Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын төрөл

ОУХМ Л.Алтанцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Тулаан эн тэнцүүхэн өрнөсөн бөгөөд гурван үеийн тулааны дараа шүүгчид эзэн орны боксчинд ялалтыг өгсөн юм.
2023-03-26

Ё.Басхүү Тбилисийн татамид мөнгөн медалийн эзэн боллоо

"Будапешт-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Алматы-2022" Азийн аварга
2023-03-25

Л.Алтанцэцэг ДАШТ-ий алтан медалийн төлөө тулалдана

Мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчин Моуттаки Ясминтай тулалдаж 5:0 харьцаатайгаар ялалт байгууллаа
2023-03-24

Л.Алтанцэцэг ДАШТ-ний ХҮРЭЛ медалийн болзол хангалаа

Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа хүртлээ.
2023-03-22

М.Энхжаргал ДАШТ-ий медалийн төлөө тулалдах нь

Энэтхэгийн Шинэ Дели хотод үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д 65 орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байна. Монголын шигшээ багийнхнаас 48 кг-д Л.Алтанцэцэг тоглолтын салхи хагалж, Францын Беннама Римтэй тулалдан, 5:0-ээр илүүрхэн, анхны ялалтаа байгуулсан.
2023-03-22

Ичиро Оцүкаг “Олимпын алдар” одонгоор шагналаа

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Японы мэргэжилтэн Ичиро Оцүкагийн энэ спортод оруулсан хувь нэмрийг үнэлж, МҮОХ-ноос “Олимпын алдар” одонгоор шагналаа. Тэрбээр шигшээгийн тамирчдыг энэ жил хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны болон цөөнгүй чухал тоглолтод сойно.
2023-03-16

Эмэгтэй боксчид ДАШТ-д өрсөлдөхөөр Энэтхэгийг зорилоо

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно. Манай улсаас тус тэмцээнд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга 8 бүсгүй, 3 дасгалжуулагчийн хамт өнөөдөр эх орноосоо мордов.
2023-03-14

Бишкектээс таван медальтай эх орондоо ирлээ

Тодруулбал, ОУХМ Намдагдоржийн Эрхэмбаяр чөлөөт бөхийн 65 кг-д алт, сонгомол бөхийн 67 кг-д хүрэл, Дашдоогийн Даваа-Очир чөлөөт бөхийн 70 кг-д мөнгө, ОУХМ Ширэндэвийн Батбаатар 86 кг-д хүрэл, Нансалмаагийн Бат-Эрдэнэ сонгомол бөхийн 77 кг-д хүрэл медаль тус тус хүртлээ.
2023-03-12

Чөлөөт бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллэ

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 68, 72, 76 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодров.
2023-03-11

Монголын биатлончид ДАШТ-д хурд сорьж байна

Казахстаны Шучинск хотод үргэлжилж буй биатлоны өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас шигшээ багийн зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна
2023-03-09

Брейк бүжигчдэд олимпын эрхийн оноо олгох нь

“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт брейк бүжиг багтсан. Японы Китакюүшү хотод болсон дэлхийн цуврал тэмцээнд 48 орны 180 бүжигчин, олимпын эрхийн оноогоо нэмэхээр өрсөлджээ
2023-03-02

Р.Надаль шилдэг 10-аас хасагдаж магадгүй

“Их дуулга” тэмцээний 22 удаагийн аварга Р.Надаль АТР-ийн чансааны шилдэг 10-аас ирэх долоо хоногт хасагдаж магадгүй
2023-03-01

Брэйк бүжигчдийн Парисыг олимпыг зорих тэмцэл эхэллээ

Олимпын хөтөлбөрт анх удаа багтаад буй брэйк бүжгийн тамирчдын Парисыг зорих их тэмцэл эхэллээ. 48 орны 180 бүжигчин Японы Китакюүшү хотноо хуран чуулж, олимпын эрхийн оноогоо нэмэхээр Дэлхийн цуврал тэмцээнд хоёр өдөр өрсөлдөв.
2023-02-27

Монголын гурван цаначин ДАШТ-д оролцоно

  Гүйлтийн цанын 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 5-нд Словенийн Планика хотод болно.
2023-02-15

Байт харвааны дэлхийн цуврал тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

АНУ-ын Лас-Вегас хотод байт харвааны дэлхийн цуврал тэмцээн зохион байгуулж буй
2023-02-08

Дугуйчид олимпын эрх олгох тэмцээнд оролцож байна

“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын мэргэжлийн дугуйн “Roojai online insurance” багт нэгдэн хурд сорьж буй билээ
2023-02-01

Зүүн Азийн залуучуудын наадмаар ажиллах сайн дурын ажилтнуудыг бүртгэнэ

Зүүн Азийн залуучуудын наадам ирэх наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатарт болно
2023-02-01

Супер Жокович

Энэ оны эхний “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн”-д серби теннисчин Н.Жокович түрүүлж, теннисний түүхэн дэх хамгийн агуу тамирчин гэдгээ дахин нотоллоо
2023-02-01