Шинэ арслан, гарьд, мэргэн, түрүүгээр магнай тэнийлгэсэн наадам
Төрт ёсны аугаа их уламжлал, үүх түүх, өв соёлоороо гайхуулан бахархах монголчуудын Үндэсний их баяр наадам ид хавтай сайхан болж өндөрлөлөө. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадам идэр арслан, гарьдтай, шинэ мэргэдтэй, шинэхэн түрүү, айрагтай, монгол түмний хэлдгээр бүтэн жилдээ ярих юмтай байлаа.
2025-07-21
Асаргаа, эмчилгээнээс адлагдсан ахмадууд
Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувийг ахмад настан эзэлж байна. Ахмад настны тухай хуульд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйг ахмад хэмээн тодорхойлж буй. Өнгөрсөн оны статистик мэдээллээс үзэхэд манай улсад 55, түүнээс дээш настай нийт 476 653 хүн бүртгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, эсрэгээрээ ахмад настны эгнээ тэлж буй. Ахмад үеийнхний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг, сэтгэл зүйн асуудалд анхаарах цаг болсныг илтгэсээр. Ганцхан жишээ хэлэхэд, манай улсад 60, түүнээс дээш насныхны нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 байсан бол 2030 онд 11.9, 2050 он гэхэд 21.1-т хүрэх магадлалтай байгааг “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” 2022 оны судалгааны тайланд дурджээ. Энэ хэрээр нийгмийн халамж, эрүүл мэндийн салбарынхан хүндхэн ачаа үүрэх нь.
2025-07-21
Наадмын тасалбар 4-6 дахин үнэд орж, хуушуурын зөвшөөрөл бизнес болов
Гурван сая гаруйхан хүн амтай монголчууд үндэ сний их баяр наадмаа хэрүүл тэмцэлгүй, маргаан, найраагүй тэмдэглэчхэж чадахгүй өдий хүрлээ. Жилийн жилд л наадмын нээ лт, хаалтын ёслолын тасалбарыг дамлан худалддаг. Өнөө жил ч хэвээрээ. Фэйсбүүкт өчнөөн мянган гишүүнтэй, “Наадмын тасалбар авна, зарна” гэх группүүдэд шагийн худалдаа өдгөө ид өрнөж байна. Уг нь наадмын нээлтийн болон бөхийн барилдаан, бусад үзвэрийн тасалбарыг энэ сарын 1-нээс цахимаар худалдсан. Үдшийн баярын тоглолтын тасалбарыг ч иргэд захиалан авах ёстой байв.
2025-07-10
Улсын сургуулиудыг эцээж, хувийнхныг “угжих” эсэргүү бодлого
Монголд эдүгээ баян, хоосны ялгаа, тэгш бус байдал хамгийн их гаарсан салбар бол боловсрол. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулиудад тэгш бус байдал бий болоод олон он элээв. Боловсролын хүртээмжгүй байдал яагаад ингэтлээ газар авав гэдгийг нийтээр мэддэг хэрнээ үүнтэй эвлэрсэн нь харамсалтай. Энэ бүхэн боловсрол төлбөртэй болж, хэн дуртай нь үнэ тогтоодог болсонтой шууд холбоотой шүү дээ. Төрийн унхиагүй, харалган бодлого, шийдвэрийн нөгөө талд хувийн хэвшлийнхэн боловсролыг хэдийн бизнес болгож, зөвхөн мөнгөтэй айлын хүүхдүүд л чанартай боловсрол эзэмшдэг харгис нийгмийг бүтээчихсэн.
2025-07-09
Боловсролын газрыг боловсролгүй дарга удирдаж байна
Төрийн алба танил талын хийгээд бүлэглэж “булли” хийдэг хүмүүсийн цугладаг газар биш байлтай. Гэтэл Орхон аймгийн Боловсролын газарт энэ байдал хавтгайрч, танил талаараа бүлэглэж, нэгээ гадуурхдаг, хяхан хавчдаг үзэгдэл газар авсныг иргэд эсэргүүцэж эхлэв. Эл байдлаас Орхон аймагт тэр дундаа төрийн албанд эрдэнэт хүний алтан амь эрсдэж ч мэдэхээр байна.
2025-07-08
Сайжруулсан түлшний үйлдвэрүүдийг хагас коксын “агуулах” болгож царцаах замыг засжээ
“Хятадаас 226 тэрбум төгрөгөөр ганцхан өвөл хэрэглэх түлш худалдан авч байхаар хагас коксын үйлдвэр барьсан нь дээргүй юү” гэх байр суурийг цөөнгүй хүн илэрхийлж байна. Инженер, технологийн салбарт ойр гэгдэх УИХ-ын нэр бүхий гишүүд ч ингэж ярьж буй. Мөн “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрийн нөөц, хүчин чадалд тулгуурлаад шинэ төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтойг ч сануулах, зөвлөх хүн олон. Биднийг ийн буруу, зөвийг хэлэлцэж, элдэв санал, шүүмжлэл дэвшүүлэх зуурт хагас коксын үйлдвэр байгуулах ажлыг холбогдох байгууллагууд хэдийн эхлүүлжээ.
2025-07-08
Бонд хэмээх бодлогогүй “тоглоом”
Нийслэл хот 2024 онд дотоодын зах зээлээс 1.5 жилийн хугацаатай, дунджаар 13 хувийн хүүтэй нийт 798.3 тэрбум төгрөгийн бонд босгоод, түүгээрээ зам засвар, арчилгаа, батарей хуримтлалын станц барих төсөлд зарцуулахаар төлөвлөсөн нь Өрийн удирдлагын тухай хуультай нийцээгүй гэж Үндэсний аудитын газар дүгнэжээ. Дээрээс нь өнгөрсөн жилийн сүүлчээр гадаадын зах зээлээс босгосон 500 сая ам.долларын үнэт цаасаа арилжааны банкуудад байршуулж, бондын эх үүсвэрээ ашиглаж ч амжаагүй байтал 5.7 тэрбум төгрөгийн хүүгийн алдагдалд орсон тухай мэдээллийг аудитынхан илчлэв. Хотын захирагч Х.Нямбаатар энэ мэтийг “Худал мэдээлэл” гэж нийгмийн сүлжээгээрээ уйгагүй няцааж буй ч өнөөх “худал” мэдээллийг нь сэтгүүлчид бид биш, УИХ-ын гишүүд, Үндэсний аудитынхан дэлгээд байна.
2025-07-07
“Засвар” хийдэг УИХ
УИХ-ын хаврын чуулганыг энэ лхагва гарагт завсарлуулахаар болжээ. Уг чуулганыг өнгөрсөн гуравдугаар сарын 17нд нээж, гурван сар гаруйн турш хуралдсан юм. Тавдугаар сарын сүүлчээс зургаадугаар сарын эхний хагас хүртэл УИХ-ын үндсэн үйл ажиллагаа нэлээд “доголдолтой” байсан гэхэд буруудахгүй. Учир нь 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадаагүйн улмаас огцрох нь бараг тодорхой болоод байлаа. Тэрбээр тэсэж үлдэхээр хор найруулсан бол сайд нар нь албан тушаалаа хадгалах гэж, нэг хэсэг нь хоёрдугаар ээлжид “хоолонд орох”оор хөөцөлдөн, нойр хулжиж байсан хэрэг. Тиймээс байнгын хороо, нэгдсэн чуулганы ирц тааруу байв. Улмаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцээд “Дэмжихгүй” гэсэн шийдвэр гарган, түүнийг огцруулсан.
2025-07-07
Хүүхэд хамгааллын салбарыг хүний нөөцгүй болгох нь төрийн хэмнэлт үү
Манай улсын хүн амын бүлгүүдээс хамгийн их хаягдаж, гадуурхагддаг нь хүүхдүүд. Нийгмийн бүхий л шатанд хамгаалуулах, хайрлагдах эрхтэй хүүхдүүд яагаад хөсөр хаягддаг вэ гэхээр тэд сонгууль өгдөггүй. 100 жилийн түүхтэй хүүхдийн байгууллага нь өнөө хэр нь тогтолцоогоо бүрдүүлээгүй, тогтсон ч төсөвгүй явж ирсэн нь үүний баталгаа. Монголын төр ерөөс хүүхдэдээ хайргүй, элэггүй, нийгэм нь ч тэдэнд огтоос ээлгүй. Сүүлийн таван жилд хүүхэд хамгааллын салбарын төсөв овоо нэмэг¬дэж, бие даасан хуультай ч болоодохлоо.
2025-07-04
ХҮН намынхны богино зайны улс төр
УИХ-д гуравдагч хүчнийг төлөөлж буй намуудын нэг нь ХҮН. Өөр сонголт, найдвар хайсан иргэдийн хүлээлт, итгэлийн хүчээр энэ намынхан 2024 оны сонгуулиар парламентад анх удаа найман гишүүнтэй болсон юм. Тэдний хоёр нь л тойргоос өөрийн хүч, чадвараар ялгарч сонгогдсон бол үлдсэн зургаа нь иргэдийн намд нь өгсөн саналын дагуу, жагсаалтаар хууль тогтоогчийн суудалд хүрсэн. Боловсролтой, улс төрд өндөр албан тушаал хашиж байгаагүй, нэр цэвэр залуусаас бүрдсэн гэдэг нь тус намыг тодорхойлох гол дүр төрх байв.
2025-07-04
Есөн тэрбумдаа тохирсон сэтгэл ханамж өгч чадах юм уу
Наадамчдаа гомдоосон тасалбарын маапаан. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны тасалбар өчигдөр худалдаанд гарсан даруйдаа уламжлал ёсоор “шуураад” дуусав. Хоол ундаа зэхээд, хонон өнжин дугаарлаад ч нэмэргүй, технологийн дэвшил ашиглан цахимаар борлуулаад ч ялгаагүй, төрийн наадмын тасалбар гэдэг угаас илүү танилтайд нь олдож, их артай, аргатай шагчдын “хаалгаар гарахгүй, хаагуур гарах вэ дээ” хэмээн маадгархан бөөндөж суудаг эд болсон нь нууц биш. Жилийн жилд олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгэдэг наадмын тасалбараа борлуулахдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 13 мянган суудлын тоогоороо зардаггүй нь хамгийн хоржоонтой. Улстөрчид, гишүүд, сайд, дарга нар, тэдний ар гэрийнхэн, танил талынхнаас гадна дотоод, гадаадын хүндэт зочид гийчид, ЭСЯ-д, дипломат албаныхан гэсээр дор хаяж 500-600 суудал эзэлнэ.
2025-07-03
Хариуцлагагүйн зуд дагуулсан “ДЦС-3”-ын осол буюу цахилгаан, дулаангүй өвөлжих аюул
Монгол Улсын хүн амын тэн хагасаас илүү нь амьдран суудаг нийслэл Улаанбаатар хотод эрчим хүчний доголдол, хангамжтай холбоотой гамшгийн онцгой нөхцөл байдал хэдийн нүүр¬лэчхээд байна. “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д өн¬гөрсөн сарын эхээр гарсан ослын улмаас нийслэлчүүдийг цахилгаан, дулаанаар тасралтгүй, найдвартай хангах үүрэг хүлээсэн гол байгууллага нь нийт хүчин чадлынхаа дөрөвний нэг буюу 25 хувийг алдчихсан.
2025-07-03
Ургацын талбайд туссан улс төрийн хар сүүдэр
Сонгууль угтаж, сонгогчдод таалагдах зорилгоор гаргасан бодлогогүй, мугуйд ганцхан шийдвэр улс орон, нийтийн эрх ашиг, салбарын хөгжилд ямар их хор хохирол учруулдгийн бодитой жишээ нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль болов. УИХ, Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй холбогдуулан малчид, хөдөө, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хямд үнэтэй гурил, тэжээлээр хангах зорилгоор одоогоос жил гаруйн өмнө буюу парламентын сонгууль болохоос хоёрхон сарын наана ийм хууль баталж, эдгээр бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн юм.
2025-07-02
15.7 их наяд төгрөгийг үр ашиггүй зарцуулсан Засгийн газар хариуцлага хүлээх үү
Татвар төлөгчдийн мөнгийг хяналтгүйгээр урсгаж, төсвийг үр ашиггүй зарцуулсныг Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс илболголоо. Тодруулбал, Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулсан. Засгийн газрын болон төсвийн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 15 их наяд 719.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн байна.
2025-07-02
ЮНЕСКО морин уралдааныг бүртгэлээ гээд монгол хүүхдийн амь үнэгүйдэх ёсгүй
Арав хүрэхгүй хоногийн дараа Улсын баяр наадам болно. Өдийд хурдан морины уяа сойлго таарч, унаач хүү, хүлэг хоёр нэг нэгэндээ ээнэгшин дассан байх учиртай үе. Гэвч нохойн дуу ойртсон эл өдрүүдэд цахим орчинд “Унаач хүүхэд авна. Сэргэлэн цовоо, жин багатай байх хэрэгтэй. Цалин 800 мянга, нэг сая, 1.5 сая төгрөг, утасны дугаар...” гэсэн зарууд цөөнгүй байгаа нь санаа зовоох асуудлын нэг мөнөөсөө мөн билээ.
2025-07-01
Хэмнэлтийн тодотгол болж чадах уу
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.2, зарлагыг 1.8 их наяд төгрөгөөр бууруулах төслийг Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Ингэснээр улсын төсвийн орлого 30.2, зарлага 31.7 их наяд төгрөг болох юм. Зарлагыг ижил хэмжээгээр бууруулаагүй учраас дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гэсэн үг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хориг тавин байж “засуулсан” алдагдалгүйтөсвийн түүх эндхүрээдтөгсөх, эсэхийг одоо парламент шийднэ. Учир нь УИХ энэ долоо хоногт төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм.
2025-07-01
60 жилийн түүхтэй вакцинд итгэхгүй, “жалганы үзэл”-ээр эсэргүүцсээр л байх уу
Одоогоос 11 жилийн өмнө манай улс улаанбурхан өвчнийг устгасан хэмээж, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс 2014 оны зургаадугаар сарын 26-нд гэрчилгээ гардаж байлаа. Тухайн үед Монгол Улс энэхүү түүхэн амжилтаараа 60 жилийн түүхтэй вакцинд итгэхгүй, “жалганы үзэл”-ээр эсэргүүцсээр л байх уу БНСУ, Австрали, Макао зэрэг оронтой эн зэрэгцэж, нэг хэсэг ёстой л “од” болсон доо. Гэвч халд¬варт өвчнийг ялан дийлэх тийм ч амар биш гэдгийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд хангалттай харуулав.
2025-07-01
Эрчим хүчний дутагдал, утааг баяжих хэрэгсэл болгосон авлигачдын балгийг өнөөдөр амсаж байна
Улсын нийслэл Улаанбаатар маань ирэх өвлийг эрчим хүчний доголдолтой, утаа угаар ихтэй хэвээр угтах нь. Энэ бол хариуцсан салбар дахь авлигачдын хувийн эрх ашгаа тэргүүнд тавьсны балаг. Үүний үр дүн, хор хөнөөлийг жирийн иргэд бид амсаж, эрчим хүчээ хязгаарлуулж, хорт утаагаар амьсгалан олон жилийг өнгөрөөж байгаа билээ. Тиймээс энэ салбарын авлигачдаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, учирсан хор хохирлоо гаргуулахад болохгүй зүйлгүй мэт. Учрыг тодруулан уншигчдадаа хүргэе.
2025-06-30