Монголын туялзуур сэлмийн холбоо өнгөрсөн 15 жилийн хугацаанд насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн УАШТ-ийг 2013- 2019, 2021-2024 онд нийт 11 удаа зохион байгуулжээ. Эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Гэрэлмаа таван алт, нэг мөнгө, хошой хүрэл буюу нийт найман медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Тэгвэл насанд хүрэгчдийн УАШТ-ий дараа эмэгтэйчүүдийн чансаа шинэчлэгдсэнээр улсын аварга Б.Амарзаяа хошуучилж эхэлсэн. Түүнчлэн эрэгтэйчүүдийн УАШТ-ийг 2010, 2013-2019, 2021-2024 онд 12 удаа зохион байгуулахад медалийн чанараар ОУХМ Б.Баттөмөр (дөрвөн алт) тэргүүлдэг бол шагналын тоогоор спортын мастер Ц.Жигжидсүрэн (долоон медаль) хошуучилж буй. Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлддөг сэлэмчдээс улсын аварга Б.Хаш-Эрдэнэ чансааны тэргүүн байрт бичигджээ.