Оюутолгой сонголд оролцож буй Шадар сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Оюутолгойн гэрээ байгуулахдаа буруу байгуулагдаагүй. 34 хувь байна уу падлийгүй. Хамгийн гол юм нь анхны хөрөнгө оруулалт, цаашдын хөрөнгө оруулалтаа анх ярьсныхаа дагуу хянаж, хязгаарлаж шалгах ёстой. Энэ байхгүй. Намайг Ерөнхий сайд байхад 5.1 тэрбум байх ёстой хөрөнгө оруулалт 7.1 тэрбум ам.доллар болсон. Энийг тойрч яриач ээ. Мөн зээлийн хүү, дараа нь бусад юмруугаа орох ёстой. Манай Засгийн газрын Тэргүүн Шадар сайд Д.Тэрбишдагва, Д.Ганхуяг, Батбаяр, Ч.Улаан эд нар анх гэрээ байгуулагдаж байх үед өөр өнцгөөр хандаж ярьж байсан. Бүгдээрээ манай Засгийн газрын сайд нар. Манай Засгийн газар төслийг зогсооё гээгүй, өмнө болохгүй гэж байсан зүйлийг засч залруулъя гэсэн оролдлого хийе гэсэн. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад ТЭЗҮ-ээ өөрчилж байгаад гүний уурхайн хөрөнгө оруулалтыг хийсэн. Хоёр тэрбум ам.долларын хэтрэлтийн учрыг олоогүй байтал дараагийнхыг хийхээр та нарын яриад байгаа 20 хэдэн тэрбум болдог юм байгаа биздээ.
С.Баярцогтыг ч буруутгахгүй. С.Баярцогт чи ногоон ном ярихаа боль, чи юу ярих вэ гэхээр 2019, 2020 онд авах ёстой байсан ногдол ашиг яагаад алга болсон юм, энэнд ямар хүчин зүйл нөлөөлөөд байсан юм. Энэ ашгаа авахын тулд юу хийх байсан юм, юу хийгээд бид нарын ногдол ашиг дашийншог болсон юм. Чи ийм юм ярь л даа. Наад ногоон ном чинь чинийх биш Засгийн газрын гаргасан юм" гэв.