Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Байлдааны самбын отгон дэлхийн аварга жюү жицүгээр өрсөлдөв

Холимог тулаанаар ч давхар хүч үздэг Г.Баяндүүрэн байлдааны самбоор 2017 онд ОХУ-ын Сочи хотод болсон ДАШТ-д 57 кг-д хүрэл медаль хүртэж байсан бөгөөд өнгөрсөн жил Бишкект 58 кг-ын жинд алтан медаль хүртэж Монголын байлдааны самбын түүхэнд гурав дахь дэлхийн аварга болсон
2023-07-19

НҮБ, Олон улсын Олимпын хорооны хамтарсан үзэсгэлэнд оролцлоо

НҮБ-ын Женев дэх төв, Олон улсын Олимпын хороо (ОУОХ)-той хамтран зохион байгуулж буй “Эмэгтэй хүний эрхлэх ажил биш? Спорт дахь саад тотгорыг эвдэхүй” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
2023-07-19

Теннисний ертөнцийн шинэ ханхүү 

Теннисний дөрвөн “Их дуулга” тэмцээний хамгийн алдартай нь гэж болох “Уимблдон”-д Испанийн К.Алкарас домогт Н.Жоковичийг дөрвөн цаг, 43 минут үргэлжилсэн маш өрсөлдөөнтэй таван сетэд (1:6, 7:6, 6:1, 3:6, 6:4) ялж аваргаллаа. Ингэснээр өдгөө 20 настай залуу тамирчин тус тэмцээнд таван жил дараалж түрүүлэх Н.Жоковичийн хүсэлд саад болов. Н.Жокович сүүлийн 14 “Их дуулга” тэмцээний 10-ынх нь финалд шалгарахдаа наймд нь түрүүлсэн гайхалтай амжилтын эзэн болоод байсан юм. Тэрбээр 2020 оны “Ролан гаррос”, 2021 оны “US оpen”-ий шигшээ тоглолтод ялагдсан билээ. 
2023-07-19

Г.Сугар мэлхий сэлэлтийн төрөлд түрүүллээ 

БНСУ-д Сөүл хотын зохион байгуулсан, Усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд манайхаас “Далайн хаадууд” клубийн тамирчин, спортын мастер Г.Сугар өрсөлдлөө. Тэрбээр 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд тэргүүлж, алтан медаль зүүв. Түүнчлэн Японы Фүкүока хотод энэ сарын 23-30-нд болох “World aquatics champion­ships-Fukuoka” усанд сэлэлтийн ДАШТ-д манайулсаасдасгалжуулагч Х.Батболд, О.Баттулга нарын удирдлагад ОУХМ цолтой эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин эх орноо төлөөлж өрсөлдөх нь. 
2023-07-19

Б.Хулан нутгийнхаа дэвжээн дээр хүрэл медаль хүртэв

БНСУ-ын Ми Жэ Ман, Казахстаны Даяна Аманжолова нарыг тус тус ялж хагас шигшээд энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, 2021, 2022 оны дэлхийн аварга Германы Дениз Крахт боолгож ялагдсан
2023-07-18

Өсвөрийн жүдочид 5 АЛТ, 3 МӨНГӨ, 6 ХҮРЭЛ медаль хүртлээ

Хонгконгод байгуулагдаж буй, Жүдо бөхийн Өсвөр Залуучуудын, Олон улсын тэмцээнд, Монгол улсаа  төлөөлөн 26 тамирчин хүч үзэж байна.  Өчигдөр Залуучуудын  насны  ангилалд  18 тамирчин барилдсанаас  5 АЛТ 3 МӨНГӨ 6 ХҮРЭЛ нийт 14 медаль хүртлээ. 
2023-07-18

Б.Мягмарсүрэн мөнгөн медаль хүртлээ 

Монголын дугуйн спортын улсын шигшээ багийн тамирчид БНХАУ-д энэ сарын 9-16-нд зохион байгуулсан олон улсын “Tour of Qin­ghai lake” тэмцээнд 17 орны 24 багийн 168 тамирчинтай хурд сорилоо. Олон улсын дугуйн холбооноос энэ жил олон улсын, олон өдрийн томоохон тэмцээнд амжилттай оролцож, байр эзэлсэн тамирчдад Парисын олимпод оролцох эрхийн оноо олгож буй. Манай дугуйчдаас дээрх тэмцээний долоо дахь өдрийн уралдаанд ОУХМ Б.Мягмарсүрэн мөнгөн медаль хүртэв. Тэрбээр уралдааны эхэнд өрсөлдөгчдөөсөө тасарч, урагшлан II байрт шалгарснаар манайхан олимпын эрхийн оноогоо ахиулжээ. 
2023-07-18

“Улаанбаатар-2023” ДАШТ үргэлжилж байна

Степпе Арена”-гийн дэвжээн дээр Монгол, Серби, Нидерланд, Казахстан, Кыргызстан, Австри, Румын, Саудын Араб, Швед, Швейцарь, Тайвань, АНЭУ, АНУ, Вьетнам гэсэн 41 орны 500-гаад тамирчин өрсөлдөж байна.
2023-07-17

Өсвөрийн жүдочид 6 АЛТ 7 МӨНГӨ 4 ХҮРЭЛ нийт 17 медаль хүртлээ

Хонконг Улсад зохион байгуулагдаж буй, Жүдо бөхийн Өсвөр Залуучуудын Олон улсын тэмцээнд, Эх орноо төлөөлөн 28 тамирчин хүч үзэж байна. Өнөөдөр өсвөр насны ангилалд 18 тамирчин барилдсанаас 6 АЛТ 7 МӨНГӨ 4 ХҮРЭЛ нийт 17 медаль хүртлээ.
2023-07-16

Т.Тулга дэлхийн чансааны гуравт эрэмблэгдэж эхэллээ

Дэлхийн чансаа олгох 2023 оны сүүлийн тэмцээн Унгар улсад болж байна
2023-07-14

Б.Мөнхзаяа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Тэрбээр Тайландад зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний 10.000 метрийн зайн гүйлтэд Монгол Улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, хүрэл медаль хүртлээ.
2023-07-14

Сонгомол дээд насны уралдаанд Сартай хээр түрүүллээ

Сонгомол дээд насны уралдаанд нийт 87 хурдан морь бүртгүүлснээс Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн сартай хээр  түрүү магнайд хурдалсан байна.
2023-07-13

Түрүү бөхөд 10.000 ам.доллар, үзүүр бөхөд 5.000 ам.доллар гардуулжээ

Түрүү бөхөд 10.000 ам.доллар, үзүүр бөхөд 5.000 ам.доллар гардуулжээ.
2023-07-13

Улсын арслан Б.Орхонбаяр ЗУРГААГИЙН ДАВААНД уналаа

Зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаяр Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Г.Ганхуягт өвдөг шороодлоо. Ингэснээр аймгийн арслан Г.Ганхуяг улсын харцага цолын болзол хангалаа. 
2023-07-12

Б.ЦЭРЭНДАГВА: Бөхчүүдийн цолыг сайхан дуудахад хийморь нь сэргэж, сайн барилддаг

Уртын дуучин, үндэсний бөхийн улсын засуул, хурдан морь цоллооч Б.Цэрэндагва Үндэсний бөхийн манлай засуул, Гавьяат жүжигчин Б.Батболдын шавь. Тэрбээр жил бүрийн наадмаар барууны магнайд дэвэн зодоглох хүчит бөхчүүдээ засдаг. Аавынхаа дуулах авьяасыг өвлөж, урлагт хөл тавьсан түүнийг багш нь үндэсний бөхийн цол дуудаачдын улсын IV уралдаанд түрүүлэхэд нь баярлаж, Монголын үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн багийнхантай анх танилцуулснаар улсын аварга, арслан цолтнуудын цолыг дуудах хүндтэй хувь тохиожээ. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түүний мөрөн дээрээс улсын цол хүртсэн хүчтэн цөөнгүй бий. 
2023-07-11

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр М.Болд сонгогдлоо 

Энэ удаа эрэгтэй дэд ерөнхийлөгчөөр С.Жаргалсайхан, эмэгтэйнхээр И.Сарангэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн зөвлөлийн гишүүнээр М.Баярмагнай сонгогдов. Мөн Орон нутгийн төлөөллийн зөвлөлийн гишүүнээр Л.Наранбаатар, Зөвлөлийн эмэгтэй гишүүнээр Ч.Мөнхзул сонгогдсон юм. Ээлжит их хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн байна. 
2023-07-06

Д.Энхтүвшин ДАШТ-д оролцох эрх гардлаа

Бельгийн Антверп хотод есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 8-нд болох гимнастикийн 52 дахь удаагийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд манай улсаас хоёр тамирчин оролцоно. Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Энхтүвшинд Сингапурт энэ сарын 13-18-нд зохион байгуулсан спортын гимнастикийн насанд хүрэгчдийн 10 дахь удаагийн Азийн АШТ-ий чөлөөт хөдөлгөөний төрөлд амжилттай оролцсон юм.
2023-06-29

Б.Энхсаран Ханжоуг зорих ялагчаар тодорлоо

Азийн олимпын зөвлөлөөс томилогдсон тусгай багийнхан ирж, шалгаруулалтын шилдэг оролцогчийн шагналыг гардуулжээ. Тэргүүн байрт Швейцарын Лозанн хотын Бизнесийн сургуулийн оюутан Б.Энхсаран тодорч Ханжоуг зорих боллоо. Дэд байрт “Шинэ эрин” сургуулийн сурагч Б.Энэрэл, гуравдугаарт “Оюунлаг” сургуулийн сурагч Д.Марал шалгарсан байна. Өмнөд хөршийн Ханжоу хотод өнгөрсөн жил болох байсан Азийн IX наадам цар тахлын улмаас хойшилсон тул Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийнхөн энэ жил есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. 
2023-06-29