Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Гадаадын долоон байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов

Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас манай улсад үйл ажиллагаа явуулж буй долоон байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тодруулбал, БНХАУ-д төвтэй “ӨМӨЗО-ы Баяннуур хотын худалдааг дэмжих хороо”, БНСУ-ын “Азийн соёл, хөгжлийн институт”, “Олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны сүлжээ”, ОХУ-ын “Армийн гардан тулааны биеийн тамир, спортын холбоо”, “Бид самбогийнхон”, АНУ-ын “Ворлд лернинг”, “Friends of Mongolia” гэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
2025-12-12

БНСУ визний журамдаа өөрчлөлт оруулав

БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улсын виз мэдүүлэхтэй холбоотой журамд зарим өөрчлөлт оруулснаа мэдээллээ. Тухайлбал, өмнө нь визний татгалзсан хариу авснаас хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг гурав болгон богиносгожээ. Мөн эмчилгээний (C3-3) визний мэдүүлгийг тусгайлан авахаар болжээ Тиймээс иргэд эм­ чилгээний виз мэдүүлэхдээ зөвхөн “Солонгосын виз мэдүүлгийн төв”-д (Korea visa application center, KVAC) хандах ёстой юм байна.
2025-12-12

Н.Алтанхуяг: Манай засгийн газрыг  огцруулаад ТЭЗҮ-ээ өөрчилж байгаад гүний уурхайн хөрөнгө оруулалтыг хийсэн

С.Баярцогтыг ч буруутгахгүй. С.Баярцогт чи ногоон ном ярихаа боль, чи юу ярих вэ гэхээр 2019, 2020 онд авах ёстой байсан ногдол ашиг яагаад алга болсон юм, энэнд ямар хүчин зүйл нөлөөлөөд байсан юм. Энэ ашгаа авахын тулд юу хийх байсан юм, юу хийгээд бид нарын ногдол ашиг дашийншог болсон юм. Чи ийм юм ярь л даа. Наад ногоон ном чинь чинийх биш Засгийн газрын гаргасан юм" гэв.
2025-12-12

Тарваган тахлын голомтын хариу арга хэмжээний хэрэгжилт үндэсний хэмжээнд хангалтгүй түвшинд үнэлүүлжээ

ЭМЯ, ДЭМБ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ХӨСҮТ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвийнхөн хамтран “Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хариу арга хэмжээний дараах үнэлгээ”-ний дүгнэлтийн жишээн дээр үндэсний хэмжээний чадавхыг хэлэлцэв. Үүгээр тарваган тахлын хяналт, тандалт, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний чиглэлээрх баримт бичиг, журам, заавар зэрэг эрх зүйн орчин хангалттай бүрдсэн ч тэдгээрийн хэрэгжилт үндэсний болон орон нутгийн түвшинд хангалтгүй байгааг тогтоолоо. Тухайлбал, байгалийн голомтын тандалт, судалгааны чанар, лабораторийн оношилгооны чадавх, эмчилгээний удирдамжийн мөрдөлт, байгууллагуудын уялдаа холбоо, хариу арга хэмжээний бэлэн байдал болон эрсдэлийн харилцаа холбооны үйл ажиллагаа төдийлөн сайнгүй байгааг анхааруулав.
2025-12-12

“Иргэний орон зайг хамгаалах нь ардчиллын үндэс”

“Глоб интернэшнл” төвөөс “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний орон зайн баталгаа болох нь” олон талт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн орчин, мэдээллийн ил тод байдал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцон, бодлогын зөвлөмж баримт боловсруулснаараа онцлогтой.
2025-12-12

Монгол хэл, бичгийн шалгалтад 2154 хүн хамрагдаж, 1213 нь тэнцжээ

Өвлийн элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд энэ сарын 4-7-нд зохион байгуулсан. Энэ удаагийн шалгалт өмнөх оны төгсөгчдийг хамруулснаараа онцлог бөгөөд нийт 6813 хүн монгол хэл, бичиг болон элсэлтийн шалгалт өгчээ. Тэдний 2154 нь монгол хэл, бич­ гийн шалгалт өгснөөс 1213 нь тэнцэв. Шалгалтыг нийслэл болон орон нутагт 28 төвд зохион байгуулсан аж.
2025-12-12

С.Баяр: Нээлттэй сонсгол хийж байгаа нь сайн ч цаг үеэ олсонгүй

Манай Засгийн газар төслийг боловсруулахад олон ажлын хэсэг ажилласан. Миний бодож байсан санхүүгийн модель, схемийн дагуу 34 хувьтай байх юм бол тэр үеийн үнэлгээгээр бидний өгөөж 53-58 хувьтай. Хэрэв 34 хувиа авалгүй явбал 70 гаруй хувь гарахаар тооцоотой байсан. Ямартай ийм байдлаар гэрээгээ баталсан. Гэтэл явцад нь хөрөнгө оруулалтын хэмжээ хэтрээд эхэлсэн. Явсаар байгаад 2012-2015 онуудад бүтээн байгуулалт зогсчихсон. 
2025-12-12

Намуудын санхүүжилтийн тайланд олон нийт хяналт тавина

СЕХ-ноос “Улс төрийн намын санхүүжилт, зарцуулалт, хяналт, ил тод байдал, хэрэгжилт” сэдвээр өчигдөр уулзалт зохион байгууллаа. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаар СЕХны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ энэ үеэр танилцуулав. Намууд энэ онд багтаан үндсэн дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой.
2025-12-12

Баянхошуу, Дамбадаржаад агаарын бохирдол хамгийн их байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа орчимд өчигдөр 13.00 цагийн байдлаар агаарын бохирдол хамгийн их байв. Тодруулбал, Баянхошуунд агаарын чанарын индекс 284, Дамбадаржаад 220 буюу бохирдлын хэмжээ их байгааг заажээ. Харин Хайлаастад агаарын чанарын индекс 117, Яармагт 114, “Таванбуудал”-д 107, “Зуун айл”-д 101 буюу бага бохирдолтой гарсан байна. “Ургах наран”, “Шар хад” орчимд хэвийн бол Богд хааны ордон музей, МҮОНРТ, “Мишээл экспо”, Баруун дөрвөн зам, “Бөхийн өргөө” орчимд агаар цэвэр байв. Түүнчлэн “Ургах наран”, “Шархад”, Налайх орчим хүхэрлэг хий (СO2) нь агаарын чанарын стандарт, MNS 4585:2025-г давсан, бусад цэгт хэвийн гарчээ.
2025-12-12

Баригдаж байгаа барилгад гал гарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:42 цагт ирсэн гэх мэдээллийг ОБЕГ-аас мэдээллээ. Дуудлагын дагуу нийслэлийн 10,14,30 дугаар ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна.
2025-12-12

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.12) Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Л.Соронзонболд нарын гишүүд "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай" анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 
2025-12-12

Завханы Засаг дарга асан Д.Батсайханы хэргийг шүүхэд шилжүүлжээ

ХААН болон Төрийн банканд удирдах албан тушаал хашиж байсан Д.Батсайхан 2016-2020 онд Завхан аймгийн Засаг даргаар ажилласан билээ. Энэ хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх хэргийг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагын хяналтад шилжүүлсэн аж.
2025-12-12

Бүх сумдад шатахуун нийлүүлжээ

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт шатахуун импортлогчидтой уулзаж дөрвөн хоногийн дотор шатахуун хангалт, түгээлтийг хэвийн болгох албан даалгавар өгсөн.
2025-12-12

Дэд сайдын албан тушаалыг сэргээх нь

Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Г.Занданшатар “Дэлхийн бүх л оронд дэд сайд ажилладаг, энэ бол улс төрийн албан тушаал. Сайдыг эзгүйд дэд сайд орлох шаардлагатай. Тиймээс УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж, сайн судалж байгаад Засгийн газраар хэлэлцэж шийдэх ёстой” хэмээн хэлж байв. Энэ байр сууриа тэрбээр тун удахгүй ажил хэрэг болгох сурагтай.
2025-12-12

Бодлогын хүүг 12 хэвээр үлдээж, тэтгэврийн зээлийн хэмжээг 36 сар болгов

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хурлаар бодлогын хүүг 12 хэвээр хадгалах шийдвэр гаржээ. Эл шийдвэрийг БНХАУ болон АНУ-ын худалдааны татварын бодлого тодорхойгүй хэвээр, эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл өндөр байгааг харгалзсан гэнэ. Мөн сүүлийн саруудад инфляц аажим өсөн, арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.2 хувьтай гарсан, цаг агаарын нөхцөл муудах, махны үнэ өсөх, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байх зэрэг эрсдэл өндөр байгаа нь нөлөөлсөн аж.
2025-12-12

Зай хураагуур дэлбэрсний улмаас 22 хүн амиа алдав

Индонезийн нийслэл Жакарта хотын Кунинган дүүрэгт байрлах “Cyber one” хэмээх оффисын зориулалттай долоон давхар барилгад орон нутгийн цагаар уржигдар 12.30 цагт томоохон хэмжээний дэлбэрэлт болж, 22 хүн амиа алджээ. Урьдчилсан дүгнэлтээр барилгын нэгдүгээр давхарт байрлах дрон үйлдвэрлэдэг “PT terra drone Indonesia” компанийн литиум-ион зай хураагуур дэлбэрсний улмаас гал гарсан байх магадлалтай аж. Үүнтэй холбогдуулан Индонезийн эрх баригчид оффисын болон үйлдвэрийн барилгуудын аюулгүй байдлыг сайжруулах, ялангуяа литиум-ион зай хураагуур хадгалах журам, хяналтыг чангатгах асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
2025-12-11

“MongolZ”-ынхон плей-оффт Францын “Vitality” багтай тоглоно

Унгарын Будапешт хотод цахим спортын “CS2” төрлийн энэ оны сүүлийн мэйжор тэмцээн үргэлжилж байна. Эл тэмцээний III шатны тоглолт өндөрлөж, плей-оффт өрсөлдөх найман багийн нэр тодорсон. Ази, Номхон далайн бүс нутгийн төлөөлөл болсон “MongolZ” багийнхан III шатнаас мэйжорыг эхлүүлж, 3-1 гэсэн амжилттай плей-оффт шалгарсан.
2025-12-11

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулна

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, оновчтой болгон, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын хуралдаанаар зарим шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар дээрх боомтоор хоногт дунджаар 1400 орчим авто тээврийн хэрэгсэл нэвтэрч, оны эхний 11 сарын гүйцэтгэлээр экспортолсон нүүрсний хэмжээ 41.2 сая тонн байгаа аж. 
2025-12-11