ЭХЭМҮТ ургийн гажиг тодорхойлох шинжилгээ хийхгүй байна
Ургийн гажигтай хүүхдүүд Монголд олширсон. Дахиад ч нэмэгдэх бололтой. Учир нь ЭХЭМҮТ-д ургийн ДНХ тодорхойлох амниоцентез шинжилгээг тодруулагч бодисгүй гэх шалтгааны улмаас огт хийхгүй байна. Тиймээс хоёрол тестийн хариу нь эргэлзээтэй гарсан ээжүүд хүндхэн байдалд оржээ. Одоогоор Монголд НИПТ нарийвчилсан шинжилгээг ганц хоёрхон эмнэлэгт 2-3 сая төгрөгийн ханштай хийдэг гэнэ. Харамсалтай нь, энэ шинжилгээг өгөхөд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үйлчлэхгүй аж.
2024-07-30
Чингэлтэй дүүрэгт ухаалаг хогийн сав суурилуулжээ
Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нэг, гурав, 12, 13, 14, 26 дугаар байрны гадаах талбайд ухаалаг хогийн сав анх удаа байршуулжээ. Энэхүү хогийн сав нь өнгө үзэмж сайтай, хэрэглэхэд хялбар, удаан хугацаанд ашиглах боломжтойгоороо онцлогтой. Үүнийг энгийн хогийн сав шиг бага зайд суурилуулдаг бөгөөд багтаамж багатай мэт харагддаг аж
2024-07-30
“Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмаар 256 бөх зодоглоно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
2024-07-30
Сурагчид Сайр уулын мөнх цас, мөсөн голыг судалж байна
Баян-Өлгий аймгийн эко клубийн сурагчид Сайр ууланд гурав дахь жилдээ судалгаа шинжилгээ эхлүүлээд буй талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээлэв. Ирвэс, янгир, аргаль зэрэг зэрлэг амьтан, олон төрлийн ховор, нэн ховор ургамалтай, уур амьсгалын өөрчлөлтийн илтгэгч мөнх цас, мөсөн голуудтай Сайр уулын экосистемийн өөрчлөлтийг судлах зорилгоор дээрх олон улсын байгууллага 2022 оноос “Сайр уул, шувууны нүдээр” хөтөлбөрийг санаачилж байжээ
2024-07-30
Дэлхийн сампингийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 алтан цом хүртэв
“World city cup-2024” буюу дэлхийн сампингийн аварга шалгаруулах тэмцээнийг Малайз улсад уржигдар зохион байгууллаа. Уг тэмцээнд Оюуны хөгжлийг дэмжих академийн 21 сурагч долоон төрөлд өрсөлдсөн юм байна. Тэднээс Б.Шинэ-Эрдэнэ, Э.Нэгүүн, О.Намулун, Б.Цолмон зэрэг 10 хүүхэд алтан цом хүртсэн аж. Мөн Б.Ухаанзаяа, Ү.Аминшагай, Ж.Сумъяабазар, Г.Мөнхжин нарын11 сурагч мөнгөн цомын эзэн болжээ. Эл тэмцээнд 25 улсын 500 гаруй хүүхэд оролцсон байна. Монгол Улсаас 21 хүүхэд үүнд өрсөлдөж, ийнхүү бүгд амжилт гаргалаа
2024-07-30
Даншиг наадмын үеэр дүүргүүдийн соёлын өдөрлөгтэй
“Даншиг наадам-Хүрээ цам”-ын зохион байгуулалтын талаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас өчигдөр мэдээллээ. Уг наадмыг ирэх сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Энэ удаагийн наадмын хөтөлбөрийг жуулчдад зориулж, сонирхолтой, хүртээмжтэй байдлаар боловсруулсан гэнэ. Жил бүр эл наадмыг 2000- 3000 жуулчин үзэж сонирхдог аж.
2024-07-30