Жан Жэнь: Эх орондоо хайртай байгаарай
Улмаар овгоо өөрчилсөн нь илэрсэн ч эрдэм мэдлэгийг нь үнэлж, хэлтрүүлжээ. Соён гэгээрүүлэгч Жан Жэнь цэцэрлэг, сургууль, их сургууль, ахмадын асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжлэг үзүүлэх төв, музей, ши жүжгийн театр байгуулсан. Улмаар Эх орондоо хайртай байгаарай, цаг хугацааг хайрлаарай, олон түмнээ хайрлаарай хэмээн бичиж үлдээжээ. 2020 онд Нантуний музейд Ши Жин Пинь айлчилж, нэрт хүмүүний хэлсэн үгийг ихэд үнэлсэн байна.
2023-06-30
Люсы боомтын үйл ажиллагаатай танилцлаа
Хөх мөрөн, Шар тэнгис, Дундад далай нэг урсгалд нийлэх торгон мөчийг харахын зэрэгцээ Монгол, Хятадын сэтгүүлчид Чидунь хотын далайн инженерчлэл, ложистик тээврийн үйл ажиллагаатай танилцлаа.
2023-06-30
Сүжөү хотын жолоочгүй автобус, такситай дүүргээр зочиллоо
Өдгөө тус хотод жолоочгүй таксины дөрвөн компани бий. Мөн эл жишиг төв дэлхийн хэмжээний 13 компанитай хамтардаг. Уг тоогоо 165 болгож ахиулах зорилготой. Энэ бүх бүтээн байгуулалтыг хийхэд Засгийн газраас нь ихээхэн дэмждэг байна. Тиймээс тус хотынхон зургадугаар сард жолоочгүй машины экспо зохион байгуулжээ. Өмнө дөрвөн удаа амжилтай зохион байгуулж байсан туршлагатай юм байна.
2023-06-30
Шанхайн "Юй юань" аялал жуулчлалын бүс 400 жилийн настай
Шанхайг анх удаа зорих бол заавал очих газрын нэг нь 400 жилийн настай "Юй юань" барилга гэж зөвлөе. Эл аялал жуулчлалын бүсийг өдгөө өдөртөө 10 000 хүн үзэж сонирхдог. Нэг хүний төлбөр нь 40 юань аж. Эл уул, ус, ногоон байгууламж, үзэсгэлэн тэгширсэн түүхэн барилгыг 400 жилийн өмнө буюу Чин гүрний үед нэгэн хүү аавдаа зориулж, тухайн үеийн хамгийн шилдэг уран барилгачдыг урьж бариулсан гэдэг.
2023-06-29
Хуанжу Гэг киноны Рү Мөмө дахин "мэндэлжээ"
Энд улсдаа нэртэй сая сая дагагчтай инфлүүсерүүд ажиллаж, шууд дамжуулалт хийж, дэлхийн брэндүүдийн бусдаас ялгарах онцлог, давуу тал зэргийг олон нийтэд сурталчилж ажилладаг.
2023-06-28
Хог хаягдлын сайн туршлагаа хуваалцлаа
Мөн өөрсдөө хогний модон байгууламжаа төмөр хийцтэй болгож сольжээ. Үүнээс гадна оршин суугчид байрныхаа үзэмжийг сайжруулах үүднээс тухайн орчноо зүлэгжүүлж, цэцэг тарьсан байлаа. Ингэхдээ жимс, ногооны хальс, цайны шаар зэргийг ашиглаж хөрс хийсэн аж. "Дөрвөн навчит хошоонгор" сууц өмчлөгдийн холбооноос санаачилга гарган хог хаягдлын сургалт зохион байгуулснаар оршин суугчид хогоо ангилж хаядаг болсон байна. Эл дүүрэг Шанхай хотын төв хэсэгт байрладаг.
2023-06-27
Гүнфан дүүргийн хуучны орон сууцуудыг цахилгаан шаттай болгоно
Оршин суугчдын гуравны хоёр хувь нь цахилгаан шат суурилуулахыг зөвшөөрсөн. Цахилгаан бас бүр чиптэй, царай танигчтай. Энэ ажлыг хийхэд Засгийн газар нийт зардлын 40, иргэд 60 хувь гаргасан" хэмээн мэдээлэл өгсөн. Цаашид Шанхай хотын хуучны бүх барилгыг цахилгаан шаттай болгох юм байна.
2023-06-27
Мэс заслыг 5000км-ын зайнаас ч амжилттай хийж болно
БНХАУ эрүүл мэндийн салбартаа томоохон дэвшил гаргажээ. Үүний бодит жишээ нь Шанхай хот дахь Бичил хагалгааны инновацын төв юм. Тухайлбал, зургадугаар сарын 24 нд Хан жөү хотын эмч 5000 км-ын алсад байгаа Шинжианы иргэнд дээрх Бичил хагалгааны инновацын төвийн аппаратыг ашиглан элэг тайрах мэс засал хийсэн нь амжилттай болжээ
2023-06-27
МСНЭ-ийн гишүүд БНХАУ-д зочилж, хамтарсан сурвалжилга бэлтгэж байна
Тодорхой хэлбэл, зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 3-ны өдрүүдэд, Ардын өдрийн сонин, Гуанмин өдрийн сонин , Монцамэ агентлаг, Өвөр Монголын радио телевиз хороо, Өвөр Монголын Өдрийн сонин, МҮОНРТ, Өнөөдөр сонин, Монголын мэдээ сонин зэрэг Хятад Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, Хятадын өндөр хөгжилтэй хотууд болох Шанхай болон Жянсу хотоор аялж, Хятадын шинжлэх ухаан технологийн ололт амжилт, түүнчлэн Хятадын сүүлийн үеийн эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралыг сурвалжлах юм.
2023-06-26
Шанхай урт чацтай хот болно
Ингээд 2025 он гэхэд БНХАУ эл зорилтоо хүрэх гэнэ. Мөн Шанхай дэлхийн шилдэг хотоос гадна инновацын төв, хүн төрөлхтний хамгийн их очих дуртай тав тухай орчин, ногоон бүс бүхий орчин үеийн олон улсын метрополис хот болох гэнэ. Шанхай Хөх мөрний бэлчирт орших дэлхийн жишигт нийцсэн хот суурингаа 2035 он болтол хөгжүүлнэ.
2023-06-26
Үндсэн хуулийн цэцийн 4 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.22/ хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр дүгнэлтийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.
2023-06-22
Хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс 237 гомдол иржээ
Прокурорын байгууллага 2023 оны зургадугаар сарын 19- 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 237 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 911 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 151 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 760 нь хянагдаж байна.
2023-06-22