Туркийн Анталья хотод болсон өсвөр үеийнхний Европын цомын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай улсын жүдочид дасгалжуулагч Х.Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нарын удирдлагад зодоглов. Тэд 24 орны 451 тамирчинтай 64 багц медалын төлөө өрсөлдлөө. Эмэгтэйчүүдээс 57 кг-ын жинд М.Цэндбазар (“Виннэр дэвжээ”), эрэгтэйчүүдээс 73 кг-д Б.Тэмүүлэн (“Мон-Алтиус Цагаанбаатар” академи) нар хүрэл медаль хүртэв. Жин тус бүрд хүч сорьсон тамирчдаас дөрөв нь шагналт V, гурав нь VII байрт шалгарсан байна.