Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нам, хөдөлгөөн

АН сөрөг хүчин хэвээр үлдэж чадах уу

Үнэндээ 2016 оноос хойш хоёр дараалан навс ялагдсан АН-ынхан энэ удаагийн сонгуулийн өмнөхөн л эв зүйгээ ололцож эхэлсэн. Одоо ч хараахан цул болчхоогүй л байна. Ийн дотроо учраа олохгүй зүдэрч явахдаа тэд сөрөг хүчний үүргээ бүрэн умартсанаас төрд хяналт алдагдсан. Өнгөрсөн парламентад 10 гаруйхан байсан суудлаа сая бараг дөрөв дахин нэмсэн нь тэдний сайных биш. Сонгогчид сөрөг хүчингүй төрөөс айж, хяналт хэрэгтэй байгааг бие, сэтгэлээрээ мэдэрсэн учраас лтэдэнд найдсан. Иргэдийнхээ итгэлийг нь хөсөрдүүлж, эрх баригчдын саналыг хүлээж авах юм гэж үү. Кампанит ажлын үеэр эрх баригчдыг шүүмжилж, тэднээс өөрөөр ажиллахаа зарлан, сонгуулийн дүн гарсны дараа ч Ардын намынхныг сөрж, хурцалж зүтгэхээ мэдэгдсэнээ хэдхэн хоногийн дотор мартаагүй л байлтай. 
2024-07-02

Сонгууль-2024: Жагсаалтаар хэн хэн УИХ-ын гишүүн болох вэ

2024 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарч, ард түмэн МАН, АН, МАН, Үндэсний эвсэл, ИЗНН-аас бүрдсэн 126 гишүүнтэй парламенттай болохоор боллоо.
2024-06-29

МАН: АН-ын хууль зөрчсөн 200 гаруй өргөдлийг цагдаагийн байгууллагад өглөө

МАН: Сонгуулийн тухай хууль зөрчсөн 200 гаруй өргөдлийг цагдаагийн байгууллагад өглөө
2024-06-28

МАН: АН дугтуйтай 300 мянган төгрөг айлуудаар тараасан

МАН: АН дугтуйтай 300 мянган төгрөг айлуудаар тараасан
2024-06-28

АН есөн яам бүхий стратегийн Засгийн газар байгуулна гэв

Нийгмийн сүлжээнд АН сонгуульд ялбал ямар Засгийн газар байгуулах тухай хоёр төрлийн хувилбарыг уржигдар оройноос эхлэн түгээжээ. Засгийн газрыг АН-ын дарга Л.Гантөмөр тэргүүлж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Хурц тэргүүтнийг оруулсан болон Х.Баттулга Ерөнхий сайд болж, С.Ганбаатар, “Херо” Л.Баатар нарыг бүрэлдэхүүнд ньбагтаасан өөр нэг хувилбар гаргасан аж. Тэгвэл АН-аас эдгээр мэдээлэл худал, гүтгэлэг гэдгийг өчигдөр залруулав. Тус нам сонгуульд ялсан нөхцөлд есөн яам бүхий цомхон бүтэцтэй, стратегийн Засгийн газар байгуулна, үүнийг намын дарга Л.Гантөмөр тэргүүлнэ гэдгийг жагсаалтаар нэр дэвшигч, стратегич Б.Баттөмөр онцолсон
2024-06-21

ХҮН Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлалаа

ХҮН нам энэ удаагийн сонгуулиар олонх болвол мэргэжлийн Засгийн газрыг бодлогын есөн яам, 12 сайдтай байгуулахаа өчигдөр зарлав. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар тус намын дарга Т.Доржханд ажиллах бол эдийн засгийн хөгжил, аж үйлдвэр хариуцсан Шадар сайдаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Технологийн инновац, худалдаа хариуцсан Шадар сайдаар тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байсан Д.Энхбат, Гадаад харилцааны сайдаар эдийн засагч Д.Жаргалсайхан, Хууль зүйн сайдаар Г.Уянгахишиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар Д.Үүрцайх, Сангийн сайдаар Б.Отгонтөгс, Байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын сайдаар Б.Найдалаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Гантулга, Уул уурхай, дэд бүтцийн сайдаар Ж.Золжаргал, Боловсрол, соёлын сайдаар П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайдаар Д.Наранбаатар, Батлан хамгаалахын сайдаар С.Санасэр нарыг томилох гэнэ
2024-06-20

“АН засгийн газраа зарлажээ” гэх мэдээллийг Ардчилсан нам няцаалаа

“Ардчилсан нам засгийн газраа зарлажээ” гэсэн агуулга бүхий зурагт мэдээлэл нь худал, үндэслэлгүй болохыг Ардчилсан намын зүгээс албан ёсоор няцааж байна.
2024-06-19

Н.Номтойбаяр: Г.Сайханбаяраар туг тахилгүйгээр Л.Оюун-Эрдэнэ өөрөө огцорч, нэрээ ТАТ

“Үндэсний эвсэл”-ийн дарга Н.Номтойбаяр үзэл бодлоо илэрхийлэв. Үүнийхээ дараа тэрбээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг зургадугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд халз мэтгэлцээнд дуудлаа. 
2024-06-17

Нам, эвслүүд 30 хувийн квотыг хангасан, эсэхийг нягтлах нь

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс өнөөдөр “Эмэгтэйчүүд ба сонгууль-2024” хэлэлцүүлэг зохион байгуулах аж. УИХ-ын сонгуульд өрсөлдөжбуй эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бодлогын сэдэв, мөн өрсөлдөх явцад тэдэнд тулгарч буй саад бэрхшээлийн талаар уг хэлэлцүүлгийн үеэр ярилцах юм байна. Мөн холимог тогтолцоогоор зохион байгуулах энэ удаагийн сонгуулиар нам, эвслийн жагсаалтад хүйсээр сөөлжүүлэн 48 хүртэлх хүн эрэмбэлжбуй. Нийт нэр дэвшигчийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх квотыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан. Тэгвэл хуулийн энэ заалтыг нам, эвслүүд бүрэн хэрэгжүүлсэн, эсэхэд хэлэлцүүлэгт оролцогчид дүн шинжилгээ хийх гэнэ. 
2024-06-06

МАН-ын бүлэг дөрвөн жилд 126 удаа хуралджээ

УИХ дахь бүлгүүд өчигдөр хуралдав. АН-ынхан мэдээлэл хийсэнгүй. Харин МАН-ын бүлэг өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнасан юм. Тэд нийт 126 удаа хуралдаж, 320 гаруй асуудлыг хэлэлцэн шийджээ. Парламент дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэсэн аж. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын, Боловсролын багц, УИХ-ын сонгуулийн, Эрүүл мэндийн багц, Баялгийн сангийн тухай зэрэг чухал хуулийг мөн баталсан. Тус намын бүлгийн дарга Н.Тогтохсүрэн “Эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж, батлах гол ачааллыг манай намын бүлэг үүрсэн.
2024-06-04

АН: МАН төрийн алба хаагч, төрийн тусгай алба хаагчдыг сонгуульд дайчилж байна

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Сонгуулийн тухай хууль зөрчигдүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ  
2024-05-31

Л.Гантөмөр: Ардчилсан намын байр суурь нэг л байгаа

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: "Ардчилсан намын байр суурь нэг л байгаа. Ардчилсан намын даргын гарын үсэгтэй нэр дэвшигчдийн бүртгэлийг СЕХ-д албан ёсоор явуулсан" гэх албан ёсны байр суурь илэрхийллээ.
2024-05-28

Түүхэнд хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөнө

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд хуулийн хугацаанд буюу энэ сарын 25-нд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд ирүүлж дуусав. 19 нам, хоёр эвслээс тойрогт 985, жагсаалтаар 385, нийт 1370 хүн нэр дэвшүүлэхээр материалаа ирүүлсэн юм байна. Өмнө нь 2020 оны сонгуульд 606 хүн нэр дэвшсэн нь манай улсын түүхэн дэх хамгийн олон нь болж байсан юм
2024-05-27

ТАНИЛЦ: НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ?

Наадам ирдгээрээ ирнэ гэгчээр УИХ-ын сонгууль ч дөрвөн жилийн дараа болдгоороо болж байна. Намууд нэр дэвшигчдээ тойрог тус бүрээр тодруулж, СЕХ-нд нэрсийг өгчихсөн. Хэдийгээр нэр дэвшигчийн үнэмлэхээ хараахан аваагүй ч намуудаас тодорсон нэр “хөдлөөд” байх нь харьцангуй бага. Тиймээс аль тойрог дээр хэн, хэн хоорондоо тулах талаар хамтдаа сонирхож үзье.
2024-05-22

Г.Уянга Ардчилсан намаас гарч буйгаа мэдэгдэв

Ардчилсан намын гишүүн Гантөмөрийн Уянга намаасаа гарч буйгаа мэдэгдэв.
2024-05-21

Нэр дэвшүүлэх ажиллагаа дуусав

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн нам, эвслүүд өчигдөр тодруулж дууслаа. Бие даан нэрээ дэвшүүлэх хүмүүс ч дээрх хугацааг баримтлах учиртай. Сонгуульд оролцох эрхээ авсан нам, эвслүүд өөр өөрийн эрх бүхий байгууллагаа хуралдуулан, шийдвэрээ гаргав. Гэхдээ нөлөө бүхий намууд АН, МАН-ынхан өчигдөр ажлын цаг хойш цугласан юм. Тухайлбал, МАН-ын Бага хурлыг 16.00 цагт товлосон ч намын удирдлагын түвшинд нэрсээ тохиролцож чадалгүй хойшилж, 18.30 цагт эхэлсэн.
2024-05-21

ХБИ-ийг төлөөлж МАН-аас О.Саранчулуун, АН-аас Ж.Баясгалан УИХ-д нэр дэвшинэ

Намууд хүний эрхийн болоод улс төрийн мэдрэмжтэй хандаж, жагсаалтынхаа эхний 5-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаалаа. 
2024-05-21

ТАНИЛЦ: АН-аас УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт

Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд олныг төлөөлөх аргаар сонгогдох тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт
2024-05-21