Бага зэргийн бороо орно
Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
2025-09-23
Монголчууд ой тогтоолтын тэмцээнд 55 медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоожээ
Филиппин улсын Манилла хотод өнгөрсөн бямба гарагт Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд Энэтхэг, Филиппин, Индонез, Австрали зэрэг улсын 68 шилдэг тамирчин оюун ухаанаа уралдуулснаас монголчууд нийт 55 медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоолоо. Тодруулбал, манай улсаас 21 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, туслах дасгалжуулагч Б.Батдаваа нарын хамт тус тэмцээнд амжилттай оролцон нийт 60 медалиас 18 алт, 20 мөнгө, 17 хүрэл хүртэв.
2025-09-22
“Мотоциклтэй багш” малчдад насан туршийн боловсрол олгож байна
Я.Бүрнээбазар нь Говь-Алтай аймгийн Насан туршийн суралцахуйн нэгжийн багшаар найм дахь жилдээ ажиллаж, малчдад боловсрол олгож байгааг албаныхан онцоллоо. Тэрбээр Боловсролын ерөнхий хуулийн 8.1, 2, 3, 17.7 дахь заалтын хүрээнд сумынхаа дөрвөн багийн малчин хүүхэд, залууст боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтыг явуулдаг аж. Ингэхдээ Сангийн далай багийн сургалтын цэг рүү 45, Цагаан-Уул руу 50, Өлзийт рүү 30, Цагаан нуур луу 43 км замыг мотоциклээр, нэг удаагийн сургалтаар гэхэд л 200 гаруй км туулдаг байна.
2025-09-22
200 гаруй үйлдвэрлэгч нэг дор цуглах нь
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хамтран зохион байгуулах гэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд энэ сарын 22-28-нд болох гэж буй тус үзэсгэлэн, худалдаанд эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, хүнсний бүх төрлийн ногоо, дотоодын үйлдвэрүүдийн мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн эдлэлүүдийг нэг дороос хэрэглэгчдэд хямд үнээр борлуулах гэнэ.
2025-09-22
Палеонтологийн хүрээлэнгийнхэн 60 жилийн дараа “Nature” сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэв
ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ц.Чинзоригоор ахлуулсан хээрийн судалгааны багийнхан 108-115 сая жилийн өмнөх үед хамаарах цул толгойт хэмээх үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн олдворыг Дундговь аймгийн нутгаас илрүүлсэн билээ. Тэгвэл тэд энэхүү судалгааны ажлаараа, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Nature” эрдэм шинжилгээний сэтгүүлд энэ сарын 17-нд өгүүлэл хэвлүүлсэн байна. Ингэснээр манай улсын палентлогичид 60 орчим жилийн дараа уг сэтгүүлд судалгааны өгүүллээ хэвлүүлээд буй юм.
2025-09-22
Дохад өгсөн цохилт Израилын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна
2023 оны аравдугаар сарын 7-ны өглөө эрт ХАМАС-ын тэргүүлсэн Палестины зэвсэглэсэн бүлэглэлүүд Израилын нутаг дэвсгэр лүү дайрснаар одоо хүртэл үргэлжилж буй хямрал эхэлсэн билээ. Хуурай газар, ус, агаараар 3000 шахам зэвсэглэсэн дайчин довтлон 1200 орчим израил хүнийг алж, 253 хүнийг барьцаалсан байдаг. Өнгөрсөн хугацаанд Израил, ХАМАСын хоорондын дайны гал ер зогсоогүй гэж хэлж болно. Амиа алдсан эдгээр хүний 779 нь энгийн иргэн, 38 нь хүүхэд, 200 орчим нь гадаадын иргэн юм уу, давхар иргэншилтэй хүн байсан гэдэг юм.
2025-09-22
Нохой гэрт хүн урдаггүй
Газар, тэнгэрийн савслагаас нар таширлан хорвоо дэлхийг алтруулав. Өдөржин хамт архидсан нөхдөөсөө Түгжав гэнэт салж, тууврын мал тууж одсон Донойнх өөд яралзуулахад ухаа зээрд морь нь оройн наранд гал адил цоролзож байна. Айлуудын зэлэнд бух урамдаж, өдөржин адуу хурсан нуурын зүгээс шивтэр ханхална. Нуурын хөвөөгөөр Түгжавыг хайрга чулуунд мориныхоо дөрвөн хөлийг балбалзуулан хажигнаж явахад нар шингэж билээ. Хөлөрсөн ухаа зээрд морь нар жаргасан хойно бараан болон сүүтэлзэж, өдөржин адууны хөлд цалиглаж ядарсан нуур үдшийн бүрэнхийд тогтож ядан цэлэлзэх нь нойрсохоор яарах мэт авай.
2025-09-22
Монгол сурагчдын дунд шүдний цоорол их, эрүү, нүүрний гажиг бага байжээ
Боловсролын ерөнхий газрынхан Япон Улсын Осакагийн шүдний эмч нартай өнгөрсөн хичээлийн жилээс хамтран ажиллаж эхэлжээ. Үүний хүрээнд хотын төвөөс алслагдсан, шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй, сургуулийн хүүхдүүдийг үзлэгт хамруулсан байна. Хамтын ажиллагааны турш хэрэгжүүлсэн энэхүү ажлын үр дүнг хуваалцсан юм.
2025-09-22
Зарим газраа 60 орчим см цас оржээ
2025 оны есдүгээр сарын 22-ны 12 цагийн байдлаар Завхан аймгийн Улиастай, Яруу, Идэр, Алдархаан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон сумуудад цас үргэлжлэн орсоор байна.
2025-09-22
Их, Бага тойруу дахь түүхэн дурсгал бүхий 177 архитектурыг хамгаалалтад авах нь
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах талаар хэлэлцэв. Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотын эдэлбэр газрыг 44 937 га талбайтай байхаар зурсан. Үүнээс 24 хувийг нь хэвээр хадгалж, шинэчлэх асуудлыг тусгасан. Ерөнхий төлөвлөгөөнд хотын түүхэн дурсгалт байгууламжийг хамгаалж, сэргээх талаар ч мөн оруулсан байдаг.
2025-09-22
Монголын залуу төгөлдөр хуурч Б.Ичинхорлоо АНУ-ын “Flower Piano” наадамд оролцжээ
Залуу төгөлдөр хуурч Б.Ичинхорлоо өнгөрсөн Бямба гарагт (9-р сарын 13-нд) АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотын алдарт Golden Gate Park-д зохион байгуулагдаж буй олон нийтийн “Flower Piano” хөгжмийн наадамд амжилттай оролцжээ. Тэрбээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” бүтээлийг эгшиглүүлжээ.
2025-09-22
Хоёр настай хүүг тав дахь өдрөө эрэн хайж буй ч ямар нэг сэжүүр олсонгүй
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын газарт ирснээс хойш тав хоног өнгөрлөө. Монголчууд эдгээр өдөр алга болсон хүүг хурдан олдоосой хэмээн залбирч, сэтгэлээ чилээж сууна. Сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т эцэг, эх нь ойд мод бэлтгэж байхдаа хоёр хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, буцаад ирэхэд хоёр настай хүү нь байгаагүй, алга болсон гэх мэдээлэл анх цацагдсан. Түүнээс хойш хүүгийн талаар ямар нэгэн сураг гаралгүй өдий хүрэв.
2025-09-22
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
2025-09-22