Монголын шувуу хамгаалах төв, “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Эрчим хүч, ус хангамжийн төвтэй хамтран махчин шувуудын цахилгааны хүчдэлд цохиулах эрсдэлийг бууруулах, үхэл хорогдлыг арилгах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үүний хүрээнд шувууд цахилгаанд хамгийн их цохиулж үрэгддэг, Говьсүмбэр аймгийн Чойрын 10 кВ-ын өндөр хүчдэлийн шугамын 1100 гаруй төмөр бетон тулгуурт хамгаалах тусгаарлагч суурилуулахаар болжээ. Ирэх хавраас эхлүүлэх уг ажилд УБТЗ-ын салбар нэгжүүд хүн хүч, хөрөнгө мөнгөөр туслах бол тусгаарлагч бү рээсийг худалдан авах санхүүжилтийг АНЭУ-ын “Мохамед Бин Зайед махчин шувуу хамгаалах сан”-гаас гаргах юм байна.
Өнгөрсөн наймдугаар сард танилцуулсан судалгаагаар дээрх 1100 гаруй тулгуур шон бү хий өндөр хүчдэлийн шугамд он гарснаас хойш 17 зүйлийн 208 бодгаль махчин шувуу эндсэний 46 нь идлэг шонхор байсныг Монголын шувуу хамгаалах төвийнхөн хэллээ. Харин шугамыг тусгаарлагчаар бүрснээр махчин шувуудын үхэл хорогдлыг 95 хувиар бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцсон аж. Монгол орны хэмжээнд өмнө нь ийм төрлийн тусгаарлагчаар 27 мянган шонг бүрж, шувуудыг хүч дэлд цохиулж, үрэгдэхээс хамгаалжээ.
О.Оргилох