“Зуун билэг” клубийнхэн ДАШТ-д өрсөлдөхөөр хилийн дээс алхав
Австрали улсад энэ сарын 25-нд эхлэх нисэх загварын спортын жолоодлогот ДАШТ болон “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ баг, “Зуун билэг” клубийн тамирчид Перт хотыг зорьжээ. Дэлхийн агаарын спортын холбоо Францын Ландрес хотод 2028 оны долоодугаар сард жолоодлогот загварын дөрөв дэх ДАШТийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
2026-04-23
Орос, Украинд хэн хэн байлдаж байна вэ
Орос-Украины хоорондын дайнд аль аль талд нь гадаадын иргэд үнэ хөлсөөр байлдаж байдаг нь нэгэнт ил болсон. Украинд бүр Зэвсэгт хүчинтэй нь албан ёсоор гэрээ байгуулж, интернационал нэгтгэл байгуулж, түүнд нь АНУ, Британи, Польш, Балти орчмын орнуудын, түүгээр ч барахгүй Орос, Беларус, Гүржийн иргэд сайн дураар орж, Оросын эсрэг тулалдаж явдаг байна. 2022 онд ийм хүмүүсийн тоо 20 мянга хүрч байжээ.
2026-04-23
“Найз байя” нөлөөллийн аян эхлүүллээ
Цахим орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, эерэг харилцаа, цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилготой “Найз байя” үндэсний нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 онд хийсэн судалгаагаар 13-18 насныхны 89 хувь нь цахим орчинд дээрэлхэл, гадуурхал, халдлагад өртөж байсан гэжээ.
2026-04-23
Монгол-Солонгосын Политехник коллежийн суралцагчид танилцах аялалд хамрагдлаа
Монгол-Солонгосын Политехник коллежийн Техникийн боловсрол олгох сургалтын Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт I-а, II-а ангийн суралцагчид, багш нарын хамт үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологитой танилцаж, мэргэжлийн бодит орчинд туршлага судаллаа. Тодорхой хэлбэл, тэд “ТЭЦ-4” ТӨХК, “Витафит Инвест” ХХК, “Moncable Systems” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах аялалд хамрагдсан байна.
2026-04-23
Увсад улаан бурхан өвчнөөр гурван сартай хүүхэд энджээ
Манай улсад улаан бурхан өвчний дэгдэлт 423 дахь өдрөө үргэлжилж байна. Анх 2024 оны долоодугаар сард Казахстанаас Улаанбаатарт ирсэн 47 настай эрэгтэйгээс уг халдвар зөөвөрлөгдөн тархсанаас хойш өчигдрийн байдлаар 14 764 хүн өвчилж, 18 хүүхэд эндээд байна.
2026-04-23
35 000 тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлжээ
Европын холбооны “СВИЧ-Эшиа” хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийн хаалтын үйл ажиллагаа болов. Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийг дулаан, аюулгүй нөхцөлд амьдруулах, цахилгаан болон түлшний зардлыг багасгах зорилготой дээрх төслийг хэрэгжүүлснээр 2022- 2026 онд 4750 өрхийн амины орон сууц, барилга, байшинг дулаалж, 35 000 гаруй тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлсэн байна.
2026-04-22
“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуяг нарын залилангийн хэргийг дахин шийдвэрлэнэ
“Ногоон автобус”-ны гэх тодотголтой, улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж сэлбэн оруулж ирсэн хэрэгт холбогдсон хүмүүсийг цагаатгасан, эрүүгийн хариуцлага оноосон нь хуульд нийцэж буй, эсэхийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хурлаар уржигдар хянан хэлэлцлээ.
2026-04-22
Боксын өсвөр үеийн тамирчид Ташкент хотод хөл тавилаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсны дотор өсвөр үеийнхний боксын тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилалтыг зохион байгуулах байв.
2026-04-22