“Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлнэ
Хөрөнгийн зах зээлийг урт болон дунд хугацаанд тогтвортой, үе шаттайгаар хөгжүүлэх, зах зээлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос Олон улсын санхүүгийн корпорацтай (ОУСК) хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг өчигдөр байгууллаа. Үүний хүрээнд “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлж, салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох таван жилийн иж бүрэн стратеги боловсруулах аж.
2026-03-31
“Нийслэл бонд”-ын анхдагч арилжааг эхлүүлэв
Засгийн газрын тогтоол болон нийслэлийн ИТХын шийдвэрийн дагуу олон нийтэд санал болгож буй “Нийслэл бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүллээ. Уг бонд нь гурван жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь сая төгрөгийн үнэлгээ бүхий 200 000 ширхэг үнэт цаас юм. Улмаар 200 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, “ДЦС-V” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн аж.
2026-03-31
Зургаан жилийн хугацаатай, 500 сая ам.долларын “Сенчири-5” бонд гаргалаа
Засгийн газраас зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын “Сенчири-5” бонд гарган борлуулснаа уржигдар мэдээллээ. Түүнчлэн энэ онд төлөх 5.1 хувийн хүүтэй “Номад”, 2028 онд барагдуулах 8.6 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг эргүүлэн худалдан авах өрийн зохицуулалт хийжээ.
2026-03-05
“Үнэт цаас гаргах зардал их учраас хөрөнгө оруулалт татах боломж бага байна”
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгч дийн холбооноос хөрөнгийн зах зээлийн орчин болон үнэт цаас гаргахтай холбоотойгоор үүсэж буй бэрхшээл, шийдвэрлэвэл зохих асуудлыг мэргэжилтнүүд, компаниудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлж, судалгаа гаргасан байна. Судалгаанд оролцогчдын олонх нь үнэт цаас гаргах зардал өндөр учраас хөрөнгө оруулалт татах боломж бага байна гэжээ.
2026-02-24
Хөрөнгийн биржийн үнэлгээ түүхэн дээд хэмжээнд хүрлээ
Энэ долоо хоногийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 14 их наяд төгрөгөөс давж, өнгөрсөн оны эл үеийнхээс ес орчим хувиар өсөн, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. 1991 онд байгуулагдсан тус биржид бүртгэлтэй компаниудын тоо, арилжааны хэмжээ болон зах зээлийнх үнэлгээ нь ийнхүү 35 жилийн хугацаанд тогтмол өсөн, өдгөө хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бонд зэрэг олон бүтээгдэхүүн гаргасан аж. Түүнчлэн зах зээлийн үнэлгээ нь манай улсын ДНБ-ий 16 орчим хувьтай тэнцэж буй. Тэгвэл ирэх таван жилд ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь, зах зээлийн үнэлгээгээ 30-35 их наяд төгрөгт хүргэхээр зорин ажиллаж байгаагаа МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ дурдлаа.
2026-01-22
Орон нутгийн анхны бондыг гаргаж 500 тэрбум төгрөг төвлөрүүлэх нь
Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн хурлаар орон нутгийн анхны бондыг хөрөнгийн зах зээлд арилжих зохицуулалтыг баталжээ. Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн төв Даланзадгадад 50 мВт-ын чадалтай дулааны цахилгаан станц барихаар болсон.
2026-01-09
Монголын үнэт цаасны клирингийн төвийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийнхтай нэгтгэв
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны өчигдрийн хурлаар хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, Засгийн газраас төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах, давхардсан бүтэц, зардлыг бууруулж, нэгтгэн, нэгдсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргасан.
2025-12-26
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ таван жилд дөрөв дахин өсөв
Өнгөрсөн гуравдугаар улирлын байдлаар манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13.2 их наяд орчим төгрөгт хүрсэн нь таван жилийн өмнөхөөс дөрөв дахин өссөн дүн болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 2020 онд МХБ-ээр 65 тэрбум төгрөгийн арилжаа хийж байсан бол өнгөрсөн улиралд 848 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийсэн байна. Түүнчлэн зөвхөн хувьцаа, бонд бус, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хадгаламжийн сертификат, хамтын санхүүжилтийн үйлчилгээг нэвтрүүлснээс 2020-2025 онд 100 гаруй нэр, төрлийн шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд нээлттэй санал болгон, биржийн бус зах зээлд 189 үнэт цаас гаргагчийн 374 өрийн хэрэгслийг бүртгэн, 1.13 их наяд төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.
2025-11-25
Макро зохистой бодлогын хэмжээнд өөрчлөлт оруулахгүй гэв
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос макро зохистой бодлогын асуудлыг тусгайлан хэлэлцсэн анхны хурлаа өчигдөр хийлээ. Уг хурлаар гадаад, дотоод нөхцөл байдал, банк, санхүүгийн салбарт үүсэж болзошгүй эрсдэлийг тооцон макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүй гэж шийдвэрлэжээ.
2025-10-31
Гадаадын иргэн, хуулийн этгээд Монголын хөрөнгийн зах зээлд “тоглох” боломж бүрдүүлнэ
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд хийж буй онцлох ажлуудын талаар хэлэлцлээ. Тухайлбал, “Гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” чиг үүрэгтэй ажлын хэсгийн тайлантай танилцсан байна.
2025-10-06
III ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын 28 хувь нь л санхүүгийн тайлангаа тавьжээ
Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дийлэнх буюу 72 хувь нь 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд хувьцаа эзэмшигчид, олон нийтэд тайлагнаагүйг биржээс мэдээлэв. Тодруулбал, тус ангиллын 88 хувьцаат компани санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнах ёстойгоос ердөө 28 хувь буюу 25 нь хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлсэн бол үлдсэн 63 нь зөрчжээ. Харин I, II ангиллын компаниудын тайлангийн ирц харьцангуй сайн буюу 15-30 хувьтай гарсан байна.
2025-08-12
“Хар жагсаалт” хэмээх хадны мангаанаас хагацах цаг айсуй
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентын гишүүд арав гаруй хоногийн өмнө хэлэлцэн баталлаа. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугарын энэ үед хэлсэн “Иргэнийг зургаан жилээр ялладаг хар жагсаалт гэдэг зүйл үгүй болно” хэмээх үг нийгэмд хүлээлт үүсгээд байна. Энэ хууль чухам хэдийнээс хэрэгжиж, Монголбанк Зээлийн мэдээллийн сангаа шинэчлэхийг асууж сураглаж буй хэсэг байхад банк санхүүгийн байгууллагууд хэзээнээс шинэ хуулийн хүрээнд, уян хатан нөхцөлөөр иргэдэд зээл олгодог болох вэ хэмээн чих тавих хүн нөгөө талд нь үүнээс олон байх аж. Фэйсбүүк дэх “Зээлийн мэдээллийн сан-Хар жагсаалт”, “Хар жагсаалтад багтсан иргэд” зэрэг 20-30 мянган гишүүнтэй бүлгэмүүдэд үүнтэй холбоотой асуулт, хариулт, сураг ажиг төдий баталгаагүй мэдээлэл өдөр тутам хөвөрсөөр. Эдгээрт хариулт болох, хуулийн шинэчлэл, өөрчлөлт тойрсон мэдээллээс хүргэе.
2025-06-04
Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн төв нээлээ
Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн төв нээлээ
“Монголын хөрөнгийн бирж” ХК өөрийн байрандаа Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйл¬ чилгээ, мэдээллийн төв байгуулснаа өчигдөр албан ёсоор нээлээ. Энэ төв нь хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон оролцогч талуудад нээлттэй бөгөөд сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, ёслолын ажиллагаа зохион байгуулах, олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх, нэвтрүүлэг, сурталчилгааны зураг авах боломжийг тэдэнд олгохоороо онцлог гэнэ. Хөрөнгийн бирж 2022 онд хувьцаат компани болохдоо нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөс сургалт, үйлчилгээ, мэдээллийн төв байгуулахад зориулж төсөв батлан, үүний дагуу их засварын ажил эхлүүлжээ
2025-04-26