“ Сансрын юм ярья” хүндэтгэлийн уулзалт ярилцлага боллоо
Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн түүхт 45 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Сансрын юм ярья” уулзалтыг сансрын нислэгийн түүх, технологийн хөгжил, өнөөгийн чиг хандлагын талаар олон нийтэд таниулах зорилгоор өчигдөр зохион байгуулав.
2026-03-20
Гишүүн Х.Тэмүүжингийн илгээсэн төслүүд хууль, журам баримтлаагүй гэж үзлээ
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн болж, Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн зарим хуулийн заалттай холбоотой хүсэлтэд хариу өгөхөөр болжээ. Тухайлбал, Шүүхийн тухай хуулийн 31.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Цэц тайлбар хүссэн аж. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4-6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор тайлбар хүссэн юм байна. Эдгээрт тодорхой хариу өгөхөөр Дээд шүүхийн шүүгч нар шийдвэрлэжээ.
2026-03-20
Эрчим хүчний салбарынхан Засгийн газарт шаардлага хүргүүлэв
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар болон салбарын яаманд шаардлага хүргүүлжээ. Салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрийг энэ оны нэгдүгээр сард эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд албан ёсны гурав, албан бус нэг уулзалт зохион байгуулсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй аж.
2026-03-20
“Намын дарга спикер хийхэд төр гажууддаг”
АН-ын “4-11” мэдээллийн цагаар цаг үеийн асуудлаар тус намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар байр суурь илэрхийлэв. Дэд сайдын орон тоог нэмж, төрийн данхар бүтцийг өргөтгөсөн хэмээн Засгийн газрыг шүүмжилж, үүнийгээ эргэж харахгүй бол огцруулах санал оруулахаа тус намынхан хэдэн сарын өмнө мэдэгдсэн юм.
2026-03-20
Онцгойгийнхонд аварсан хүн бүрийн тоогоор мөнгөн урамшуулал олгоно
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 68/ А62 дугаар тушаалаар “Амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.
2026-03-19
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Нийслэлийн хэмжээнд 700 орчим гадна хаяг, зар сурталчилгааны байгууламж байгаагаас 493 нь зөвшөөрөлтэй байдаг. Гэрээ, төлбөрийн зөрчилтэй, орчны аюулгүй байдал алдагдсан болон зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны байгууламжийг буулгах, стандартыг хангуулах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ хүрээнд дүүрэг тус бүрд хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно.
2026-03-19
Небраскад ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлав
АНУ-ын Небраска мужийн төв болон баруун бүс нутагт гарсан ой, хээрийн түймрийн улмаас нэг хүн нас барж, олон арван барилга, байгууламж сүйджээ. Энэ нь тус мужийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй, томоохон хэмжээний гамшигт үзэгдэл болоод буй аж.
2026-03-19
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан 2313 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий прокурорын газар энэ сарын 9-16-ныг хүртэлх хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 180 600 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг нэгдсэн санд бүртгэсэн байна. Уг зөрчлүүдээс 174 649-ийг газар дээр нь, 1956-г бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл ногдуулжээ.
2026-03-19
Хүнс хангамжийн мэдээллийг нэгтгэн шинжлэх систем нэвтрүүлэх нь
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкныхан хамтраад хүнсний баталгаат байдлыг сайжруулах төслийнхөө хүрээнд IFSIRS систем хөгжүүлсэн байна. Үүнийгээ Улаанбаатар хотын хэмжээнд нэвтрүүлэх сургалтыг нийслэлийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн хүнс, худалдаа, үйлчилгээний тасаг, нэгжүүдийн удирдлага, төлөөллийг хамруулан зохион байгуулж буй аж.
2026-03-19
Цэнхэрийн голын эхийг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа
“Монголын нууц товчоо”-нд Сэнгүр горхи нэрээрээ тэмдэглэгдэн үлдсэн түүхт Цэнхэрийн голын эхийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар болсныг өчигдөр мэдээллээ. Тодруулбал, голын урсац бүрэлдэх болон эх орчмын нийт 163 543 га газрыг тусгай хамгаалалтад авах асуудлыг Хэнтийн аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын аравдугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.
2026-03-19
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улс “дүн” тавина
Монгол Улсад хэрэгжүүлж буй ДОХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд олон улсын хамтарсан баг хөндлөнгийн үнэлгээ хийж эхэлжээ. Эдгээр хөтөлбөрийг тухайн халдварт өвчний илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах замаар өвчний тархалтыг бууруулах, нас баралтыг хязгаарлах зорилготой хэрэгжүүлдэг юм. Үүний үр дүн, нөлөөллийг бодитой, хараат бус байдлаар үнэлэх зорилгоор хөндлөнгийн үнэлгээг тодорхой давтамжтайгаар зохион байгуулдаг.
2026-03-19