Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
2026-03-02

УИХ-ын гишүүн П.Сайнзориг болон Х.Тайван нарыг яллагдагчаар тооцлоо

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцын хүү Х.Тай­ван нар хоёрдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Сүх­баатар дүүргийн I хорооны нутаг, “Шангрила” зочид буудлын B1 давхарт байрлах цэнгээний га­зарт нэг­нийхээ эрүүл мэндэд хохирол учруулж халд­сан хэ­рэг өдүүлсэн билээ. Уг хэргийг Сүхбаатар дүүр­гийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, прокурорын бай­гууллагаас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэс­гийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр өнгөрсөн сарын 24-нд ял­лаг­дагчаар татах тогтоол баталсан байна.
2026-03-02

МИАТ-ийн онгоц Манилад, Бахрейн дахь баг бүрэлдэхүүн аюулгүй газарт байна

Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт оршдог Израил улс АНУ-ын дэмж­лэг­тэйгээр өнгөрсөн бямба гараг буюу хоёр­ду­гаар сарын 28-ны өглөө газар нутагт нь агаа­раар довтолсны улмаас Исламын Бүгд Най­рамдах Иран Улс (ИБНИУ) ха­риу бол­гон 200 гаруй пуужин харвасан нь бүс нут­гийн, цаашлаад олон улсын түв­шинд ноц­той нөхцөл байдал үүсгэлээ.
2026-03-02

Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтээ арилжааны банкуудад гаргахыг сануулав

“Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн та­­лаар авах зарим арга хэмжээ­ний тухай” Зас­гийн газрын тогтоолоор байгалийн давагдаш­гүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалангийн үйлдвэрлэл эрх­лэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд авсан зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх ху­­­­гацааг зургаа хүртэлх сараар хойшлуулсан.
2026-03-01

Мал эмнэлгийн хяналт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжтай боллоо

Мал эмнэлгийн хяналт, ариутгалын уг бай­гууламж нь шалган нэвтрүүлэх, агуулах, худ­гийн барилга, малын хашаа, саравч, ариут­гал татуурга, цахилгаан хангамж, гаднах ус хангамж зэргээс бүрдсэн аж. Бүтээн бай­гуулалтыг “Сутаймандах” ХХК гүйцэтгэж, нийслэ­­лээс тех­­­никийн хяналтыг хэрэгжүүлжээ.
2026-03-01

Британид умай суулгуулсан эх хүү төрүүлжээ

Британид донороос умай шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн эмэгтэй хүү төрүүлжээ. Хьюго нэртэй хүү нь одоо 10 долоо хоногтой бол­­­сон гэнэ. Хүүгийн ээж Белл 30 настай бө­гөөд төрөлхийн умайгүй аж.
2026-03-01

Зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах арга хэмжээ авч байна

Зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах арга хэмжээ авч байна
2026-03-01

“Хориотой” жүжгийг М.Батболдын найруулгаар дахин амилуулна

“Орфей” театрын найруулагч М.Батболд болон “Xermel” багийн уран бүтээлчид хамтран Соёлын гавьяат зүтгэлтэн, сэт­гүүл зүйн нэрт төлөө­лөгч, зохиолч Ц.Бал­­доржийн “Хориотой” драмын жүж­­­гийг ирэх сарын 7-ноос 18-нд “Зайсан хилл” цог­­цолборт толилуулах бө­­­­­­­­­гөөд тасалбарыг 79-125 мян­­­ган төгрөгөөр борлуулах аж. 
2026-03-01

Австралийн тэтгэлгийн талаар төлбөртэй мэдээлэл өгөхийг хориглосон мэдэгдэл гаргав

Австрали улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарласныг Боловсролын яамнаас мэ­­­дээ­лэв. Энэ нь хөгжиж буй орнуу­­дад дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох ман­­­­­лайлагчдыг бэлт­гэхэд чиглэсэн Засгийн газраас нь сан­­хүүжүүлдэг тэтгэ­­­­лэгт хөтөлбөр юм. Мон­­гол Улсын иргэдэд тухайн орны их сургуулиу­­­дад бакалаврын дараах зэрэгт суралцах боломж ол­­го­­­дог.
2026-02-28

Сэлэгчид Абу-Дабид медалийн хур буулгав 

АНЭУ-ын Абу-Даби хотод болсон мастеруудын олон улсын нээлттэй тэмцээнд Монголын усан спорт сонирхогчдын холбооны тамирчид оролцов. Тэднээс “Remax Mongolia” клубийн сэлэгч Ц.Энх-Амгалан 200 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд мөнгө, мэлхий сэлэлтэд хүрэл медаль хүртэж, 50 метр Х 4 холимог буухиад III, өврөөр даллах буухиад II байр эзэлжээ
2026-02-28

Харү башёд Монголын 24 бөх барилдах нь 

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос Осака хотод ирэх сарын 6-нд эхлэх хаврын башёгийн банцүкэг зарлав. Банцүкэг сүмогийн 74 дэх аварга Хошёорюү С.Бямбасүрэн тэргүүлсэн бол хоёр башё дараалж түрүүлсэн Украины бөх Аонишики озэки цолтнуудаа анх удаа манлайллаа. Харү башёд Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд 99 дэх удаагаа зодоглоно.
2026-02-28

Н.Алтаншагай, А.Хүслэн нар триатлоны ДАШТ-д оролцох нь

Итали улс энэ онд “Милан-Кортина 2026” өвлийн олимп, пралимпээс гадна томоохон тэмцээн эх орондоо зохион байгуулахаар төлөвлөсөний нэг нь өвлийн триатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.
2026-02-27

Энгийн үед эгч дүүс, тоглолтын талбайд мөнхийн өрсөлдөгчид

Волейболын ”Үндэсний дээд лиг”-ийн тэм­цээнд Даяндоржийн Үнэнтуяа, Анужин гэх хоёр бүсгүй жил бүр оролцдог. Тэд төрсөн эгч дүүс. Хоёр өөр багт тоглодог тэд­ний довтолгоо, хамгаалалт, холболт, авьяас, ур чадварын талаар спортын хөтлөгч цэнхэр дэлгэцээр тайлбарлан хүргэхийг үзэгчид цөөнгүй харж, сонссон биз ээ. Д.Үнэнтуяа “Алтайн барс” багийг лигт олон жил ахалж өрсөлдсөн.
2026-02-27

Агаараар эрчим хүч дамжуулна

Физик холбоогүйгээр цахилгаан дамжуулах системийг туршсан инженерүүд “Энэхүү технологи аюулгүй бөгөөд бага давтамжийн радио долгион, өндөр давтамжийн соронзон орон, үр ашигтай хэт дамжуулагч хүлээн авагчтай хослуулан төхөөрөмжүүдэд цахилгаан дамжуулахын тулд ашигладаг. Төхөөрөмжүүд холболт шаардлагагүйгээр шууд цэнэглэгдэх боломжтой.
2026-02-27

“Буцах боломжгүй” цэгт хүрэхэд ойрхон байна

Дэлхийг аврахад хүн бүхний оролцоо, жижиг, том гэлтгүй бүх асуудал хамаатай. Өгүүлбэрийн утга зүй, зөв бичих дүрэмд цэг, таслал ямар чухал билээ. Үүнтэй адил цэг, таслал шиг жижиг хог хаягдал ч дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдолд том нэрмээс болдгийг мэргэжилтнүүд онцолсоор ирэв. Энэ мэт сануулга, анхааруулга, уриалгыг нь Засгийн газрууд шийдвэр, бодлогодоо тусгаж байна.
2026-02-27

Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан үргэлжилж, Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн талаар илтгэл танилцууллаа. 
2026-02-27

Бразилд үерийн улмаас 36 хүн амиа алдав

Бразилын зүүн өмнөд нутгийн Минас Жерайс мужид их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, 36 хүн амиа алдаж, 33 иргэн сураггүй болжээ. Тус мужийн онцгой байдлын газраас мэдээлснээр хоорондоо 110 орчим км-ийн зайтай орших Жуис-ди-Фора болон Уба хотынхон эл гамшигт хамгийн ихээр өртсөн аж.
2026-02-27

Цагдаагийн алба хаагч иргэнийг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэв

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллагад хийсэн хяналт шинжилгээ болон алба хаагчидтай холбоотой хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар өчигдөр мэдээлэл өглөө.
2026-02-27