“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гаргасан 300 тэрбум төгрөгийн МТZ бондыг арилжиж дууссаныг Зам, тээврийн яам (ЗТЯ)-наас мэдээллээ. Энэ нь Монголд анх удаа төрийн өмчит компани өөрийн хөрөнгөөр баталгаа гаргасан, жилийн 17 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл аж. Уг хөрөнгийг Багахангай-ХөшигтЭмээлт чиглэлийн салбар төмөр замын санхүүжилтэд зарцуулах юм байна. Цаашид олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас дэд бүтцийн салбарт урт хугацаат хөрөнгө оруулалт татаж MTZ бондын өрийг дарахаар төлөвлөсөн гэнэ. Төрийн өмчит компаниудын хувьд эл үнэт цаас нь санхүүжилтийн шинэ хэрэгсэл бөгөөд улсын төсөвт дарамт үзүүлэхгүйгээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн хөрөнгө оруулалт, зардлаа олон улсын жишигт нийцсэн байдлаар тайлагнах алхам болсныг ЗТЯ-ныхан тодотгов.
С.Цэрэн