Олон улсын “Олимпын өдөр”-өөр Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд уламжлал болсон баярын үйл ажиллагааг МҮОХ-ны “Бөртэ-Чоно” талбайд зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд МҮОХ-ны гишүүд, спорт холбоод, Олимпын наадмын анхдагч тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүд нийлсэн 250 гаруй төлөөлөл ирсэн юм.
Баярын үйл ажиллагааг Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг нээсэн юм. Тэрээр Монгол Улсын спортын салбарын түүхэн цаг үе, 1964 оны Токиогийн олимпод өрсөлдөж явсан ахмад тамирчид болон бүх цаг үед спортын төлөө нэгдсэн бүх хүмүүст талархал илэрхийллээ.
Энэ үеэр МҮОХ-ны Алтан-Од шагналыг 1980 оны Москвагийн олимпын наадамд өрсөлдөж явсан ахмад тамирчин Я.Доржид гардуулсан юм. Мөн өнөөдрийн үйл ажиллагаанд 100 гаруй тамирчин багачууд хөгжөөнт гүйлтийн тэмцээнд өрсөлдөж халуун дулаан уур амьсгалтай нэгэн өдөр өнгөрөв.