Холбооны нөөцийн сан есдүгээр сард бодлогын хүүгээ бууруулах нь 100 хувийн магадлалтай гэж CME Group-ээс мэдээллээ. Энэ нь ердөө нэг сарын өмнөх магадлалтай харьцуулахад 68 хувиар өссөн үзүүлэлт юм. Тодруулбал, ирэх сард одоогийн байдлаар 0.25 хувиар бууруулж 5.00-5.25 хувийн түвшинд хүргэх магадлал 89.6 хувьтай байна. Харин 0.50 хувиар бууруулж 4.75-5.00 хувийн түвшинд хүргэх магадлал 10.2 хувь аж.
Эх сурвалж: CME Group