Байгалийн гамшиг, далайн аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ
Номхон далайн арлын улс орнуудын удирдагчдын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Японы нийслэл Токио хотноо эхэллээ. Япон улс гурван жил тутамд ийм уулзалт зохион байгуулж, Номхон далайн өмнөд хэсгийн арлын орнууд болон бусад орны удирдагчдыг урьж, оролцуулдаг.
2024-07-16
Банк, санхүүгийн салбарын бэлгэдэл “Бухын хөшөө”-ний нээлт боллоо
Олон улсын түвшинд банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн өөдлөн дэвжиж байхын бэлэгдэл гэж үздэг "Бухын хөшөө" Улаанбаатар хотын худалдааны гудамж болон Бага тойруугийн уулзварт сүндэрлэж, өнөөдөр нээлтээ хийлээ. Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн том бүсүүдэд хүч чадал, эрх мэдэл, ололт амжилтын бэлгэдэл болгон бухын дүрслэлийг хэрэглэдэг нь нэгэн соёл болжээ.
2024-07-16
Улаанбаатар-Арвайхээр чиглэлд түр замаар зорчуулна
Монгол Улсын 2024 оны Улсын Төсвийн тухай хуульд “Чойр – Мандалговь -Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр – Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны ажил” болох “Арвайхээр – Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх хоёр түвшний уулзвар 6.12км”-ын ажил тусгагдсан. Тус ажил нь А0301 Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт 2,6 км давхцаж байна.
2024-07-16
Монгол Улс, Бутаны Хаант Улсын хамтарсан мэдэгдэл
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долдугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Цог Жавхлант Хааныг Эрхэмсэг Хатан Жэцүн Пэма Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Жигмэ Намжил Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Угэн Ванчук, Эрхэмсэг гүнж Гялсэн Сонам Яндэн Ванчук болон албаны бусад хүмүүс дагалдав.
2024-07-16
Дотоодын аялагчид 860 орчим тэрбум төгрөгийг аялалд зарцуулна
Наадмын амралтын өдрүүдэд буюу 2024 оны долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгээр 357 916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчжээ. “Дотоодын аялагчид наадмаар хашаа аялж буй” сэдэвт судалгааг "Улаанбаатар аялал жуулчлалын холбоо" БОАЖЯ-тай хамтран хийв. Нийт аялагчдын 24.7 хувь нь аялалдаа 1-1.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлжээ. Харин 15 хувь нь 1.3-1.5 сая төгрөг, 13 хувь нь 2.5 сая төгрөгөөс дээш мөнгөн дүн зарцуулахаар судалгааны үр дүн гарчээ.
2024-07-16