Сарын цалин 105.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч хүнсний ногооны үнэ “тэнгэрт хаджээ”
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны эхний найман сард өмнөх оны мөн үеийнхнээс 8.8, өмнөх сарынхаас 1.6 хувиар тус тус өссөн байна. Үүнд хүнс, орон сууц, боловсрол, зочид буудал нийтийн хоолны үнэ голлох нөлөө үзүүлжээ. Хүнсний бүтээгдэхүүн дундаа махны үнэ 14.3, хүнсний ногоо 24.2 хувь өссөн байна. Мөн орон сууцын түрээсний үнэ 37 орчим хувиар өссөн нь оюутан, сурагчдын хичээл эхэлсэнтэй холбоотой аж.
2025-09-18
Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Агаарын харилцааны тухай Монгол Улсын болон Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан байна. Уг хэлэлцээрт талууд энэ сарын 16-нд гарын үсэг зурсан аж.
2025-09-18
“Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд таван жил хорих ял оноож, бусдынх нь зорчих эрхийг хязгаарлалаа
“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой, 42 хүн, гурван аж ахуйн нэгжийнхэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх есдүгээр сарын 8-ны даваа гаргаас эхлэн хэлэлцэж, өчигдөр шийтгэх тогтоолоо танилцууллаа. Үүнээс өмнө шүүгдэгч 42 хүнээс 19-ийг нь гэм буруутайд тооцож, 23-ыг нь цагаатгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр гэм буруутайд тооцсон 19 хүн, гурван аж ахуйн нэгжид ял оноосноо уншиж сонсгосон юм.
2025-09-18
Шүүхийн шийдвэр: Эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн Н.Э-ыг бүх насаар хорих ял оногдуулжээ
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийн шүүгдэгч Н.Э-д холбогдох шүүх хурал болж, шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, прокуророос санал болгосны дагуу шүүгдэгч н.Энхбатад бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болжээ.
2025-09-17
Blitz: Дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдсэнээ харахад таатай байна
Цахим спортын “Counter strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground-2 тэмцээн Серби улсын Белград хотын “Belgrade Arena”-д энэ сарын 12-21 хүртэл зохион байгуулагдана. Уг тэмцээний үеэр манай улсын “MongolZ” багийнхан Хятадын “Lynn vision”, “TYLOO” багийг буулган авч, Valve дэлхийн чансааг тэргүүлэх болов.
2025-09-17
Хохирогчийн өмгөөлөгч: Бид гар утсыг нь нээж үзээд, хэдэн жил ямар их дарамтад явж буйг нь мэдсэн
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийн шүүгдэгч Н.Э-д холбогдох шүүх хурал боллоо. Н.Э нь “Gem mall” худалдааны төвд гэр бүлийн хүнээ онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөсөн хэрэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 (онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
2025-09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө
Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 109 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөх ёслолын үеэр зарим хүнд Ю.Цэдэнбал академийн хүндэт шагналыг гардуулжээ.
2025-09-17
Аюулт үзэгдэл, ослын улмаас 222 хүн нас барж, 44.7 тэрбумын хохирол учирчээ
Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний найман сарын байдлаар 3828 бүртгэгдсэнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 155 буюу 4.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Аюулт үзэгдэл, осолд нийт 4018 хүн нэрвэгдсэнээс 222 нь амиа алдаж, 44.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
2025-09-17
13 орны эрдэмтэн судлаач тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх шийдлийг хэлэлцэж байна
Тарваган тахал өвчний эсрэг “Yersinia” хэмээх 15 дахь удаагийн олон улсын симпозиумыг манай улсад энэ сарын 15-16-нд зохион байгуулж байна. Уг симпозиум нь Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахал өвчний эсрэг хэрэгжүүлэх сайн туршлага, үр дүнтэй гарц шийдлүүдийг салбарын мэргэжилтнүүд хамтран хэлэлцэх зорилготой юм.
2025-09-17
“Монголын музейн хөгжил 100 жил”-ээр аялахуй
Үндэсний номын сангийн салбар номын санд “Монголын музейн хөгжил 100 жил” номын нээлт болов. Уг бүтээлд Мон¬голд музейн салбар хэрхэн үүсэж хөгжсөн үйл явцыг баримт, мэдээлэл, олон талт эх сурвалжуудад тулгуурлаж, музейн сан хөмрөг бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, судалгаа, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хөгжил, дэвшил, өөрчлөлтийг олон талаас нь шинжлэн харуулахыг зорьжээ.
2025-09-17
Монголд 617 мянган жуулчин ирээд байна
Манай улсад 2025 оны эхний найман сарын байдлаар 600 мянган жуулчин ирснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тэгвэл энэ сарын эхний хагаст 16 мянга гаруй хүн нэмж зочилсноор жуулчдын тоо өдгөө 617 мянгад хүрээд байгаа аж.
2025-09-16