Итали улсын Турин хотод энэ сарын 16 хүртэл үргэлжлэх тусгай олимпын өвлийн наадамд Монголын баг 103 орны 1500 тамирчинтай спортын найман төрлөөс зургаад нь өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдээс А.Алтан-Очир снөүбоардын жиант слалом төрөлд хүрэл медаль хүртэж, шагналын салхи хагалсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр снөүбоардын өөр төрөлд дахин өрсөлдөж мөнгө, эмэгтэйчүүдээс М.Энхзаяа хүрэл медаль хүртэв. Тэдний амжилтыг буухиалж А.Азжаргал уулын цанын төрөлд тэргүүлж, аварга болжээ. Түүнтэй зэрэгцээд баяр дээр баяр нэмж Б.Бямба-Эрдэнэ цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд (12.47 секунд) гүйж, мөнгөн медаль гардсан. Манай улсын баг одоогоор нэг алт, тус бүр хоёр мөнгө, хүрэл, нийт таван медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.