Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Бэлчээрийн зохистой удирдлагын олон улсын эвсэл байгуулах талаар санал солилцов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотод зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын XVI бага хуралд оролцож байна. Тэрбээр өчигдөр тус конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзаж, байгаль дэлхийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулан ажиллаж байгаад нь талархлаа илэрхийлжээ.
2024-12-04

Суудлын автомашины импорт 72.4, ачааных 41.1 хувиар өсжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газраас автомашины импорт, нүүрсний экспорттой холбоотой энэ оны статистик мэдээллийг танилцуулав. Манай улс 2024 оны эхний 11 сард суудлын 115 667, ачааны 26 801 автомашин импортолсон нь аль аль нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн дүн аж. Хилээр оруулж ирсэн суудлын машины тоо өнгөрсөн жилийнхээс 72.4, ачааных 41.1 хувиар өсжээ.
2024-12-04

“Дэлхийн өв болсон газраа сүйдлэхийн оронд Бургастайн боомтыг хөгжүүл”

Говийн их дархан цаазат газрыг устган, Нарансэвстэйн боомт нээж, уул уурхайн зам тавихыг эсэргүүцэн Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумын Нутгийн зөвлөл, “Хавтгай, мазаалай, их говио аваръя” төрийн бус байгууллагынхан болон иргэдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл өглөө. Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Алтай, Баянхонгорын Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд хамтран “Хавтгай, мазаалай, их говио аваръя” төрийн бус байгууллагыг байгуулжээ.
2024-12-04

Жендерийн үндэсний хорооныхон цаасан дээр л “ажилласаар” байх уу

Монголын морин спорт, уяачдын холбооны VIII их хурал уржигдар Төрийн ордонд болсон юм. Холбооныхоо ерөнхийлөгчийг сонгох уг хурлын үеэр нэр бүхий нэгэн уяач “Чадвартай, чадалтай эрийн хуйх морь унадаг болохоос биш, охин шиг юмнууд чадахгүй” хэмээн хэвлэлд ярьжээ. Охин шиг гэдэг нь яг ямар утга илэрхийлнэ вэ. Үүний цаана “уйланхай, уяхан, турьхан” гэсэн санаа цухалзаж байна уу. Цовоо, цолгиун уралдаанч охид бишгүй олон.
2024-12-04

Сайжруулсан түлшний үнийг ирэх оноос нэмэх нь

Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг сайжруулсан түлшээр хангадаг “Тавантолгой түлш” компанийн менежментийг нийслэлд шилжүүлээд буй билээ. Үүнтэй холбоотойгоор тус компанийн менежментийг хэрхэн шинэчлэхээ хотын дарга Х.Нямбаатар саяхан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан байна.
2024-12-04

“Шунхлай” нээлттэй бондын анхдагч арилжааг нээж, цан цохилоо

“Шунхлай холдинг”-ийн охин компани “Шунхлай” ХХК өчигдөр нээлттэй бондын анхдагч арилжааг нээж, цан цохив. Тус компанийн зээлжих зэрэглэлийг “А тогтвортой” гэж үнэлсэн нь одоогоор дотоодын хамгийн өндөр үнэлгээтэй, хөрөнгө оруулалтын зэрэглэл болжээ. Энэ нь хэрэглэгчдэд ихээхэн итгэл төрүүлээд буй юм.
2024-12-04

Нийт нутгийн 50 хувьд зуд болох эрсдэлтэй

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийнхэн зудын эрсдэлийн зургийг хүйтний улиралд тогтмол танилцуулдаг билээ. Энэ жилийн хувьд манай орны нийт нутгийн 50 хувьд зуд болох эрсдэлтэй гэсэн төлөвийг тус хүрээлэнгийнхэн гаргасан байна.
2024-12-04

Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар тэргүүллээ

Испанийн Мадрид хотноо зохион байгуулсан Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар тэргүүлжээ. Удаах байрт Франц болон Польшийн баг шалгарсан бол гуравдугаарт Филиппин улсын сйилбэрчид жагссан байна.
2024-12-04

Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалах ач тустай юм байна. Мөн элгэнд өөх ихээр хуримтлагдахаас сэргийлж, үе мөчний өвдөлт, хэт таргалалт, архаг хууч өвчинд тустай аминхүчлийг их хэмжээгээр агуулдаг аж.
2024-12-03

Гал түймрийн 84 дуудлага бүртгэгдсэний 57 нь нийслэлд байна

Гал түймрийн 84 дуудлага бүртгэгдсэний 57 нь нийслэлд байна
2024-12-03

Ч.Өнөрбаяр:16 яамнаас дөрөв нь л зохих ёсны дагуу мэдээлэл, тайлангаа ирүүлсэн

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг ажлын тайлангаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлттэй уялдуулан гаргах үүрэг, чиглэл өгсөн. Үүний дагуу яамдуудад нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлттэй уялдуулан гаргасан тайлан мэдээг ирүүлэх үүрэг даалгаврыг хүргүүлжээ.
2024-12-03

Хурал төгсөрсөн ч улс хөгжсөнгүй

- Сард 100 хурал хийсэн хэвээрээ л байна -
2024-12-03

Завханы Отгон сумд хамгийн хүйтэн, Өмнөговийн Баян-Овоод дулаан өдөр тохиожээ

Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар дулаан, цаг агаар тогтуун байсан бол өчигдрөөс агаарын температур эрс доошилж, хүйтний эрч чангарч эхэллээ.
2024-12-03

Хэл хуурын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэв

Эрдэм шинжилгээний бага хуралд МУИС-ийн багш, археологич Ц.Төрбат “Монгол нутгаас олдсон археологийн хөгжмийн зэмсгүүд”, соёл судлалын доктор С.Юндэнбат “Аман хэл хуур хөгжмийн өв соёл”, Монгол хэл хуурын холбооны тэргүүн, хэл хуурч, хөөмийч Д.Даваасүрэн “Монгол хэл хуурын сургалт, урын сангийн хөгжил” зэрэг илтгэл хэлэлцүүлсэн юм.
2024-12-02

Тээврийн хэрэгслээ техникийн үзлэг, оношилгоонд оруулаагүй, татвар төлөөгүй, торгуультай бол хөдөлгөөнд оролцуулахгүй

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам,тээврийн осол, гэмтлийг цөөрүүлэх ажлын хүрээнд техникийн үзлэг, оношилгоонд оруулаагүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг энэ сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүйг нийслэлийн ЗДТГ-аас мэдэгдсэн юм.
2024-12-02

МУБИС-ийн урд хэсэгт байрладаг нүхэн гарц усанд автжээ

МУБИС-ийн урд хэсэгт байрладаг нүхэн гарц нь нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэг. Хүн их явдаг болохоор бохирдол ч ихтэй. Гэтэл сүүлийн үед бороо, цасны ус нүхэн гарцыг дүүргэх болжээ. Өнгөрсөн баасан гарагт гэхэд л хонгил бүхэлдээ усанд автсан байв.
2024-12-02

Хүүхдүүд угаалгын бодист хордох нь ихэсжээ

Эмч Э.Намуун “Угаалгын шингэн бодис олон янз болжээ. Өнгө үзэмж нь гоё, чихэр шиг л харагддаг. Тиймээс хүүхэд сонирхон, бүр ууснаас хордож, манай эмнэлэгт хандсан. Мөн угаалгын бодисоор тоглож байгаад хагалж, нүд рүүгээ оруулж үрэвсүүлсэн тохиолдол ч бий. Тиймээс эцэг, эхчүүд анхааралтай байх шаардлагатай. Энэ төрлийн бодисыг хүүхдүүдээс аль болох хол байлгах хэрэгтэй. Мөн хүүхэд хордохоор зүйл уусан бол эмнэлэгт нэг цагийн дотор хандах ёстой” гэсэн юм.
2024-12-02

Дархан-Уулын спорт цогцолборын барилга зургаан сарын дотор тараа таниуллаа

Дархан-Уул аймгийн “Darkhan united arena” спорт цогцолборын дээврээс ус гоожсон байна. Уг барилгыг өнгөрсөн зургаадугаар сарын 21-нд ашиглалтад оруулсан юм. Гэтэл зургаан сар ч бололгүй дээврээс нь ус гоожиж, тараа таниулав. Үүнээс болж тус спорт цогцолборт өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан Үндэсний дээд лигийн тоглолт засварлахад хүрчээ.
2024-12-02

Төрийн бизнес өргөжиж, хувийн хэвшлийнх шахагдаж байна

“18 жил хандив цуглуулж, эко, сайн дурын ажил хийлээ. Сүүлийн үед төр ойн салбар луу орсноос хойш мод үржүүлгийн ажил монополжиж, дандаа наймаа, унац, шахаа ярьдаг болсон. Төр засаг өөрөө нийгмийн хорт хавдар болчихлоо. Тэд манай клубийн 10 жилийн төсвөөр нэг удаа зугаалж байна. Ийм хэмжээний мөнгөөр 12 000 хүүхэд, залуус хоёр сая гаруй мод тарьж ургуулан, усалж, арчилна...”
2024-12-02

Согтуу эр бага насны хүүхэд рүү халуун ус цацаж түлжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баруунбаян уулын гудамжны нэгэн тоотод бага насны хүүхэд рүү халуун ус цацаж түлсэн хэрэг гарав. Т.М гэх 42 настай эр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам тавьж, тухайн хаягт хамт амьдардаг нагац дүү, 10 настай охин руу буцалсан ус цацсан байна.
2024-12-02