БНХАУ-ын Жөнжоу хотод болсон снөүбоардын олон улсын нээлттэй тэмцээнд өсвөр үеийн тамирчид хоёр насны ангилалд өрсөлдөж, мөнгө, хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус тэмцээний сүүлийн өдөр охидын жиант слалом төрөлд М.Есүй тэргүүлж, эрэгтэйчүүдээс Г.Зоригт насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртсэн байна. Өдгөө 14 настай М.Есүй нь уг спортоор тав дахь жилдээ хичээллэж буй. УАШТ-д есөн удаа тэргүүн байрт шалгарсан түүний багш Г.Зоригт нь эл спортыг эх орондоо хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан юм.