Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Бумбатын рашаан, булгийн усыг хамгаалахаар хөв цөөрөм байгуулна

Усны газраас санаачлан хэрэгжүүлж буй “Нэг сум-нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны голын ай сав, Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулан хамгаалах зорилгоор 16.9 мянган шоо метрийн багтаамжтай хөв цөөрөм байгуулахаар болжээ.
2026-02-09

Монголын уламжлалт анагаах ухааны эм, танг Польш улсад экспортлох нь

Польш улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын ерөнхийлөгч Грзегорз Гессак болон бусад албаныхан Монголд ирж, манай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
2026-02-09

Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ

Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
2026-02-09

Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана

Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. Тодруулбал, иргэдийн хүсэлтийн дагуу “Баялаг ундраа”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” зах, “И-Март”, “Номин” зэрэг сүлжээ дэлгүүр өчигдрөөс эхлэн энэ сарын 17-ныг дуустал 00:00 цаг хүртэл ажиллахаа мэдэгдлээ. Харин бусад зах, худалдааны төв түрээслэгчидтэйгээ зөвшилцөн 1-2 цагийн менежмент хийх боломжтойгоо илэрхийлсэн байна
2026-02-09

Үндэсний хувцасны трэнд: Энгийн атлаа иж бүрэн

Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” шоуг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээгээр ирэх жилийн трэнд гоёлыг танилцуулсан бөгөөд минимал хэв маягтай дээл, бүс, малгай, гутал болон гоёл зүүсгэлийн иж бүрэн зохицлыг дотоодын үйлдвэрлэгчид түлхүү онцолжээ.
2026-02-09

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина
2026-02-09

“Би эрчүүдэд ер ялагдаж байгаагүй”

Хүсвэл Нисимура Мако хэнийг ч айлгаж чадна. Энэ япон эмэгтэй гадаад байдлаараа айдас хүрмээр “амьтан” уг нь биш. Якуза (гэмт бүлэглэл, түүний гишүүн)-гийн уламжлалыг мэдэх хүн л бие дээрх шивээс, чигчий хурууных нь нэг үе байхгүйг анзаарч, түүнтэй наргиж наадахгүй байх нь дээр болохыг шууд ойлгоно.
2026-02-09

“Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажлыг 2028 онд эхлүүлнэ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй билээ. Айлчлалын хүрээнд дэд бүтэц, тээвэр логистикийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжуудын талаар тус улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож байна.
2026-02-09

21 аймаг, 330 сумын интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах тухай талууд санал солилцлоо

Өнөөдөр УИХ-ын Гишүүн С.Амарсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Игавахара Масару, Япон Улсын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн нарийн бичгийн дарга Шинода Изүми нарыг хүлээн авч уулзлаа.
2026-02-09

Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ

Улаанбурхан өвчнөөр дахин нэг хүүхэд эндэж, нийт 13 хүн нас барсныг ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тодруулбал, Хөвсгөл аймагт 11 сартай хүүхэд уг халдварын улмаас эндсэн байна.
2026-02-09

Монголын хөрөнгийн биржийн орлого 20.5 хувиар буурлаа

МХБ 2025 оны санхүүгийн тайлангаа танилцуулжээ. Өнгөрсөн жил тус бирж нь үндсэн үйл ажиллагаа болох арилжааны шимтгэл, хураамжаас 10.7 тэрбум, хүүгийн орлогоос 34.6 тэрбум төгрөг олсон байна. Энэ нь 2024 оныхоос үйл ажиллагааны орлого 20.5 хувиар буурсан дүн болов. Ийнхүү орлого буурахад 2024 онд нэг ч IPO гараагүй, үнэт цаасны арилжааны хэмжээ буурсан зэрэг нь нөлөөлсөн аж.
2026-02-09

Нийтийн ашиг сонирхолд учирсан 12,3 тэрбум төгрөнийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Прокурорын байгууллага 2025 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд прокурор Төрийн байгууллагаас ирүүлсэн болон өөрийн санаачилгаар 1,727 хүсэлт, мэдээллийг судалж, иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцож, 12,3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
2026-02-09

Гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх 2750 теле камер эвдэрчээ

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийт 6377 теле камер ажилладаг. Үүнээс 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбоод байгаа аж. Гэвч эдгээр камерын 2555 нь л хэвийн ажиллагаатай, үлдсэн 2750 нь эвдрэл сааталтай, засварлаж буй юм байна.
2026-02-09

Сар шинийн баяртай холбоотойгоор хуурамч архи худалдах зөрчил нэмэгджээ

Цагаан сарын баяр ойртож буйтай холбоотойгоор хуурамч архи, согтууруулах ундаан хууль бусаар үйлдвэрлэх, борлуулах эрсдэл нэмэгдэж буйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв. Өнгөрсөн онд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөлгүйгээр гар дээрээс худалдсан 666 зөрчилд холбогдсон 663 иргэн, хуулийн этгээдэд арга хэмжээ тооцсон байна.
2026-02-09

Хилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг ажиллана

Ерөнхий сайд Г.Занданшатар бямба гарагт Өмнөговь аймагт ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзав. Энэ үеэр иргэд Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг хүсжээ. Хоёр улсын Засгийн газрын хоорондын гэрээ байгуулж, УИХ-аас хууль баталж шийдсэн асуудал учраас шууд цуцлах боломжгүйг Ерөнхий сайд хэлсэн ч нутгийн иргэдийн төлөөллийг оруулсан ажлын хэсэг байгуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ дахин хийлгэнэ гэлээ.
2026-02-09

Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна

МОНГОЛЫН АНХНЫ ИНГЭНИЙ ФЕРМ ИНКУБАТОР ХЭЛБЭРЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2026-02-09

Нарны хавтан суурилуулах шат дамжлагыг гурав болгон цөөллөө

УИХ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг баасан гарагт Төрийн ордонд зохион байгууллаа. Үүнд төр, хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, салбарын шинжээчид оролцов.
2026-02-09

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5198 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3382, 5-9 насны 1811 хүүхэд, 15-19 насны 1756 хүүхэд улаанбурханаар өвджээ
2026-02-09