Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгч дийн холбооноос хөрөнгийн зах зээлийн орчин болон үнэт цаас гаргахтай холбоотойгоор үүсэж буй бэрхшээл, шийдвэрлэвэл зохих асуудлыг мэргэжилтнүүд, компаниудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлж, судалгаа гаргасан байна. Судалгаанд оролцогчдын олонх нь үнэт цаас гаргах зардал өндөр учраас хөрөнгө оруулалт татах боломж бага байна гэжээ. Мөн зах зээлийн нэгдсэн систем, платформ байхгүйгээс хувьцаа гаргах явц удаашрах, хүлээгдэх нөхцөл үүсдэг, бүртгэлтэй холбоотой журам, зааврууд ойлгомжгүй, хүндрэлтэй, хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх сул гэв. Түүнч лэн үнэт цаас гаргагч, зохицуулагч байгууллагууд хууль журмын хүрээнд олон тайлан, маягт бэлтгэн мэдээлдэг ч хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүрдэггүй зэргийг дурдсан байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хөрөнгийн зах зээлийн нэгдсэн мэдээллийн сантай болох, анхдагч арилжааны шимтгэлийг бууруулах, бүртгэл, арилжааны үйл явцыг цахимжуулах, олон нийтийг хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт, мэдээллээр хангах шаардлагатай гэв.
С.Дулам