Төсвийг 3.6 их наяд төгрөгөөр бууруулж, үргүй зардлаа хасахыг шаардлаа
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, ирэх оны улсын төсвийн зарлагыг бууруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээ мэдэгдлээ. Ирэх оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулахыг тэд шаардсан юм. УИХ-ын сонгуулиас хойш дөрөвхөн сар өнгөрч буй атал намууд мөрийн хөтөлбөрөө мартаж, амлалтаасаа тэнгэр, газар шиг зөрүүтэй төсвийн төсөл боловсруулаад буйг гишүүн Д.Энхтүвшин хөндлөө.
2024-11-05
Инфлүүнсерүүдийг “хазаарлах” хууль хэрэгтэй байна
Дэлхий дахинд техник, технологи хөгжихийн хэрээр монголчууд ч ухаалаг гар утас, цахим сүлжээг өргөнөөр ашиглах болжээ. Энэ нь нэг талаас мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай авах давуу талтай. Гэвч хууртагдах, залилуулах зэрэг асуудал ч гарсаар байна. Ялангуяа цахим орчинд хэдийн танил болсон, олон дагагчтай хүмүүс огт хэрэглэж үзээгүй бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан, борлуулдаг “моод” дэлгэрээд байна.
2024-11-05
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” үзэсгэлэнг тольдоорой
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан, Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг нээгээд байна. Энэ үеэр монгол уран бичлэгийн шилдгүүдийг тодруулан шагнажээ. Уран бүтээлч, багш, оюутан, сурагч гэсэн дөрвөн ангилалд шилдгүүдийг тодруулав.
2024-11-04
“45 хоногийн сургалтад хамруулсан хүмүүс багшийн орон тоог нөхөх боломжгүй”
Монголын багш нарын холбооныхон 45 хоногийн сургалтаар багшлах эрх олгох журмыг эсэргүүцэн өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийлээ. Тус холбооныхон Боловсролын сайдын баталсан, багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбоотой үйл ажиллагааны журмыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хүргүүлжээ.
2024-11-04
“Хоосон таваг” аянд нэгдээрэй
Хот байгуулалт, хотын стандартын болон нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрынхан хамтран “Хоосон таваг” аяныг энэ сарын 1-нээс эхлүүллээ. Энэ нь хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зорилготой аж.
2024-11-04
МУИС оюутны жишиг дотуур байртай болжээ
МУИС жишиг дотуур байртай болох ажлаа өнгөрсөн долоодугаар сард эхлүүлж байсан. Үүний хүрээнд II дотуур байраа засаж шинэчилсэн байна. Тэгвэл засварын ажил нь дуусаж, оюутнуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Уг байрны сарын төлбөр нь 267 450 төгрөг аж. Мөн бусад байрнаасаа ялгаатай нь өрөө бүрд хоёр оюутан байрлах гэнэ.
2024-11-04
“Нарансэвстэйн боомт байгуулснаар хавтгайн генетик мөхөх эрсдэлтэй”
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, хөхтөн судлаач, доктор, профессор Н.Батсайхан эл шийдвэрийг “Хавтгайн генетик мөхлийн сүүдэр айсуй” гэж тодотгов. Өөрөөр хэлбэл, тус бүсэд боомт байгуулснаар говийн шүхэр зүйл гэгддэг хавтгай устах эрсдэлтэйг анхаарууллаа.
2024-11-04
Нярайн зүрхний хүнд хэлбэрийн гажгийг эх орондоо эмчилдэг боллоо
Эх, хүүхэд, нярайд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн нярайн зүрхний мэс заслын эмчилгээ нэвтрүүлснээ зарлалаа. Тодруулбал, тус төвийн болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамтарсан баг зүрхний хүнд хэлбэрийн гажигтай төрсөн нярайд нээлттэй мэс засал анх удаа хийсэн нь амжилттай болжээ.
2024-11-04
Ерөнхий сайдын “хамсаатан”
“Ондо”-гийн, бас “шарк” гэдгээрээ олон нийтэд танигдсан Ч.Анар улс төрийн “цахилгаан шат”-аар өгсөж, нүд ирмэхийн зуурт л парламентын гишүүн болоод амжлаа. Улс төрийн талбарт тэрбээр “гэрлийн хурд”-аар гарч ирсний учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ойрын хүн байсантай нь холбоотой. Тэд Хэнтий аймгийн Бэрх тосгоны сургуульд хамт суралцаж байсан найзууд аж. Ч.Анар өөрөө ч үүнийгээ сонгуулийн өмнө ил цагаан хэлсэн байдаг.
2024-11-04
Зайсангийн гүүрийг энэ сарын 8-нд хаах нь
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг энэ өвлийн турш хааж, ирэх хавраас шинэчлэн барина гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээлсэн нь олон хүний эсэргүүцэлтэй тулгараад буй билээ. Тэгвэл уг гүүрийг энэ сарын 8-наас арванхоёрдугаар сарын 1 хүртэл хаахаар болсныг тус байгууллагаас өчигдөр мэдэгдэв. Энэ хугацаанд Зайсан орчмын бохир усны шугамыг шинээр татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх гэнэ.
2024-11-01
Агаарын бохирдол бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ
Бидний амьдралд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байна вэ. Хүүхдүүд энэ асуултад хэрхэн хариулах бол. Цаашлаад тэд хариултаа зурагт яаж дүрслэхийг олон нийтэд харуулах уралдааныг Монголын үндэсний музейгээс зарлажээ.
2024-11-01
Н.Номтойбаяр: Боловсролын зээлийн сангийн төсвийг эрс нэмэгдүүлье
УИХ-аар хэлэлцэж буй асуудлаар Үндэсний эвслээс байр сууриа илэрхийлж, мэдээлэл өгсөн юм. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Цөмийн энергийн тухай хуулийн төслийг манай нам дэмжихээр шийдсэн. Гэхдээ уран олборлох, Францын Засгийн газрын гэрээ хэлэлцээр болон хамтран ажиллах төсөл, хөтөлбөр гээд анхаарах хэд хэдэн асуудал бий.
2024-11-01
ДБЭТ-ын захирлаар Д.Алтанхуягийг томилжээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өнгөрсөн сарын 28-нд Б/15 тоот тушаал гаргаж, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд түр томилжээ.
2024-11-01