“Атар-4” аяныг 10 банктай хамтран хэрэгжүүлэхээр болов
Газар тариаланг тогтвортой хөгжүүлэх зорилготой “Атар-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк болон арилжааны 10 банкны удирдлага өчигдөр гарын үсэг зурлаа.
2025-02-26
Олон улсын цөмийн энергийн агентлагийн ерөнхий захирал Монголд ирэв
Олон улсын цөмийн энергийн агентлагийн ерөнхий захирал Уильям Д.Магвүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар хүлээн авч уулзан, эрчим хүчний шилжилт, тогтвортой байдлын асуудлаар санал солилцов.
2025-02-24
Эдийн засаг 27 компани ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ
Хувьцаат компаниуд жилийн санхүүгийн тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор гаргаж, аудитын байгууллагаар аудит хийлгэсний дараа дүгнэлтийн хамт зохих хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлдэг хуультай.
2025-02-21
LRT төслийн ТЭЗҮ-д 28.6 тэрбум төгрөг зарцуулах нь
Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын “автор”-той LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийг Зам, тээврийн яамныхан “барьж авчээ”. Д.Сумъяабазар хотын даргаар ажиллаж байхдаа Буянт-Ухаагаас Зүүн дөрвөн зам хүртэл хөнгөн галт тэрэг явуулна гэсэн маршрут хүртэл гаргачихсан, пиар хийж байв. Гэвч хотын даргын ажлаа хүлээлгэн өгснөөс нь хойш дээрх төсөл ч мартагдсан. Тэгвэл энэ удаад Зам, тээврийн яамныхан Богдхан уулыг тойруулж, Шинэ Зуунмод хот хүрэх хөнгөн галт тэрэгний зам тавих гэнэ.
2025-02-20
“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг хоёр, дөрөвдүгээр сард олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн байна.
2025-02-20
Сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгааныг 285-300 төгрөгөөр худалдаж авна
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбоотой журмын хэрэгжилтийг хангах, үнэ тарифыг нь шинэчлэх, энэ чиглэлээр цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилготой олон нийтийн хэлэлцүүлгийг Эрчим хүчний реформын үндэсний хорооноос өнгөрсөн сард зохион байгуулсан билээ.
2025-02-19