Төсөлд тусгаагүй бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх нь олширчээ
“Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба батлагдсан төсвийн харьцуулсан шинжилгээ”-г Нээлттэй нийгэм форум, “Зэт файнаншил энд инвестмент консалинг” компанийн судалгааны багийнхан болон судлаачид өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Манай улс төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд нийт 11.1 их наяд төгрөгийн өртөгтэй, 3.28 их наядын санхүүжих дүнтэй 738 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталсан.
2026-02-02
“Жинжий майнинг” ХХК-ийн ажилчдын байранд хүний амь эрсдэх дөхөв
Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг 2022-2025 оны хооронд хийх зөвшөөрөл авсан, өдгөө Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй “Жинжий майнинг” компанийн ажилчдын байранд хүний эрүүл мэндэд халдсан хэрэг гарав. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь тус компанийн ажилчдын амрах байранд нэгдүгээр сарын 28-ны 16.40 цагийн үед ийм явдал болсон талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсэн аж. Үүний дагуу Төв аймгийн Цагдаагийн газрынхан очиж шалгахад 31 настай М гэх залуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Э-ийг нэг бус удаа хутгалж гэмтээсэн байсан гэнэ.
2026-02-02
Байшин шатаж хүн амиа алдсан хэрэгт архи хамт уусан иргэнийг шалгаж байна
Төв аймгийн төвд өнгөрсөн сарын 28-нд айлын байшин шатаж, дотор нь байсан хүн амиа алдсан хэрэг гарлаа. Тус аймгийн Зуунмод сумын Ланс багийн нутаг дахь нэгэн байшин шатаж байгаа тухай мэдээлэл, цагдаа, онцгой байдлын байгууллагад өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргийн 15:00 цагийн үед иржээ. Үүний дагуу онцгой байдлын албаныхан очиж галыг унтраахад дотроос нь нэг хүний цогцос олдсон байна. Талийгаач нь 51 настай Н гэх хүн байсан бөгөөд Төв аймгийн Цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, түүнтэй хамт архи уусан 40 настай Н гэх эрийг холбогдуулан шалгаж эхэлжээ.
2026-02-02
Газрын доорх усны баруун эх үүсвэрийг ирэх сард ашиглалтад оруулна
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн барилга угсралтын ажил дуусах дөхсөн бөгөөд ирэх гуравдугаар сард багтаан ашиглалтад өгөхөөр болжээ. Нийслэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр, урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор газрын доорх усны баруун эх үүсвэрийг байгуулан ашиглах, хаягдал усаа дахин боловсруулах боломжийг бүрдүүлж буйгаараа уг төсөл ач холбогдолтой юм.
2026-02-02
Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан нарын дөрвөн хүнд зорчих эрх хасах ял оноов
ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Амарсайхан, УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хөвгүүн Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, иргэн Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хэлэлцэн шийдвэрлэв. Шүүхийн шийтгэх тогтоолыг танилцуулж буйг олон нийтийн сүлжээгээр үзсэн иргэд шийдвэрт илтэд дургүйцэж байгаагаа илэрхийлцгээж байлаа.
2026-02-02
Богдхан ууланд үзүүртэй, төмөр хашаанд буга сүлбүүлж үхжээ
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд буга гэмтсэн байна гэх дуудлага өнгөрсөн сарын 30-нд тус газрын хамгаалалтын захиргаанд иржээ. Тус захиргааны хариуцлагатай жижүүр болон байгаль хамгаалагчид газар дээр нь очиход тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандарт мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаа давах үедээ буга сүлбүүлж, үхсэн байжээ.
2026-02-02
Өвлийн олимпыг сурвалжлах багийг олон байгууллага ивээн тэтгэлээ
Итали улсад энэ сарын 4-22 хүртэл зохион байгуулах “Милан Кортина-2026” өвлийн олимпын XXV наадмыг сурвалжлах хэвлэлийн мэдээллийн багийг МҮОХ-оос ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзаж, амжилт хүслээ
2026-02-02
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386 дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс таван байршилд зохион байгуулж эхэллээ. Тодруулбал,
2026-02-02
Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулжээ
Сэлэнгэ аймгийн ИТХ нэгдүгээр сарын 30-нд хуралдаж, Засаг дарга Н.Лхагвадоржид хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар 41 төлөөлөгчийн 40-ийн саналаар түүнийг огцруулах шийдвэр гаргажээ
2026-02-02
“Babybio” оптима-1 нэр, төрлийн сүүн тэжээл авахгүй байхыг анхааруулав
Францын “Vitagermine” компанийн “Babybio” брэндийн “оптима-1” нэр, төрлийн нялхсын сүүн тэжээлийн гурван цуврал бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүйтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлээс буцаан татан авах тухай шийдвэр гаргасан талаар АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас мэдэгдэл гаргажээ.
2026-02-02
Амьтдад эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд мөг буга гэмтэж, эндсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан Нүхтийн аманд уулын энгэрт баригдсан ойролцоогоор 1000 метр урт стандартын бус хашааг албадан буулгасн байна.
2026-02-02
Английн иргэдтэй нууцлалын гэрээ байгуулсан албан тушаалтнуудыг шалгаж байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ нэгэн ноцтой мэдээллийг ил болгов. Анг лийн шүүхээс түүнд “Нууцлалын гэрээгээ зөрчлөө, шүүхээр оруулна” гэсэн агуулга бүхий сануулга ирсэн гэнэ. Ямар учиртай нууцын гэрээ, хэн, хэзээ байгуулсан гэдгийг шалгаад үзтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай хамааралтай байсан аж.
2026-02-02
Нийтийн тээврийн орлого 69.3 хувиар өсжээ
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн. Ингэснээр жилийн эцсийн орлого нь 69.3 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр өссөн байна.
2026-01-31
“Монголын гал тогооноос дэлхийн тавцанд” нийтлэлд “Lhamour” брэндийг онцлов
НҮБ-ийн 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод бодит хувь нэмэр оруулж буй олон улсын компаниуд дунд Монголын “Lhamour” брэндийг онцолсныг үүсгэн байгуулагч Д.Хулан нь дурдлаа. Мөн Австралид үйл ажиллагаа явуулдаг их сургуулиас тус брэндийн талаарх мэдээллийг номонд багтааж, сайн жишиг, загвар үйлдвэр хэмээн оюутнуудад танилцуулах болсон талаар Д.Хулан цахим хуудастаа өчигдөр тэмдэглэв.
2026-01-31
“Сүүлчийн нүүдэлчид”-ийн өчил
Нүүдэлчдийн ондоошил, амьдралын философи, соёл уламжлал, сэтгэлгээний онцлог, баялаг өвийг бодит түүх, баримтад түшиглэн баринтагласан “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо.
2026-01-30