“АН-ын сайд нарыг намаасаа хасна”
Үндсэн хууль, УИХ-ын тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтыг илтэд зөрчиж, 2024 оны долоодугаар сарын 4-ний өдрийн АН-ын Үндэсний бодлогын хороо, онлайн гэх, дүрмийн бус хурал хийж, УИХ дахь АН-ын бүлгийнхний хамтарсан Засгийн газар байгуулах болсон хууль бус шийдвэрээ 2025 оны тавдугаар сарын 20-ны дотор нэн яаралтай цуцалж, Засгийн газраас гарахыг Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос шаардлаа.
2025-05-06
Ж.Баярмаа: Ерөнхий сайд өнөөдөр надаас албан ёсоор уучлал гуйсан
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Баярмаад зохисгүй хандлага гаргасандаа уучлал гуйжээ. Иймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн Пүрэв гаригаас эхлүүлсэн байсан завсарлагаа өнөөдрөөс цуцалжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл нар энэ тухай мэдээллийг өгсөн юм.
2025-05-05
Ерөнхий сайдын “хамгаалагч” Э.Болормаа
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодот¬голтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно
2025-05-05
УИХ-ын гишүүд иргэдийн эрхийн асуудлыг үл тоов
Хүний Эрхийн Үндэсний Комиссоос өчигдөр Монгол улсын хэмжээний хүний эрхийн нөхцөл байдлыг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, ХЭҮК хүний эрхтэй холбоотой асуудал шийдэл бүх мэлээллээ нэгтгээд УИХ-д илтгэсэн.
2025-05-02
Энэ зунаас айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын бохирдол болон түгжрэл бууруулах бүтээн байгуулалтын ажлуудыг дулааны улиралд цаг алдалгүй, шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгож байсан юм. Энэ хүрээнд тэрбээр өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн ажлын явцтай танилцлаа.
2025-05-01
Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлнэ гэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.
2025-04-29
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа
Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулах хүндэтгэлийн ёслол болов.
2025-04-28
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх, Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрыг тус тус татан буулгалаа.
2025-04-23
Н.Учрал: Янз бүрийн утга бүхий постыг оруулж, нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэдгийг зогсоох хэрэгтэй
Үүнд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ямар байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, "Миний бие Үндэсний баялгийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлаж ажиллаж буй. Уг ажилд ижил тэгш хандаж, дарга цэрэг, өндөр албан тушаалтан гэх зэргээр ялгахгүйгээр ижил тэгш хандан ажиллаж байна. Ажлаа хийгээд явж байхад хүний нэр төрд халдах, заналхийлэх зүйл их гарч байгаа. Үүнд цуцаад, мөхөөд байх зүйлгүй. Учир нь би уул уурхайн салбарт ямар ашиг сонирхлын зөрчилгүй. Тийм учраас баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа хүний хувьд хэн нэгнээс айхгүй гэдгийг тэр нөхдүүдэд хэлье. Янз бүрийн утга бүхий постийг оруулж нийгмийг эмх замбараагүй байдалд оруулж, төрийн ажлыг ингэж бусниулдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй.
Юу бичиж постлох нь хувь хүний асуудал. Гэхдээ Монгол улс хуультай орон. Хуулийн байгууллагууд холбогдох шийдвэрүүдийг гаргаад явах байх" гэлээ.
2025-04-23