлэх боллоо. Өндөр байх тусмаа ашигтай гэх ойлголт ч нийтийн дунд давамгайлж, өнөөгийн Улаанбаатар шил, бетон, ган төмрөөр хүрээ­лэгдсэн “ширэнгэ” болон хувирсаар байна. Ялангуяа Төрийн ордон, нийслэлийн төв талбайн дэргэд зог­­соод эгц урагшаа харахад л хот хэр эрчимтэй ба­рилгажиж буй нь тод томруун харагдана. “Централ тауэр”, “Мэрү тауэр”, “Аюуд тауэр” зэрэг сүрлэг өн­­­дөр, шилэн барилга нийслэлийн өнгө төрхийг тодорхойлох болсон нь үүний жишээ. Өнгө үзэмжтэй, өндөр барилгад ажиллаж, амьдрах сайхан мэт бо­­­­ловч газар дайвалзах төдийд нурж, галын оч мана­рахад бүхэлдээ шатах эрсдэл бидэнд ойрхон буйг төдийлөн анзаарахгүй байх шиг. 
2025-12-17

Төв аймгийн Баянжаргалан сумд бог мал шүлхийгээр өвчилсөн нь батлагдлаа

Монгол оронд өнгөрсөн долоодугаар сараас хойш малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй, харьцангуй тайван байв. Тэгвэл Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа, Жаргалант багт шүлхий өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрч, найман өрхийг тусгаарлан, малыг нь шинжилгээнд хамруулахад заримынх нь онош бат­­­­лагдсан байна. Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрынхнаас тодруулахад “Улаан-Ухаа багийн цөөн тооны хониноос шүлхий илэрсэн. Жаргалант багт сэ­­жигтэй тохиолдол бүртгэгдсэн ч онош үгүйсгэгдсэн. Харин үхэр сүрэг өвчилсөн зүйлгүй” гэлээ. 
2025-12-17

Сантаг аврах аялалд гараарай

“Сантаг аварсан нь” мөсөн дээрх мюзикл жүжгийг “AIC Steppe аrena”-гийн тайзнаа энэ сарын 19-28-нд олны хүртээл болгох нь. Өвлийн ид шид, адал явдлаар дүүрэн “Сантаг аварсан нь” мюзикл нь бүх насныханд зориулсан мөсөн дээрх цогц арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. Мөн жүжиг үзэхээс гадна Монголын хамгийн том “Сан­­тагийн тосгон”-д энэ сарын 17-31-нд очиж, мөсөн тэ­шүүрээр гулган, үлгэрийн сүйх тэргээр аялах боломжтой гэнэ.
2025-12-16

XIII-XIV зууны үеийн бурхны шашны сүм хийдийн үлдэгдлийг илрүүлжээ

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Хархорум музейнхний хамтарсан малтлага, судалгаагаар XIII-XIV зууны үеийн бурхны шашны сүм хийдийн үлдэгдлийг илрүүлсэн талаар мэдээлэв. Тэд Италийн Турин хотын Археологийн судалгааны төвийн­­­хөнтэй хамтран энэ оны долоодугаар сарын 22-ноос наймдугаар сарын 9-ний хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Баян­­голын амны дурсгалт газар археологийн малтлага, судалгаа хийсэн юм байна. Үүний үр дүнд XIII-XIV зууны Хархорум хотын цаг үед хамаарах бурхны шашны нэгэн сүм хийдийн үлдэгдлийг шинээр илрүүлсэн аж.
2025-12-16

Анагаах ухаан аашийг нь олоогүй тохиолдлууд

Саудын хан хүү “унтаа” хэмээн алдаршсан Аль-Валид бин Халед бин Талал аль Сауд хорин жил ухаангүй байсаар нас баржээ. 16 настайдаа осолд орсон хүү ер сэргэ­сэнгүй. Аль-Валид нь өнөө цагийн Саудын Ара­быг үндэслэгчийн жич, ханхүү Халед, гүнж Рима нарын хүү байв. Амандаа алтан халбага зууж төрсөн азтай энэ хүүг аав, ээж нь хө­рөн­гө чинээгээр дутаахгүйн зэрэгцээ мэдлэгээр чимэхээр шийдэж, 16-тай байхад нь ном үзүүлэхээр Лондонд цэргийн коллежид оруулсан байна. Харамсалтай нь, ном эрдэмд шамдаж гийгүүлсэнгүй, нэгэн орой нөхдийн хамт ма­шинаар зугаалахаар яваад осолд орж, тархи толгойдоо айхавтар гэмтэл авчээ. Ухаангүй болсон хүү болон аргаа барсан эцэг, эхэд нь энэ дэлхий дээр нэг ч эмч тусалж чадаагүй аж.
2025-12-16

Улаанбаатар хотын нийтийн 760 байрны тэн хагас нь нүхэн жорлонтой

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрнуудад хяналт, шалгалт хийж эхэлжээ. Үндэсний статистикийн хорооноос 2021 онд гаргасан судалгаагаар улсын хэмжээнд нийтийн 1500 орчим байр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин өдгөө хотын хэмжээнд ийм 760 байр бүртгэлтэй байна. Өнгөрсөн хоёрдугаар сард мөн төлөвлөгөөт хяналт, шалгалт хийсэн бөгөөд цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр нийтийн байрнуудад гэмт хэрэг, зөрчил их гардаг гэнэ. Үүний дотор гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүд түлхүү бүртгэгддэг аж.
2025-12-16

Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ

Нийслэлийн түргэн тусламжийн төв 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ
2025-12-16

Мал эмнэлгийн мэргэжилтнийг ОХУ-д бэлтгэх боломжтой

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсныг тэмдэглэв. Түүнчлэн бусад гишүүн орны парламент баталсны дараа хэлэлцээрийг бүрэн ашиглаж ажиллана. Нийт 367 барааны 90 хувь нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн. Тиймээс экспортын барааны стандартыг хангуулж, эргэлтийг сайжруулах, хоёр улсын худалдааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа салбарын сайд илэрхийллээ. 
2025-12-16