Тендерт оролцох эрх хязгаарлах “хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ
Мөн гүйцэтгэгчээс гадна захиалагч талын хариуцлагыг нэмэгдүүлэх, ажлаа сайн гүйцэтгэсэн компаниудыг “цагаан жасгаалт”-д оруулдаг болох шаардлага байгааг хэлэлцсэн байна. Улмаар шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгав. Түүнчлэн худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан, илт худал мэдээлэл бүхий материал ирүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээллийг холбогдох нотлох баримт, мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт хүргүүлэхийг захиалагч нарт үүрэг болголоо.
2023-09-21
Сөрөг хүчнийг “гол дүр” болгоё
Бундестагийн гишүүд Холбооны хуулиудаа батлахаас гадна Засгийн газартаа хяналт тавьж ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэхэд парламент дахь сөрөг хүчнүүд голлох үүрэг гүйцэтгэдэг аж. Өөрөөр хэлбэл, тэнд сөрөг хүчний үүрэг, нөлөө их, нэр хүнд ч өндөр учраас парламентын “гол дүр” болдог.
2023-09-21
Төв аймгийн таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэх нь
Түүнчлэн Манзуширын хийд рүү инженерийн дулааны шугам сүлжээ татах, цагдаагийн байгууллага зориулалтын байртай болох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжих, нийтийн тээврийн таксины үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийн зөвшөөрөл өгөх, шинэ суурьшлын бүсэд дэд бүтцийг нь шийдвэрлэж, цахилгаанаар хангах, заавал нийгмийн даатгал төлөх бус, хадгалдаг, түүнийг барьцаалж зээл авдаг тогтолцоог бүрдүүлж өгөх зэрэг саналыг иргэд хэлж байлаа. Мөн залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутмаг, шилжин ирэгсдэд ээлтэй бодлого байхгүй, аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ үгийг сонсохдоо хойрго байгааг шүүмжлэв.
2023-09-21
Казахстаны Ерөнхийлөгч ирэх онд Монголд айлчилна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй. Энэ үеэр Төрийн тэргүүн Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио нартай уулзлаа. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон юм.
2023-09-21
ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэх хүсэлтийг дахин гаргажээ
Үүнд нь ИЗНН- ынхан “Манай намын 2018 оны нэгдүгээр сарын 27-ны Үндэсний хорооны хурлаар “Намын дарга нас барсан, өөр ажилд шилжсэн, эсвэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд орны хүнийг Үндэсний хорооноос сонгоно” гэсэн өөрчлөлтийг дүрэмд оруулсан. Үүнийг Дээд шүүх бүртгэж авсан атал өөрсдийнхөө эсрэг хариу өгөөд байна” гэсэн тайлбар тавьж байв. Гэвч даргаа албан ёсоор бүртгүүлэхгүйгээр тэд ирэх сонгуульд оролцох боломжгүй. Тиймээс “бууж өгч”, энэ сарын 9-нд их хурлаа хийн, Б.Батбаатарыг намын даргаар сонгон, баталгаажуулж, улмаар бүртгүүлэх хүсэлтээ дахин явуулжээ.
2023-09-20
Төв аймагт барьж буй цахилгаан станцын ажил 26 хувьтай байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Зуунмод хотод барьж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн болон 30 мегаваттын дулааны станцын барилгын ажлын явцтай өчигдөр танилцжээ. Сургуулийн барилгыг 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн ч санхүүжилт дутсанаас зогссон юм байна. Барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөг хэрэгтэй байгааг гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж танилцуулсан аж. Усан бассейнтай сургууль барихаар төлөвлөсөн атлаа зургийг нь орхигдуулсан, спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй гэсэн тайлбарыг тэрбээр хэлжээ.
2023-09-20
УИХ-ын гишүүд Беларусьт айлчлах гэнэ
Б.Энх-Амгалан хоёр орны хооронд гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбар бүрийн хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох талаар хөндсөн байна. Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэрбээр тэмдэглээд, хөдөө аж ахуйн салбарын харилцаанд түшиглэн том оврын ачааны авто машины дистрибьютер, тракторын механикжсан автобааз, ачааны галт тэрэг угсрах үйлдвэр зэргийг зорилтот бүс нутагт байгуулснаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцоллоо.
2023-09-19
Стэнфордын их сургуулийн судлаач, оюутнуудтай уулзлаа
Судлаач оюутнуудын бүрэлдэхүүнд Стэнфордын их сургуулийн Эрүүл мэндийн бодлогын докторант Нова Брэдфорд, эдийн засгийн ухааны докторант Оливиа Мартин, Нигери гаралтай, анагаах ухааны докторант Бумми Фарийке, бизнесийн удирдлагын магистрант Кортни Бюртон, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээний төлөө шинэ технологи, санаачлагыг эрэлхийлэгч, бизнесийн удирдлагын магистрант Рагав Манимаран, шинэ үеийнхэнд ээлтэй боловсролын болон шинжлэх ухааны экосистемийг бүрдүүлэхийг эрмэлздэг Сямантак Паяра гэхчилэн салбар бүрт манлайлсан залуу судлаачид багтсан юм.
2023-09-19
Ерөнхий сайд Архангай аймгийн шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Архангай аймагт үргэлжилж, 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа. Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн, орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн, иж бүрэн барилгыг улсын төсвийн 25.2 тэрбум төгрөгөөр барьж буй бөгөөд ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Эмнэлгийн хуучин барилгыг АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгох төсөл боловруулжээ. Үүнд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэй аж. Мөн тус аймагт сувилагч, тусгай мэргэжилтнүүд дутагдалтай гэнэ.
2023-09-19
Германы улс төр, төсвийн дүн шинжилгээний туршлагатай танилцжээ
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан парламент болон түүний ажлын албаны үйл ажиллагаа, сорилт бэрхшээл, тэр бүхнийг даван туулах шийдэл, арга зүйн талаар туршлага солилцох зорилгоор ХБНГУ-ын Бундестагийн Тамгийн газарт ажиллав. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Монгол Улсын төрийн байгуулалд оруулж буй томоохон өөрчлөлтийг зөв зүйтэй хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс тэрбээр парламентын ардчилал, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын сургамж, туршлагыг судалж байна.
2023-09-19
Төрийн тэргүүн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганд оролцоно
Ерөнхийлөгч олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оноос жил бүр тус арга хэмжээнд оролцож буй. Энэ жилийн санал шүүмжлэлийн үеэр тогтвортой хөгжлийн зорилгуудын, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах дээд түвшний уулзалт болох аж. Үүнд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцох юм байна. Мөн энэ үеэр хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэг, цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ, сүрьеэгийн талаар уулзалт зохион байгуулах гэнэ.
2023-09-19
“Ойрын 10 жил нь шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он байна”
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа анагаах ухаан, биотехнологи, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, биеийн тамир, спорт зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар тэд ярилцав. Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгыг талархан хүлээн авч, 2024 онд айлчилна гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Манай улс Куба улстай 1960 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монголын талаас 1972 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн дээд хэмжээний төлөөлөгчид, Кубын талаас 1970 онд нам, засгийн удирдагч Раул Кастро нар харилцан айлчилсан түүхтэй.
2023-09-18