Японы төв банк бодлогын хүүг 0.25 хувьд хүргэлээ
Япон Улсын төв банк өнгөрөгч гуравдугаар сард сөрөг хүүгийн бодлогоо халсан. Улмаар бодлогын хүүг 17 жилийн дараа анх удаа -0.1 хувиас өсгөж 0-0.1 хувийн түвшинд хүргэсэн. Тэгвэл өнөөдрийн бодлогын хүүгийн хурлаар гаргасан шийдвэрээр богино хугацааны хүүгийн түвшнийг 0-0.1% байсныг 0.25% болгож өсгөлөө. Энэ нь сүүлийн 17 жилийн хугацаанд хүүгийн түвшнийг өсгөсөн хоёр дахь тохиолдол болж байна.
2024-07-31
Алсын дуудлагын баг осолд орсон иргэнд тусламж үзүүлжээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч М.Пүрэвбаатар нарын алсын дуудлагын баг энэ сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллаж, авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугаралтай, амьсгалын дутагдалд орсон өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ.
2024-07-31
Цэцэрлэгийн хүүхдүүдийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
Цэцэрлэгийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 1-ний пүрэв гарагаас, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагаас эхлэх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн юм. Бүртгэлийг emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явуулна. Хэрэв хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Боловсролын Ерөнхий газраас сануулж байна.
2024-07-31
М.Энхжаргал хүрэл медалийн төлөө тулалдана
"Парис -2024" Зуны олимпийн XXXIII наадамд Монголын " ширэн бээлийтнүүдийг" төлөөлөн хоёр эмэгтэй боксчин оролцож буй билээ. Манай боксчид Олимпоос алт нэг ( Э.Бадар-Ууган), мөнгө хоёр ( П.Сэрдамба, Н.Төгсцогт), дөрвөн хүрэл( Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай) хүртэж байсан сайхан уламжлалтай. Харамсалтай нь энэ удаагийн олимпод эрэгтэй нэг ч боксчиг эрхээ авч чадаагүй( Олимпийн эрхийн төлөөх хоёр тэмцээний нэгд нь оролцож чадаагүй!) билээ.
2024-07-31
“Азийн хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачдын симпозиум” болно
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн яамны дэд сайд Ким Чан Бомыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Дэд сайд Ким Чан Бом Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн яамнаас бүс нутгийн улс орнуудын хууль зүйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Азийн хууль тогтоох институтийн зөвлөл (Council of Asian Legislative Institutions)-ийг үүсгэн байгуулахаар төлөвлөж байгаа тухай товчхон танилцуулав.
2024-07-31
Өдөрт дунджаар 6.28 сая ширхэг үнэт цаас арилжаалжээ
Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс 2024 оны эхний хагас жилд 45,024.07 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 40,704.45 нэгж, дундаж үзүүлэлт нь 42,940.88 нэгж байсан ба энэ оны 6 дугаар сарын 28-ны өдрийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,486.02 нэгж буюу 20.29 хувиар өсөж, 44,385.18 нэгж болсон байна. Зах зээлийн үнэлгээ 2024 оны зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар 11.28 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 288.11 тэрбум төгрөг буюу 2.62 хувиар өссөн байна.
2024-07-31
2025 онд хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулна
Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлийн яамны БҮТЭЭМЖИЙН ЦАГ-ийн эхний хэлэлцүүлэг "ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ" сэдвээр салбарын өнөөгийн байдал авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл солилцох хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн Сайд С.Одонтуяа, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, холбогдох албаны хүмүүс болон хорь гаран мэргэжлийн байгууллагууд оролцлоо.
2024-07-31
АҮЭБ-ын сайд Ц.Туваан Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны газар, хэлтсийн удирдлага, албан тушаалтнууд “Эрдэнэт” ТӨҮГ-ын уурхайчдын төлөөлөлтэй уулзаж, тус үйлдвэрийн үйл ажиллагаа, стратегийн төлөвлөлт, стандарттай танилцлаа. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш анхны томилолтоо Эрдэнэт үйлдвэрээс эхлүүлж байгаа аж. Уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн үйл явцын талаар Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулж, үйлдвэрийн цаашдын зорилт, үндсэн чиглэлд тусгагдсан төлөвлөгөөний биелэлтээс мэдээлэл хийв.
2024-07-31
ТАНИЛЦ: Франц руу зорчиход анхаарах зүйлс
Зуны олимпын “Парис-2024” наадам 2024 оны долдугаар сарын 26-ны өдрөөс наймдугаар сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Франц Улсын хилээр нэвтрэх үед зорчигчдын авч орохыг зөвшөөрсөн бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэе.
2024-07-30